| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/04537/И |
| Дугаар | 192/ШШ2025/07221 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/07221
| 2025 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 192/ШШ2025/07221 |
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ........... дүүрэг, .............дугаар хороо, .......... гудамж, ........ дүгээр байр, ...... тоотод оршин суух, .......... овогт .......... ......./РД:............/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......... дүүрэг, ...........дугаар хороо, ........тоотод оршин суух, ........... овогт .........ын .........../РД:........./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 49,275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Чингис,
хариуцагч .........,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ............ нь иргэн .......той 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0804 тоот "Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан нийт 32,850,000 төгрөгийн үнэ бүхий 36,500 ширхэг эмнэлгийн зориулалт бүхий 3 давхар шүүлтүүртэй маскийг худалдсан бөгөөд хариуцагчийн зүгээс төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлөхөөр гэрээгээр тохирсон.
Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн бөгөөд төлбөр хэтрүүлсэн шалтгаанаа "анх тохиролцсоны дагуу би ...... ХХК-д маскаа нийлүүлж чадсангүй ээ, гэхдээ санаа зоволтгүй ээ, бид нар өөр байгууллагад нийлүүлчихлээ, найдвартай мөнгийг нь авч өгнө, ... банкны зээл хөөцөлдөж байгаа удахгүй бүтэнгүүт нь өгнө ... гэх зэргээр тайлбар тавьж ирсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотойгоор 2022 онд шүүхэд хандсан боловч хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул дахин эрэн сурвалжлуулсны үндсэн дээр хариуцагчийн хаягийг олж тогтоон энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.4 дэх заалтад Худалдан авагч тал төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1%-ийн алданги төлнө" гэж заасан бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцоход гэрээний нийт үнийн дүнгийн 50%-аас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу 16,425,000 төгрөгийн алданги болж байна.
Иймд хариуцагч ...........оос "Худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөр 32,850,000 төгрөг, алданги 16,425,000 төгрөг нийт 49,275,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ...........д шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
........ овогтой ........би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гадуур явж байхад миний танил ..........гэгч над руу залган чи иргэний үнэмлэхтэйгээ явж байна уу, байвал Ардын эрхийн энд хүрээд ирээч нотариатаар гэрээ хийлгэх гэсэн юмаа гээд дуудсан, би юун гэрээ гэхэд маск авах гэж юмаа гэхээр нь би очиж ......... гэх охинтой гэрээ хийсний дараа би шууд салаад явсан, маскийг .......... авсан, би аваагүй. Тухайн үед ........... нь надад маск тутмаас 100 төгрөг өгнө гэж хэлж байсан. Би гэрээ хийснээс нэг хоногийн дараа............той уулзаж түүнээс гараар бичвэр бичүүлж авч байсан болно. ............г нь энэ 36,500 ширхэг маскны асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдсан гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх4-5/, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны Худалдах, худалдан авах гэрээ /хх-6-7/, нэхэмжлэх /хх-8/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШЗ2020/16982 дугаартай захирамж /хх-9-10/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 183/ШШ2023/04335 тоот шийдвэр /хх-11-12/, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасны дагуу тус Цагдаагийн хэлтсийн 2024 оны 06 сарын 18-ны өдрийн 3081-3/2899 дугаартай албан бичиг /хх-13/, итгэмжлэл /хх-14/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас ..........йн гараар бичсэн тайлбар /хх-38/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Шүүх зохигчдын хүсэлтийн дагуу гэрчээр ..........оос авсан гэрчийн мэдүүлэг /хх-96-101/, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 30г1-2/3456 албан бичгээр ирүүлсэн баримт /хх-105-112/ зэргийг шүүх журмаар цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.
2.1. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч ................той худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 36,500 ширхэг эмнэлгийн зориулалт бүхий 1 удаагийн маскийг нийт 32,850,000 төгрөгөөр худалдаж, хариуцагч нь үнийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд энэхүү тохиролцооны дагуу хариуцагчид маскийг хүлээлгэн өгсөн.
2.2 Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар эрэн сурвалжлуулж хаягийг олж тогтоосноор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
2.3 Иймд хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт 32,850,000 төгрөгийг, алдангид 16,425,000 төгрөгийг нийт 49,275,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэх агуулгаар тайлбарлаж байна.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...би.........ийн гуйлтаар ..........той гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу 36,500 ширхэг маскийг О.Ганзориг авсан тул хүлээн зөвшөөрөхгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох 36,500 ширхэг маскны асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх агуулгаар тайлбарлаж мэтгэлцсэн.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч ........ нь нэхэмжлэгч..............с 36,500 ширхэг эмнэлгийн зориулалт бүхий 1 удаагийн маскийг нийт 32,850,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, үнийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлөхөөр, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.
5. Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд талууд гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
6.Хариуцагч.......... нь нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох 36,500 ширхэг маскийг би аваагүй, ........ авсан гэж тайлбарладаг.
Хэргийн 38 дугаар талд хариуцагч талаас гаргаж өгсөн .........йн гарын үсэг бүхий гар бичмэл баримтаас үзэхэд хариуцагч ........ нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний зүйл болох 36,500 ширхэг маскийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр .........т хүлээлгэн өгсөн байх ба хариуцагч .......... нь шүүх хуралдаанд ...тухайн үед ..............г нь маск тус бүрээс 100 төгрөгийг надад өгнө гэж ярьж байсан гэх тайлбарыг гаргасан.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч ...........р нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээний зүйл болох 36,500 ширхэг маскийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
7.Иймд хариуцагч нь гэрээний зүйлийг хүлээн авсан тул гэрээнд заасан хугацаанд гэрээний үнэ болох 32,850,000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
8.Хариуцагч болон гэрч ........ нар нь 36,500 ширхэг масктай холбоотой асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэж тайлбарлаж байх боловч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 220500194 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол болон тус хэрэг бүртгэлтийн хэрэгт Л.Энхболорын хохирогчоор өгсөн мэдүүлэг, ..........ийн гэрчээр асуугдсан тэмдэглэл зэргээс үзэхэд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ...........оос ...............т өгсөн гэх 150,000 ширхэг масктай холбоотой асуудал шалгагдаж байгаа болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл тус хэрэг бүртгэлтийн хэрэгт маргааны зүйл болох 36,500 ширхэг маск хамааралгүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс 36,500 ширхэг масктай холбоотой асуудал шалгагдсан эсэх талаар лавлагаа гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тус цагдаагийн хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагчийн өмгөөлөгч хүсэлтээсээ татгалзсан.
9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр ...........ийг гэрчээр асуухад ...би .........р дамжуулж .........оос 36,500 ширхэг маскийг авсан гэж мэдүүлсэн боловч энэ нь хариуцагч ........ыг нэхэмжлэгч ..........той байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд нэхэмжлэгч ...........р нь хариуцагч ............с талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32,850,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
10.Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар хариуцагч нь гэрээний үнэ болох 32,850,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй байх тул гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны нийт 1,492 хоногийн алдангийг нэхэмжлэх эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт үнэ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд зааснаар 36,500 ширхэг маскны үнэ болох 32,850,000 төгрөг, алдангид 16,425,000 төгрөг, нийт 49,275,000 төгрөгийг нэхэмжилсэн нь дээрх хуульд нийцэж байна.
11.Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч .....ос 49,275,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ...........т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 404,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........ос улсын тэмдэгтийн хураамжид 404,325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .........оос 49,275,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч .........т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 404,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........с улсын тэмдэгтийн хураамжид 404,325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .........т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА