2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/07447

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/07447

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: ............... дүүрэг, ...........дүгээр хороо, ............байр, ......... тоот хаягт оршин суух ............. овогт ...........гийн ............ /РД:............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... дүүрэг, ......... дүгээр хороо, ....., .........гудамж, ...........байр, ......... тоот хаягт оршин суух ......... овогт ...........рын ............. /РД:............/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв:

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Заяа,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга,

хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвадорж,

гэрч ...........л,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1.Нэхэмжлэгч ........... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч ......... нь надаас 15,000,000 төгрөгийг зээлээч маргааш буцаагаад өгье гэсэн хүсэлт гаргасан. Хариуцагч нь хувийн бизнес эрхэлдэг тул зээлсэн мөнгийг хэлсэн хугацаандаа буцаагаад өгчих байх гэж итгээд түүний хэлснээр өөрийнх нь эзэмшлийн Хаан банкинд харилцах .......... тоот данс руу нэхэмжлэгч би өөрийн эзэмшлийн Хаан банкны ............тоот харилцах данснаас 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид удаа дараа зээлсэн мөнгөө буцааж өгөхийг шаардсан боловч өгнө гэж хэлдэг боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Хариуцагч ......... нь зээлсэн 15,000,000 төгрөгөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 13,000,000 төгрөгийг .............өөс гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч ......... шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Миний зүгээс ..........ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Учир нь иргэн ..........ийн зүгээс бидний хоорондын хамтын ажиллагаа болон бизнесийн ёс зүйг илтэд зөрчсөн, цаашлаад шүүх байгууллагад бодит байдлаас илтэд зөрүүтэй худал мэдээлэл үндэслэсэн нэхэмжлэл гаргасан байна. Иргэн ............ болон бидний хооронд "Зээлийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан "Зуучлалын гэрээ" байгуулагдсан. Тодруулбал миний бие ........ нь Б. .......... гэдэг хүнээс огт мөнгө зээлээгүй юм. Учир нь миний бие 2023 оны 1 дүгээр сарын сүүлээр би Тайланд улсад зорчиж явахад миний найз болох ......... над руу холбогдон .............өө чамд яаралтай бутлуур байна уу? Дорнод аймагт ......к ....... ХХК-ийн нүүрсний уурхай дээр нүүрс бутлах ажил байна... гэсэн. Иймд миний зүгээс К......... ХХК-ний захирал ..... руу холбогдож бутлуур байгаа талаар асууж тодруулахад ...нэг бутлуур сул байгаа. Хэрэв та ажил олж өгсөн тохиолдолд орлогын 15 хувийг танд өгье..." гэх саналыг надад тавьсан. Уг саналыг миний хувьд хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлэн бидний хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж миний хувьд үзсэн. Учир нь иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт .Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.." гэж зааж өгсөн байдаг билээ. Мөн иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан "Зуучлалын гэрээ-г заавал бичгээр үйлдэх хууль зүйн шаардлага тавигдаагүй тул амаар гэрээ байгуулах боломжтой юм. Мөн иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 43.1.1 дэх заалтад зааснаар бидний зүгээс тухайн зуучлалын гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон тул гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иймд миний зүгээс .........а болон бидний хооронд Зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзсэн тул .........д ХХК-ний захирал ......ийн бутлуурыг "....... ХХК-д түрээслүүлэхэд зуучилж өгсөн. Ийнхүү зуучилсны дагуу Коммод ХХК болон ......ХХК нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Техникийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Тэдний хооронд байгуулагдсан гэрээний 5.3 дэх хэсэгт заасны дагуу урьдчилгаа төлбөр 96,690,000 төгрөг мөн тээврийн зардал болох 11,970,000 нийт 108,930,007 "........." ХХК нь авах ёстой байсан. Мөн Б.Болдмаа нь урьдчилгаа төлбөрийг хүлээн авлаа гэж тухайн үед өөрөө надад хэлсэн. Тухайн үед миний бие гадаад улсад явж байсан учир .......тай ярилцаж тохиролцсоны дагуу зуучлалын хөлс болох 15 хувь 15,000,000 төгрөгийг авах тухай илэрхийлсэн бөгөөд ............ ч түүнийг хүлээн зөвшөөрч надад шилжүүлсэн. Энэхүү ......аас шилжүүлсэн 15,000,000 төгрөг нь зуучлалын хөлсний төлбөр юм. Нэхэмжлэлд дурдсан шиг зээлийн гэрээний харилцаа үүсээгүй билээ. Иймд ....... нь "З..........э"-ний хөлс болох 15,000,000 төгрөгийг надаас буцаан шаардах эрхгүй. Мөн бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-3/, дансны хуулга /хх-4/, итгэмжлэл /хх-5/, итгэмжлэл /хх-26/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-27/, нэхэмжлэлийн шаардлага багасгах тухай /хх-31/, гэрч оролцуулах хүсэлт /хх-34/, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

  4. Хариуцагчаас хариу тайлбар /хх-15-16/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-28/, гэрч оролцуулах хүсэлт /хх-32-33/, нотлох баримт гаргаж өгсөн байна.

