Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/07

 

 

Б.Б*******, П.Б*******, П.А*******,

Б.Э*******-*******, Б.Г******* нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

 

Прокурор М.Сайнзаяа

Шүүгдэгч П.Б*******, өмгөөлөгч С.Н,

Шүүгдэгч Б.Э*******-*******, өмгөөлөгч Т.М,

Шүүгдэгч Б.Г*******, өмгөөлөгч Э.Ц,

Шүүгдэгч Б.Б*******ын өмгөөлөгч С.Ц,

Шүүгдэгч П.А*******ын өмгөөлөгч А.О /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нарыг оролцуулан

Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэний даргалж хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э*******-*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б*******, П.Б*******, Б.Г*******, Б.Э*******-*******, П.А******* нарт холбогдох эрүүгийн 221000000310 дугаартай хэргийг 202 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, О******* овогт Б*******ийн Б*******,

Монгол Улсын иргэн, М******* овогт П*******ийн Б*******, 

Монгол Улсын иргэн, П овогт Бын Г*******, 

Монгол Улсын иргэн, Х овогт Бгийн Э*******-*******, 

Монгол Улсын иргэн, Х овогтой П*******ийн А*******.

 

Шүүгдэгч П.Б******* нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б. Б*******, Б.Э*******-******* нарын хамт 43- ОРА улсын дугаартай Б*******ын машинтай Б аймгийн Х- сум руу идэш хийх зорилгоор явсан юм. Тэгээд идэш хийх айлаа Б******* олохгүй байсан болохоор Х- сумаас цааш гарч хээр ARKHI нэртэй 0.7 литрийн -6 шил архи нэг шил 0.7 граммын Соёмбо нэртэй архи уусан тэгээд би хэдэн өдөр согтуу байж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө аймаг руу явж байгаад Б аймгийн Б сумын ын давааны пост дээр цагдаа нар шалгахад манай машин дотроос зэрлэг гахайн хаа, гуя нэг нэг ширхэг, ширхэг тул загас машин дотроос гарч ирсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Мөн шүүгдэгч П.Б******* нь Б.Б*******, П.А*******, Б.Э*******-очир нартай бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б аймгийн Т сумын дугаар багийн н дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Г*******ийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” загас ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43- ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Э*******-******* нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Х- сум орж очих айлаа олохгүй Х- сумын цаахна талд машин дотроо хоноод маргааш нь буюу 2022 оны 11  дүгээр сарын 11-ний өдөр мөн машин дотроо тухайн газартаа хөдөө хээр архиа үргэлжлүүлэн уугаад тэндээ хоноод 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө Х- сумын цаах нь талд мотоциклтой залуу аарц ааруул зараад зогсож байхад Б.Б******* бууж тухайн залуутай уулзаж цагаан идээ, загас, зэрлэг гахайн мах худалдан аваад тэр өдөртөө аймгийн чиглэлд хөдөлсөн” гэж зориуд худал мэдүүлэг өгч, Б.Б*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Мөн шүүгдэгч Б.Э*******-******* нь Б.Б*******, П.А*******, П.Б******* нартай бүлэглэн  2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б аймгийн Т сумын дугаар багийн н дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Г*******ийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” загас ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43- ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Г******* нь Б аймгийн Т сумын дугаар багийн н дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн, Монгол Улсын Улаан номд орсон “тул” загас ширхгийг худалдан борлуулж байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.А******* нь Б.Б******* Б.Э*******-******* П.Б******* нартай бүлэглэн  2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б аймгийн Т сумын дугаар багийн н дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Г*******ийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” загас ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43- ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б******* нь Б.Э*******-*******, П.Б*******, П.А******* нартай бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б аймгийн Т сумын дугаар багийн н дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Г*******ийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” загас ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43- ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Б аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч О******* овогт Б*******ийн Б*******, М******* овогт П*******ийн Б*******, Х овогтой П*******ийн А*******, Х овогт Бгийн  Э*******-******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн  тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч П овогт Бын Г*******ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х овогт Бгийн Э*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М******* овогт П*******ийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч  мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Б*******, П.Б*******, П.А*******, Б.Э*******-******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр  6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .400.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Э*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .400.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч П.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 

Шүүгдэгч Б.Э*******-*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая / төгрөгийн торгуулийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан .400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялыг 11.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.400.000 /арван нэгэн сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр тогтоож,

Шүүгдэгч П.Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая / төгрөгийн торгуулийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 00 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу  00.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялыг 6.00.000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгөөр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар    

Шүүгдэгч Б.Э*******-*******т  оногдуулсан 11.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  11.400.000 /арван сая найман зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 24 /хорин/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 47.000 /дөрвөн зуун далан тав/ төгрөгөөр,

Шүүгдэгч Б.Б*******, П.Б*******, Б.Г*******, П.А******* нарт  тус бүр оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12 / арван хоёр/  сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн  төлүүлэхээр  тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б*******, П.Б*******, Б.Г*******, Б.Э*******-*******, П.А*******  нарт сануулж,

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б*******, П.Б*******, Б.Г*******, Б.Э*******-*******, П.А******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******, П.Б*******, Б.Г*******, Б.Э*******-*******, П.А******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч Б.Б*******, П.Б*******, Б.Г*******, Б.Э*******-*******, П.А******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ФА069711 дугаарын галт зэвсгийн гэрчилгээ хураагдаж ирсэн, иргэний нэхэмжлэгч Б.Н- нь гомдол, саналгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2, 3, 4, дахь хэсэгт заасныг журамлан прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 43- ОРО улсын дугаартай хар өнгийн Toyota Land Cruiser Prado J10 загварын тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч аймгийн Баян- сумын 6-22-13 тоотод оршин суух бүртгэлтэй, Б овогт Батбын Н- -д буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 1.49.340 /тавин нэгэн сая дөрвөн зуун тавин есөн мянга гурван зуун дөч/ төгрөгийг шүүгдэгч Б.Б*******, П.Б*******, Б.Э*******-*******, П.А******* нараас хувь тэнцүүлэн буюу 12.864.33 /арван хоёр сая найман зуун жаран дөрвөн мянга гурван зуун гучин таван/ төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт оруулахыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Хэрэгт хавсаргагдаж ирсэн 3 ширхэг бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 92 см-н урттай, 1 метр 6 см-ын урттай, 70 см урттай, 80 см урттай, 72 см урттай ширхэг Тул загас, 14.06 кг жинтэй зэрлэг гахайн гуяны мах, 9.78 кг жинтэй зэрлэг гахайн хааны мах зэргийг устгахыг,

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн төмөр дамартай өвлийн уурга, цагаан өнгийн сатурка утастэй 1 ширхэг, ногоон өнгийн тростой гурван салаа дэгээ 2 ширхэг, хиймэл цэнхэр өнгийн жараахай 1 ширхэг, ногоон өнгийн жижиг тросс 8 ширхэг, ногоон өнгийн 1 см-ын өрөм 1 ширхэг, ногоон өнгийн хөвүүртэй цагаан өнгийн сатуркан загас барих зориулалт бүхий тор 1 ширхэг зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эсэх нь нотлогдон тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Г*******эд буцаан олгохыг,

