| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/04265/И |
| Дугаар | 191/ШШ2025/08565 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/08565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***тоотод оршин суух,******* ******* овогт ******* ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, ******* овогт ************** /рд:*******/-д холбогдох,
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагч , нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид хоёр 3 жилийн өмнө танилцаад, үерхээд салсны дараа хүүхэдтэй болсон. Хүүхдээ төрүүлэхээр шийдсэн. 2025 оны 03 сарын 09-нд охин төрсөн. Хүүхдээ 1 сартай болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчтай ярилцсаны эцэст шүүхээр шийдвэрлүүлье гэж ярилцсан. Би хүүхдийн ирээдүйг бодоод эвлэрэх талаах хариуцагчид хэлсэн боловч хариуцагч татгалзсан. Иймд охин эцэг болохыг тогтоож, тэтгэлэг тогтоож өгнө үү ... гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид хоёр 4 жилийн өмнө анх танилцсан. Бид үерхэж байхдаа манайд хамт амьдарч байсан. Үл ойлголцсоны эцэст салсан. Нэхэмжлэгч нь давхар өөр хүнтэй болсон талаар би сонссон тул одоо буцаж эвлэрэх боломж байхгүй. Би охины эцэг мөн болох нь дүгнэлтээр тогтоогдсон. Тэтгэлгээ төлнө. Хувь хүний шалтгаанаас болоод хамт амьдрах боломжгүй гэж үзсэн... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-6-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 сарын 03-ны өдрийн ЕГ0325/4084 дугаартай шинжээчийн дүгнэлт 5 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.******* хариуцагч ид холбогдуулан охин А. эцгийг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Хариуцагч , нэхэмжлэгч О.******* нар 2022 онд танилцаж, тэдний дундаас 2025 оны 03 сарын 09-ний өдөр охин А. төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
2025 оны 03 сарын 09-нд төрсөн охин *******ын нь **************ийн хүүхэд мөн болох нь зохигчийн тайлбар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 сарын 03-ны өдрийн ЕГ0325/4084 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул 2025 оны 03 сарын 09-ний өдөр төрсөн охин А. эцэг Баярцогт овогтой******* мөн болохыг тогтоох нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг.
Хариуцагч нэхэмжлэгч О.******* нарын хэн аль цаашид хамтран амьдрахгүй гэж тайлбарлаж байх ба эх О.******* охин г өсгөн хүмүүжүүлж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг оос хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцож 62,508 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Үндэсний статистикийн хорооны даргын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 тоот тушаалаар 2025 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 495,400 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул эцэг тогтоох шаардлагад төлсөн 70,200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад төлсөн 62,508 төгрөг, нийт 132,708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 132,708 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2025 оны 03 сарын 09-нд төрсөн охин *******ын /рд:/-ийн эцэг ******* овогт ************** /рд:*******/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2025 оны 03 сарын 09-нд төрсөн охин *******ын г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг оор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 132,708 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