5.Шүүхийн зохигчийн хүсэлтээр Коммод ХХК болон Зак майнинг ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Техникийн түрээсийн гэрээ /хх-50-59/-г нотлох баримтаар цуглуулснаас гадна гэрч .________ хөтөлсөн байна.

Шүүх хуралдаанаар: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ...... нь хариуцагч ..........д холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 13,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч .......д 15,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Хариуцагч нь уг мөнгийг маргааш нь буцааж өгнө гэж авсан боловч өгөөгүй бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг өгч, үлдэх 13,000,000 төгрөгийг өнөөдөр хүртэл өгөөгүй гэх агуулгаар тайлбарласан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ ...нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөг аваагүй. Нэхэмжлэгчийн "........ ХХК-ийг өөрийн танил ...... ХХК-тай холбож, гэрээ байгуулахад зуучилсны ажлын хөлс болох 15,000,000 төгрөгийг авсан. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй. Нэхэмжлэгчид төлсөн гэх 2,000,000 төгрөг бол өөр эрхзүйн харилцааны дагуу төлсөн төлбөр тул энэхүү маргаанд хамааралгүй гэх агуулгаар тайлбарлаж, мэтгэлцсэн.

4. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 5134120127 дугаартай данснаас хариуцагч .......йн Хаан банкны ......дугаартай данс руу 15,000,000 төгрөг ..........-д гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.

4.2 Хаан банкны 5134120127 дугаартай дансыг нэхэмжлэгч ....., ....... нар хамтран эзэмшдэг болох нь ........ийн гэрчээр асуугдсан тэмдэглэл болон банкны шилжүүлгийн баримт, дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

4.3 Нэхэмжлэгч ........аа нь ...... ХХК-ийн захирлаар ажилладаг болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд тус компани нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ......... ХХК-тай техникийн түрээсийн гэрээг байгуулсан байна.

4.4 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ......., ......... нарын хамтран эзэмшдэг 5134120127 дугаартай данс руу 2,000,000 төгрөгийг энхмөнхөөс болдмаад гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ.

5.Дээрх үйл баримтаас дүгнэхэд талууд, нэхэмжлэгчээс хариуцагч руу 15,000,000 төгрөг шилжсэн үйл баримтын талаар маргаагүй, харин уг 15,000,000 төгрөг шилжсэн эрх зүйн үндэслэл дээр маргаантай байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь уг 15,000,000 төгрөгийг  хариуцагчид зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж тайлбарласан бол хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан зуучлалын гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг авсан гэж тайлбарласан.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

6.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ буюу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгээ нотлохоор хариуцагчид 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөг шилжүүлсэн банкны шилжүүлгийн баримт, хариуцагчаас нэхэмжлэгчид 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн тухай дансны хуулгыг нотлох баримтаар өгч гэрчээр ........г асуулгасан.

6.2 Харин хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор гэрчээр ........ийг асуулгаж, ........... ХХК болон ......... ХХК нарын хооронд байгуулагдсан түрээсийг гэрээ, уг гэрээний дагуу төлбөр шилжсэн баримтуудыг нотлох баримтуудаар өгсөн.

7. Гэрч ....... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ .... нь .ХХК.........-ийг ........ ХХК-тай холбож өгснөөр тус компаниуд бутлуур түрээслэх гэрээ байгуулсан гэж мэдүүлж байх боловч ........... ХХК болон түүний захирал .............ай ............ зуучлалын гэрээ байгуулсан эсэх, уг гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг ажлын хөлс авах эрхтэй эсэх талаар мэдэхгүй гэжээ.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа хариуцагчаас нэхэмжлэгч рүү 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг энэхүү маргаанд хамааралгүй, өөр эрх зүйн харилцааны дагуу шилжүүлсэн төлбөр гэж тайлбарлаж байгаа боловч хэзээ үүссэн ямар эрх зүйн харилцааны үүрэгт шилжүүлсэн болохоо тодорхой тайлбарлаж чадаагүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байна.

Иймд шүүх ............ ХХК болон ........... ХХК нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ болон тус гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн баримт, гэрч.................ийн гэрчээр асуугдсан тэмдэглэл зэргийг үндэслэн талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

8. Харин нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн банкны шилжүүлгийн баримт, хариуцагчаас нэхэмжлэгчид 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн тухай дансны хуулга, гэрч ..........ийн гэрчээр асуугдсан тэмдэглэл зэргээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө, мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагч руу шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэх тул хариуцагч нь нэхэмжлэгчид уг мөнгийг буцаан төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь уг зээлийн гэрээний дагуу авсан 15,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 13,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэх 13,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

10. Дээрх үндэслэлээр хариуцагч ........өөс 13,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Болдмаа олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ........өөс 13,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ............д олгосугай.

  2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..............өөс улсын тэмдэгтийн хураамжид 222,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА