2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/07294

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/07294

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ............... улс, ............хот, ........... дүүрэг, ......... 2 ру ........, ....... дүгээр байр, .... тоотод оршин суух ............. ХК /РД:............./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... дүүрэг, ............. дугаар хороо, ........... гудамж, ................ байр 502 тоотод байрлах, ........ холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 83,231,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............

нэхэмжлэгчийн өмгөөлөгч .......,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.............с улсад бүртгэлтэй........нь бизнес, уул уурхай үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд .........-н дэргэдэх .........т Х........... ХХК-с 423,692.91 ам доллар буюу 1,447,576,485.51 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 08-нд гаргасан. Ингэхдээ арбитрын зардалд ............ын үндсэн зардал болон нэмэлт зардлын хэмжээг тооцох журмын дагуу нийт 66,585,000 төгрөгийг төлсөн.

Улмаар ........-н дэргэдэх ........ын 2024.03.05-ны өдрийн 179 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч ........... ХХК-аас 423,692.91 ам долларыг болон арбитрын зардалд төлсөн 66.585.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Үүний дараа хариуцагч ..... ХХК-ны гомдлоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.08-ны өдрийн 210/ШТ2024/00308 дугаартай Магадлалаар __________-н дэргэдэх Монголын олон улсын_______н 2024.03.05-ны өдрийн 179 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ ______ эрхийн чадамжгүй буюу төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаснаас гадна, талуудын эрх зүйн байдлыг тодруулаагүйгээс арбитрын хэлэлцээртэй эсэх нь тодорхойгүй этгээдүүдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл ___________-н дэргэдэх Монголын олон улсын а___________ томилогдсон 3 ........ч хэрэг маргааны харьяаллыг зөв тогтоогоогүй манай гаргасан нэхэмжлэлд арбитрын хэрэг үүсгэлгүй, нэхэмжлэлийг буцаах байсан байна гэж дүгнэж, энэ шийдвэр эцсийн шийдвэр болсон. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дараа а..........ч нарын буруутай шийдвэрээс шалтгаалж .......ын зардалд шилжүүлсэн 66,585,000 төгрөгийг буцаан шилжүүлж өгөхийг хүссэн боловч өгөлгүй манай компанийг хохироосон.

Үүний дараа ...........-н дэргэдэх . олон ул..............сын ...........т 2024.07.03-нд дахин нэхэмжлэл гаргасан боловч Монголын олон улсын ..........ын 2024.10.24-ны өдрийн арбитрын журам тогтоох анхны хуралдаан дээрээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ингэхдээ нэхэмжлэгч тал болон ......... ХХК-ийн хооронд арбитрын хэлэлцээр байгуулагдаагүй тул Монголын олон улсын ........р уг хэргийг харьяалан шийдвэрлэх боломжгүй байна гэж шийдвэрлэсэн бөгөөд арбитрын зардалд төлсөн 33,292,500 төгрөгөөс 50 хувийг буюу 16,646,250 төгрөгийг ямар ч үндэслэлгүй суутган авч үлдэж манай компанийг дахин хохироосон.

Нийтдээ 2 удаагийн үйлдлээр 66,585,000+16,646,250=83,231,250 төгрөгийг ямар ч үндэслэлгүй суутган авч үлдсэн. Компанийн зүгээс арбитрын зардалд төлсөн төлбөрийг буцааж өгөхийг шаардаж .......-н дэргэдэх Монголын олон улсын ............т гомдол гаргасан боловч хүлээн аваагүй болно.

2017 онд батлагдсан ........ын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д "......ын бүрэлдэхүүн нэхэмжлэлийг буцаах", 32 дугаар зүйлийн 32.2-д "ноцтой үр дагавар бүхий эс үйлдэл гаргаснаас бусад үйлдэл, эс үйлдлийн төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн байх бөгөөд энэхүү дүрмийн заалтуудаа арбитрч нар зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ......-ын дэргэдэх Монголын олон ...... хэрэг маргааныг хуулийн дагуу буруу шийдвэр гаргаж манай компанийг нийт 83,231,250 төгрөгөөр хохироож ноцтой үр дагавар үүсгэсэн.

Иймд ....Т-ын дэргэдэх Монголын олон улсын ........ын зардалд төлсөн нийт 83,231,250 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ...Т-ын дэргэдэх Монголын олон улсын .........р шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

..............ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Тус арбитрт "....... ХК 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ............ ХХК-аас 1,470,122,264.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд арбитрын урьдчилсан хуралдаанд талуудын хооронд арбитрын хэлэлцээр бүхий гэрээ байгуулагдсан талаар хэн аль нь маргаагүй тул арбитрын бүрэлдэхүүн ........ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "..................ын бүрэлдэхүүн тухайн маргаан нь .......ын харьяаллын маргаан мөн эсэх, талууд .........ын хэлэлцээртэй эсэх, уг хэлэлцээр нь хүчин төгөлдөр эсэхийг өөрөө тогтооно..." гэж заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд ..........ын харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзэж 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 179 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Хэрэв талууд .............ын харьяаллын талаар гаргасан ............ын бүрэлдэхүүний шийдвэрийг эс зөвшөөрвөл .............ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн дотор шүүхэд гомдол эрхтэй байсан ба ............ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь энэ хуульд зааснаас өөрөөр талууд тохиролцож болох боломжтой заалтын талаар, эсхүл арбитрын хэлэлцээрийн аль нэг шаардлагыг биелүүлээгүй болохыг мэдэж байсан боловч тэр тухай даруй, эсхүл тогтоосон хугацааны дотор гомдол гаргалгүйгээр арбитрын ажиллагаанд үргэлжлүүлэн оролцсон бол түүнийг гомдол гаргах эрхээсээ татгалзсан гэж үзнэ. Иймд арбитрын бүрэлдэхүүн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүй юм.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс "...талуудын эрх зүйн байдлыг тодруулаагүйгээс арбитрын хэлэлцээртэй эсэх нь тодорхойгүй этгээдүүдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн байна..." гэж үзэж арбитрын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 179 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч компани өөрийн оноосон нэрийг "Эс Эн Эф Мон ХК гэж өөрчилсөн дахин нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

............. бүрэлдэхүүн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн "Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ-г Хэрлэн-Импекс" ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч ..........н хуулийн этгээд Х......... ХК, ......-ын хуулийн этгээд ...........ХК нарын хооронд байгуулагдсан буюу ........-ын хуулийн этгээд .......... ХК, Монголын Улсын хуулийн этгээд ......... ХХК нарын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзэж арбитрын ажиллагааг дуусгавар болгосон. Дээрх .......ын шийдвэрийг ....... ХК хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд 90 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан боловч тухайн эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Арбитрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэгт ... Талууд тохиролцсон, эсхүл тохиролцоо байж болох тухай үйл баримтыг, эсхүл бусад тохиролцоог энэ хуульд аливаа байдлаар дурдсан бол тохиролцоонд дурдсан арбитрын дүрмийг тухайн тохиролцоотой адилтган үзнэ. ......рын ажиллагаа эхлэхээс өмнө, эсхүл эхэлсний дараа талуудын тохиролцон зөвшөөрсөн, эсхүл сонгосон арбитрын дүрмийн заалт нь энэ хуулийн заавал мөрдвөл зохих заалтыг зөрчсөнөөс бусад тохиолдолд хүчин төгөлдөр байна... гэж заасны дагуу .........рын төвийн дүрэмд нийцүүлэн гаргасан .......ын үндсэн зардал болон нэмэлт зардлын хэмжээг тооцох журмыг заавал дагаж мөрдөх юм. Тус журмын тавдугаар зүйлд заасан үндэслэлээр арбитрын зардлыг буцаан олгох ба энэ үндэслэлд .......ХК-д арбитрын зардлыг буцаан олгох шаардлага хамаарахгүй байна.

..........ын тухай хуулийн 6 дугаар зүйлд арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхийн оролцоог тусгайлан зохицуулж өгсөн бөгөөд арбитрын бүрэлдэхүүний гаргасан шийдвэртэй холбогдуулан арбитрыг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, "............ХК-ийн улсын бүтгэлийн гэрчилгээ ............., монгол хэл дээр /хх4-5/, итгэмжлэл /хх-6-9/, итгэмжлэл /хх-8/, Монголын олон улсын арбитрын шийдвэр /хх-10-15/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол /хх-16-22/, Монголын олон улсын арбитрын шийдвэр /хх-23-25/, гомдол /хх-26/, Монголын олон улсын арбитрын хариу хүргүүлэх тухай /хх-27/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-70-71/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

  4. Хариуцагчаас итгэмжлэл /хх-46/, итгэмжлэл /хх-57/, хариу тайлбар /хх-59-61/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн хурлын тогтоол /хх-72/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ................ын дэргэдэх .............холбогдуулан 83,213,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав.