Тигр загварын 7.62 мм-ын голчтой, 1 ширхэг сумтай, замагны №273, дурантай, ан агнах зориулалт бүхий галт зэвсгийг Б аймаг дахь Цагдаагийн газраар дамжуулан эзэмшигч П*******ийн Б******* -т буцаан олгож, тус тус баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э*******-******* нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэргийг үйлдсэн эсэх талаар шүүхээс үнэн зөвөөр дүгнэж чадаагүй, би анхнаасаа тус хэрэгт оролцсон оролцоо байхгүй, гэм буруугийн шүүх хурал дээр ч би энэ хэрэгт өөрийнхөө оролцоо байхгүйг илэрхийлж байсан мөн гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй гэтэл шүүхээс надад ял оногдуулсанд маш гомдолтой байна. Иймд намайг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тольдох оюун өгөөж ХХК-ийн  үнэлгээ бодит байдалтай огтхон ч нийцээгүй. Тус хэргийн гол зохион байгуулагч П.А******* нь Тул загас ширхэг, гахайн гуяны мах зэргийг Хаан банкны 06206 дугаартай дансаар 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 11 цаг 49 минутад 27043 дугаартай дансанд түлш гэсэн гүйлгээний утгатай 400,000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар харагддаг. Б.Б******* мэдүүлэхдээ П.А******* нь компанийнхаа нягтлантай яриад зэрлэг гахайны мөнгө шилжүүлээд байсан гэж мэдүүлсэн нь Б.Э*******-******* огт хамааралгүй харагддаг. П.А******* тус хэрэгт худал мэдүүлэг өгөхдөө Цэдэнбалын зургийг худалдан авахдаа шилжүүлсэн төлбөр гэсэн мэдүүлгийг өгсөөр байтал үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Мөн Б.Г*******ийг 2 ширхэг Цэдэнбал даргын зургийг зарсан гэж хэл гэж гүтгэсэн. 2 дугаар хавтаст хэргийн 120 дахь талд Б.Г*******ийн мэдүүлэг П.А*******ын мэдүүлэгтэй ижил төсөөтэй байгаа нь эргэлзээтэй мэдүүлгүүдийн бодит нөхцөл байдал тогтоогдоогүй, Б.Бын үйлдэл холбогдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шалга гэж даалгавар бичсээр байтал сэжигтэн гэж татаад шууд орхигдуулсан байгааг нэмж шалгуулах хүсэлтэй байна... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд зориуд худал мэдүүлсэн гүтгэсэн бол гэсэн хуулийн санкцыг зохицуулсан байдаг. Б.Б*******ыг ямар нэгэн байдлаар гүтгэх, мөн худал мэдүүлгийн нөхцөл байдалд мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй энэ талаар нотолсон нотлох баримт байхгүй байна. Улсын Дээд Шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16 тоот тогтоолоор яллагдагч нар нь хэн алиндаа гэрч байх бөгөөд тухайн цаг үед П.А*******ын заавраар мэдүүлэг өөрчлөгдөж зохион байгуулалтад орж эр хүний жудгаар бие биеэ хамгаалах гэж болоогүй үйл явдлын талаар болсон мэтээр мэдүүлэг өгсөн байгаа нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 8 дахь заалтад зааснаар шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө. Энэ талаар Б.Э*******-*******т хэдийд ямар байдлаар танилцуулсан эсэх нь тодорхойгүй байна. П.А******* Б.Б нарын унаж явсан гэх 00- УЕЕ улсын дугаартай Бенз маркийн машинтай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй огт хийгдээгүй тул хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоох зайлшгүй шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шийтгэх тогтоол нь хуульд заагаагүй үндэслэлээр юм уу? хавтаст хэрэгт цугларан нотлох баримт дутуу хэргийг шийдвэрлэсэн зүйл байхгүй гэж үзэж байна. Давж заалдах гомдол гаргасан Б.Э*******-*******ын өмгөөлөгч нь П.А******* гэдэг хүн шүүхийн хамгаалалтад байна гэдэг тайлбарыг хэлж байна. 240 дугаартай шийтгэх тогтоолоор П.А******* нь гэм буруутайд тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээж торгуулийн ял оногдуулж 12,864,33 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлд заасан асуудалд санал нэг байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харахад нэр бүхий шүүгдэгч нар явж байгаад өөрсдөө тэр загасыг агнасан зүйл байхгүй. Хүний агнасан байсан загасыг худалдаж авсан нөхцөл байдал байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлд хохирлыг арилгах зорилгоор хөрөнгө орлогыг хурааж авна гэсэн байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд болоход нэр бүхий шүүгдэгч нар хохирлыг хуваагаад төлчихсөн ямар нэгэн бусдад төлөх төлбөргүй, Байгаль орчин экологид учирсан хохирлыг хууль заасны дагуу нугалаад төлчихсөн байсан. Toyota Land cruiser Prado 10 маркийн машины 1,49,340 төгрөгийг хувь тэнцүүлж 12,864,33 төгрөг Б.Б*******, П.Б*******, Б.Э*******-*******, П.А******* нараас хувь тэнцүүлэн гаргаж байгаа шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж магадалж өгнө үү гэж хүсэж байна. Энэ шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна хохирол төлбөрийг барагдуулчихсан байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Г******* болон өмгөөлөгч миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан асуудал байхгүй. Миний үйлчлүүлэгч Б.Г*******ийн хувьд ч гэсэн мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээрээ огт маргадаггүй. Эдгээр нэр бүхий шүүгдэгч нарт худалдан борлуулсан гэж хэлдэг. Тийм учир шүүгдэгч Б.Г******* болон өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүхийн 240 дугаартай шийтгэх тогтоол нь хуульд заасан хууль ёсны шийтгэх тогтоол байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлд заасан асуудлыг ярьж байна. Энэ асуудалд шүүгдэгч Б.Г*******ийн хувьд ямар ч оролцоо байхгүй. Учир нь шүүгдэгч Б.Г*******ийн хувьд тээвэрлэсэн худалдсан авсан гэсэн зүйл ангиар татагдаагүй зөвхөн худалдсан гэдэг зүйл ангиар татагдсан байгаа. Тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах асуудалд шүүгдэгч Б.Г******* нь хамааралгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугийн хувьд шүүгдэгч Б.Б*******ын хувьд болон өмгөөлөгч миний хувьд огт маргахгүй байгаа. Давж заалдах гомдолтой танилцсан. Б.Б*******ыг гүтгэсэн гүтгээгүй эсэх асуудалд шүүх бүрэн эрхийнхээ хнд ямар ч хэлбэрээр дүгнэлт хийх боломжтой... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн талаарх буюу тухайн Тул загасыг тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг 1,000,000 төгрөгөөр үнэлсэн. Нэгдүгээрт энэ ойлголт нь практикт жишиг болоод хураагаад явчихсан гэдэг ойлголт давамгайлаад явдаг. Хоёрдугаарт хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ гэчхээд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин механизмыг оруулж өгнө гээд нэгэнт хуульчилчихсан болохоор бид нар дагахаас өөр аргагүй... Хэрвээ тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ашигласан машин механизм нь өөрийнх нь нэр дээр байвал улсын орлого болгох байгаа. Улсын орлого болгоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болоод хохирол төлбөрийг төлөх ёстой. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгө орлогыг хохирол төлбөрийг нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байгаа. Илүү гарвал улсын төсөвт шилжүүлнэ гэсэн. 4 дэх заалтад гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хохирол төлөхөд зарцуулна. Гэтэл тээврийн хэрэгсэл Б.Б*******ын нэр дээр байгаагүй Б.Н- гээд иргэний нэхэмжлэгчийн нэр дээр тухай тээврийн хэрэгсэл байсан. Гэтэл дахь заалтад гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого хууль ёсны дагуу хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ноогдох хөрөнгийг хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө орлогоос албадан гаргуулж төлүүлнэ гэж байгаа. Гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл гэмт этгээдийн нэр дээр байж байгаад хэлцлийн дагуу өөр этгээдэд шилжсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг үнэлээд үнэлгээг нь гаргуулна гэж үзэж байгаа юм. Өөр өмчлөгчийн нэр дээр байсан тээврийн хэрэгслээр явсан бол үнийг тооцно, хураан авч үнийг төлүүлнэ гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа... Тийм учир давж заалдах гомдол гаргасан гомдлын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийг дэмжиж байна. Бусад заалтыг дэмжихгүй байна. Албадлагын арга хэмжээг хэрэглэсэн тухайн заалтыг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс хүчингүй болгож бусад заалтыг хэвээр үйлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас оролцож эхэлсэн. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд буцах хугацаанд П.А******* хавтаст хэрэг байгаа нотлох баримтуудыг харахад худал мэдүүлж байгаа нь П.А******* байгаа. Шүүгдэгч Б.Э*******-*******ын хувьд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг бүхэлд нь дэмжиж байна. Шүүгдэгч Б.Б*******ын хувьд Б.Н-Эрдэнийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгоод дараа нь Б.Н- нь гэм буруутай этгээдүүдээс иргэний журмаар нэхэмжлэх боломж байгаа. Тийм учир хохирол төлбөрт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийнэ үү гэсэн саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч П.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Г******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

 

Прокурор М.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан бусад журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э*******-*******, П.Б******* нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байх боломжтой гэж үзэж мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бусад нотлох баримтуудад дүгнэлт хийж гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Ингэж мэдүүлэг авахад худал мэдүүлэг өгсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулж баталгаа гаргаж мэдүүлэг авсан. Ингэж мэдүүлэг авахад шүүгдэгч П.Б******* нь худал мэдүүлэг өгч хэргийн үйл баримтаас өөрөө буюу Б аймгийн Х- сумын цаахна талаас загас худалдаж авсан гэдэг талаар, мөн Б.Э*******-*******ын хувьд Х- сумын н дэвсгэр дээрээс П.Б******* нь цагаан идээ загас зэргийг худалдаж авсан гэдэг байдлаар П.Б*******ын нэрийг дурдаж мэдүүлэхдээ түүнийг гэмт хэрэг үйлдсэн байдлаар мэдүүлэг өгсөн үйл баримт тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж П.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Б.Э*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна... Б аймгийн Т сумаас Б аймгийн Б сумын н дэвсгэр лүү тээврийн хэрэгслийг ашиглан ховор амьтныг тээвэрлэсэн нь гэмт хэргийн шинжтэй нэг газраас нөгөө газарт тээвэрлэсэн үйл баримт тогтоогдсон учраас дээрх загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж худалдаж, худалдан авсан тээвэрлэсэн гэсэн 2 шинжээр гэм буруутайд тооцсон. Тээврийн хэрэгсэл нь Б.Н-Эрдэнийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ зэргээр тогтоогдсон байдаг. Тухайн тээврийн хэрэгслийн үнийг шинжээч 1,49,340 төгрөгөөр үнэлсэн. Хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг бүрэн танилцуулж анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэж шийдвэрлэгдсэн байгаа. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг албадан гаргуулж улсын орлого болгохоор хуульчилсан үүнийг дагуу шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан буюу тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл дээр 43- ОРО Toyota Land cruiser Prado 10 загварын тээврийн хэрэгслийг ашигласан нь тогтоогдон байх тул дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон шүүгдэгч Б.Б*******, П.Б*******, Б.Э*******-*******, П.А******* нараас хувь тэнцүүлэн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар тус бүр 12,864,33 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ийм учраас шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу, хууль хэрэглээ, дүгнэлт бүтцэд тавих шаардлагыг бүрэн хангасан хэргийн нөхцөл байдал улсын яллагчаар гаргасан саналын хнд гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага дотор төрөл хэмжээний хуульд нийцүүлж ял эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээд шүүгдэгч нарт ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ийм учраас Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Б.Б, П.А******* нарын хувьд энэ хэрэг дээр шүүхийн хамгаалалтад байна яагаад хамгаалалтад авчихад гэдэг байдлаар өмгөөлөгч Т.М хэлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Быг сэжигтнээр тооцож мэдүүлэг авсан байдаг. Гэмт хэрэг үйлдэхэд Бын хувьд шууд санаатай хэлбэрээр хамтран нэгдэж оролцсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй учраас түүнийг яллагдагчаар татаж энэ хэрэгт холбогдуулан шалгаагүй байна. Шүүгдэгч П.А*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтүүдийг бүрэн шалгаж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа нэмэлтээр хийгдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын хувьд нотлогдон тогтоогдсон хангалттай үндэслэл бүхий баримтууд цугларсан байна гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Э*******-*******ын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б*******, П.Б*******, Б.Г*******, Б.Э*******-*******, П.А******* нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

2. Шүүгдэгч П.Б******* нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б. Б*******, Б.Э*******-******* нарын хамт 43- ОРА улсын дугаартай Б*******ын машинтай Б аймгийн Х- сум руу идэш хийх зорилгоор явсан юм. Тэгээд идэш хийх айлаа Б******* олохгүй байсан болохоор Х- сумаас цааш гарч хээр ARKHI нэртэй 0.7 литрийн -6 шил архи нэг шил 0.7 граммын Соёмбо нэртэй архи уусан тэгээд би хэдэн өдөр согтуу байж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө аймаг руу явж байгаад Б аймгийн Б сумын ын давааны пост дээр цагдаа нар шалгахад манай машин дотроос зэрлэг гахайн хаа, гуя нэг нэг ширхэг, ширхэг тул загас машин дотроос гарч ирсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Мөн шүүгдэгч П.Б******* нь Б.Б*******, П.А*******, Б.Э*******-******* нартай бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б аймгийн Т сумын дугаар багийн н дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Г*******ийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” загас ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43- ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2,110,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Э*******-******* нь Б.Б*******, П.А*******, П.Б******* нартай бүлэглэн  2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б аймгийн Т сумын дугаар багийн н дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Г*******ийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” загас ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43- ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2,110,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Г******* нь Б аймгийн Т сумын дугаар багийн н дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн, Монгол Улсын Улаан номд орсон “тул” загас ширхгийг худалдан борлуулж байгаль экологид 2,110,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.А******* нь Б.Б*******, Б.Э*******-*******, П.Б******* нартай бүлэглэн  2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б аймгийн Т сумын дугаар багийн н дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Г*******ийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” загас ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43- ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2,110,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б******* нь Б.Э*******-*******, П.Б*******, П.А******* нартай бүлэглэн  2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б аймгийн Т сумын дугаар багийн н дэвсгэрт байрлах шүүгдэгч Б.Г*******ийн гэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн Монгол Улсын Улаан номд орсон “Тул” загас ширхгийг 400,000 төгрөгөөр худалдан авч 43- ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсний улмаас байгаль экологид 2,110,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал буюу үйл баримт нь:

Б.Б*******, Б.Э*******-*******, П.Б*******, П.А*******, Б.Г******* нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Н-Эрдэнийн өгсөн мэдүүлэг, Б.Э*******-*******, Б.Нямбаяр, П.Б******* нарын мэдүүлэг, шинжээчийн Б/86 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

3.Шүүгдэгч Б.Э*******-******* нь “би гэмт хэрэгт оролцсон оролцоо байхгүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэсэн тул үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

 

4.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б*******, Б.Э*******-*******, П.Б*******, П.А*******, Б.Г******* нарт холбогдох /ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг ...  худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн/ гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Мөн шүүгдэгч П.Б*******т холбогдох худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн байна.

.Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

6.Шүүгдэгч Б.Э*******-******* давж заалдах гомдолдоо энэ гэмт хэрэгт оролцоогүй гэх боловч энэ талаарх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.Харин шүүгдэгч Б.Э*******-******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байх тул түүнд оногдуулсан гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э*******-*******ын 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Х- сум орж очих айлаа олохгүй Х- сумын цаана машин дотроо хоноод маргааш нь буюу 2022 оны 11  дүгээр сарын 11-ний өдөр мөн машин дотроо тухайн газартаа хөдөө хээр архиа үргэлжлүүлэн уугаад тэндээ хоноод 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө Х- сумын цаана  мотоциклтой залуу аарц ааруул зараад зогсож байхад Б.Б******* бууж тухайн залуутай уулзаж цагаан идээ, загас, зэрлэг гахайн мах худалдан аваад тэр өдөртөө аймгийн чиглэлд хөдөлсөн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж тохирох ялыг оногдуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 

8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй гэрч, хохирогч нь хөндлөнгийн дарамт, шахалтгүйгээр өөрийн сайн дурын үндсэн дээр мэдүүлэг өгөхдөө зориуд санаатайгаар хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг болоогүй мэтээр, болоогүй үйл явдлыг болсон гэж, эсхүл хэргийн талаар өөрийн олж мэдсэн зүйлийг мэдүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй нь худал мэдүүлэх гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд гэмт хэрэг гараагүй, эсхүл гэм буруугүй хүнийг нэр зааж гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлж гүтгэсэн үйлдлийг худал мэдүүлэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Э*******-*******ын гаргасан давж заалдах гомдлын хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Э*******-*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дэх заалтын “...шүүгдэгч Х овогт Бгийн Э*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М******* овогт П*******ийн Б******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд зориуд худал мэдүүлсэн өгсөн гэм буруутайд тооцсугай” гэснийг “...шүүгдэгч М******* овогт П*******ийн Б*******, Х овогт Бгийн Э*******-******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэх өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

2 дахь заалтын “...шүүгдэгч Б.Э*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ,400,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч П.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “шүүгдэгч Б.Э*******-*******, П.Б******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар” гэсний өмнө “3” гэж дугаарлан, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.Э*******-*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая / төгрөгийн торгуулийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялыг 11,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,400,000 /арван нэгэн сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр тогтоосугай” гэснийг “Шүүгдэгч П.Б*******, Б.Э*******-******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая / төгрөгийн торгуулийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн эдлэх торгуулийн ялыг 6,00,000 төгрөгөөр тогтоосугай” гэж,

4 дэх заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******-*******т оногдуулсан 11,400,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 24 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 47,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Б*******, П.Б*******, Б.Г*******, П.А******* нарт тус бүр оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******, П.Б*******, Б.Г*******, Б.Э*******-*******, П.А******* нарт тус бүс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ

 

                              ШҮҮГЧИД                                    Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                 Л.ХИШИГДЭЛГЭР