2.1 ............ХК нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны ......... хандан, ............ ХХК-аас 1,451,941,640.96 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд арбитрын зардалд 66,585,000 төгрөгийг төлсөн. Монголын олон улсын арбитрын 2024 оны 03 дугаар 05-ны өдрийн 179 дугаартай шийдвэрээр манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч .......... ХХК-аас 1,451,941,640.96 төгрөгийг болон арбитрын зардалд төлсөн 66,585,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгосон.

2.2 Улмаар ..........-н дэргэдэх Монголын олон у...........т 2024 оны 07 дугаар 03-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаж, .........ын зардалд төлсөн 33,292,500 төгрөгийг төлсөн боловч ........... 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн арбитрын журам тогтоох анхны хуралдаан дээрээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ арбитрын зардалд төлсөн төлбөрийн 50 хувийг буюу 16,646,250 төгрөгийг ямар ч үндэслэлгүй суутган авч үлдэж манай компанийг дахин хохироосон.

2.3 Ийнхүү манай компани нь ......т хандаж ........... ХХК-тай холбоотой гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаа шийдвэрлүүлэхээр нийт 83,231,250 төгрөгийг төлсөн боловч маргаанаа шийдвэрлүүлж чадаагүй бөгөөд арбитрын зардалд төлсөн төлбөрөөрөө хохирч байна.

2.4 Иймд арбитрч нь манай компанийн нэхэмжлэлийг хүлээж аваад талуудын хооронд арбитрын хэлэлцээртэй эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр буцаах ёстой байтал буцаагаагүй эс үйлдэхүй нь манай компанийг арбитрын зардалд төлсөн төлбөрөөрөө хохирох үндэслэлийг бий болгосон бөгөөд үүнд арбитрч нар буруутай болох нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон тул хариуцагчаас арбитрын зардалд төлсөн төлбөрийг шаардах эрхтэй гэх агуулгаар тайлбарлаж байна.

3. Хариуцагч ........-н дэргэдэх Монголын олон ..........р нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх бөгөөд үндэслэлээ ... .......ын бүрэлдэхүүн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүй юм. .......ын төвийн дүрэмд нийцүүлэн гаргасан ......ын үндсэн зардал болон нэмэлт зардлын хэмжээг тооцох журмыг заавал дагаж мөрдөх юм. Тус журмын тавдугаар зүйлд заасан үндэслэлээр арбитрын зардлыг буцаан олгох ба энэ үндэслэлд .......ХК-д ..........ын зардлыг буцаан олгох шаардлага хамаарахгүй байна гэх агуулгаар тайлбарлаж, мэтгэлцсэн.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 ..........ХК нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны .........ын дэргэдэх ...т хандан, .....ХХК-аас 1,451,941,640.96 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд арбитрын зардалд 66,585,000 төгрөгийг төлсөн. ......... 2024 оны 03 дугаар 05-ны өдрийн 179 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ............ ХХК-аас 1,451,941,640.96 төгрөгийг болон арбитрын зардалд төлсөн 66,585,000 төгрөгийг тус тус гаргуулан ..............ХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

4.2 Дээрх шийдвэрийг ........... ХХК-аас эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасны дагуу Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар 08-ны өдрийн 210/ШТ2024/00308 дугаартай .......-ын дэргэдэх Монголын олон ..............ын 2024 оны 179 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд үндэслэлээ ... арбитр эрхийн чадамжгүй буюу төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаснаас гадна, талуудын эрх зүйн байдлыг тодруулаагүйгээс арбитрын хэлэлцээртэй эсэх нь тодорхойгүй этгээдүүдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн байна гэж дүгнэжээ.

4.3 Улмаар..........-н дэргэдэх .т 2024 оны 07 дугаар 03-ны өдөр .............дахин нэхэмжлэл гаргаж, арбитрын зардалд төлсөн 33,292,500 төгрөгийг төлсөн боловч Монголын о........ын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн арбитрын журам тогтоох анхны хуралдаан дээрээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ арбитрын зардалд төлсөн төлбөрийн 50 хувийг буюу 16,646,250 төгрөгийг буцаан олгожээ.

4.4 Нэхэмжлэгч ....... ХК нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ..........-н дэргэдэх Монголын олон улсын арбитрт хандан арбитрын зардалд төлсөн төлбөрийг буцаан авах тухай хүсэлт гаргасан боловч хариуцагчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4/144 дугаартай албан бичгээр ...арбитрын зардлыг буцаан олгох боломжгүй гэх хариуг өгсөн байна.

5.Дээрх үйл баримтаас дүгнэхэд талууд нэхэмжлэгчийн төлсөн арбитрын зардлыг нэхэмжлэгч нь буцаан шаардах эрхтэй эсэх, арбитрын зардлыг нэхэмжлэгч талд буцаан олгоогүйд арбитрч нар буруутай эсэх талаар маргаж байх бөгөөд нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг болон 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар тайлбарласан.

6..........ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар Талууд өөрөөр тохиролцоогүй бол арбитрын зардлын хэмжээ, төлөх этгээд, төлбөрийн журмыг арбитрын бүрэлдэхүүн тогтооно гэж,

.........н хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...........үндсэн зардлыг үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд арбитрт нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлнө гэж,

.......ын үндсэн болон нэмэлт зардлын хэмжээг тооцох журмын 5.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа арбитрын зардлыг урьдчилан төлнө гэж тус тус заасан байх бөгөөд мөн журмын 3.1-д арбитрын зардлын хэмжээг тооцох хувь хэмжээг тогтоосон байна.

Нэхэмжлэгч ......... ХК нь Монголын олон улсын арбитрт хандан .......... ХХК-аас 1,451,941,640.96 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргахдаа арбитрын зардалд 66,585,000 төгрөгийг төлсөн нь дээрх хуульд нийцсэн байна.

.........ын үндсэн болон нэмэлт зардлын хэмжээг тооцох журмын 2 дугаар зүйлд зааснаар ........ын зардал гэдэгт ........ийн урамшуулал, .........рын үйлчилгээ үзүүлсний төлбөр болон захиргааны зардал болон арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад зардлууд хамаарна.

Монголын олон улсын арбитр нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Эс&Эф Мон ХК нь М..........т хандан ............ ХХК-аас 1,451,941,640.96 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, .........ын тухай хууль болон .......ын хэрэг хянан шийдвэрлэх дүрэмд заасны дагуу ажиллагаа явуулж, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 179 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ........... ХХК-аас 1,451,941,640.96 төгрөгийг болон арбитрын зардалд төлсөн 66,585,000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэн байна.

Тус шийдвэрийг хариуцагч нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх .........ын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 179 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн арбитрын зардалд төлсөн 66,585,000 төгрөг арбитрын орлогод хэвээр үлдсэн байна.

Нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дахин арбитрт тус нэхэмжлэлийг гаргасан бөгөөд ингэхдээ арбитрын зардалд 33,292,500 төгрөгийг төлсөн байна. .......... нь тус нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 829 дугаартай шийдвэрээр арбитр харьяалан шийдвэрлэх боломжгүйг тогтоож, арбитрын ажиллагааг дуусгавар болгосон бөгөөд а........... зардалд төлсөн төлбөрийн 50 хувийг буюу 16,646,250 төгрөгийг арбитрын орлогод үлдээсэн нь ..............ын үндсэн болон нэмэлт зардлын хэмжээг тогтоох журмын 6.2-т заасантай нийцэж байна.

...........ын үндсэн болон нэмэлт зардлын хэмжээг тооцох журмын 6 дугаар зүйлд арбитрын зардлыг буцаан олгох үндэслэлийг заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн арбитрын зардалд төлсөн 83,213,250 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэл нь түүнд хамаарахгүй байна.

Дээрх үндэслэлээр .....р нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байхад хариуцагч Монголын олон улсын арбитрыг нэхэмжлэгчийн арбитрын зардалд төлсөн 83,231,250 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй байна.

7. Түүнчлэн, нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна гэж тайлбарлаж байх бөгөөд арбитрч нар нь нэхэмжлэлийг хүлээн аваад буцаах хуулийн үндэслэл бүрдсэн байхад буцаагаагүй эс үйлдэхүйн нэхэмжлэгч талд хохирол учрах үндэслэл болсон бөгөөд тэдний буруутай үйлдэл нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон гэж тайлбарласан.

Шүүх нь арбитрын шийдвэрийг .........рын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан чиг үүргийнхээ хүрээнд хянасныг тухайн арбитрын маргааныг хянан шийдвэрлэсэн арбитрчийн үйл ажиллагаа хууль зөрчсөн болохыг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй.

8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ....... ХК-ийн хариуцагч ........т холбогдуулан гаргасан 83,213,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч .........ХК-ийн хариуцагч ..........т холбогдуулан гаргасан 83,213,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ............. ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 574,106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА