| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/03672/И |
| Дугаар | 191/ШШ2025/08385 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/08385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, эд хөрөнгө хуваарилуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.*******, хариуцагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О.******* миний бие нөхөр Т.*******тэй 2001 онд танилцсан ба 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдөр охин *******, 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдөр охин А. Сувдансондор нар төрсөн. Нөхөр Т.******* нь анх гэр бүл болсон цагаас архи уудаг байсан. Энэ нөхцөл байдал олон жилийн турш үргэлжилж, үүнийгээ дагаад гэр бүлийн зөрчил маргаан, үл итгэлцэл, бүхий л муу үр дагаврыг авчирсан. Хэд хэдэн удаа архинаас гаргах эмчилгээ хийлгэсэн боловч эргээд архи уусаар л байгаа. 1 удаа уухдаа 7,10,14 хоногоор үргэлжлүүлж уудаг. Иймд цаашид үлдсэн амьдралаа архины хэрүүлгүй, эрүүл тайван орчинд хүүхдүүдтэйгээ хамт амьдармаар байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүүхдийн тэтгэмж хүсэхгүй, одоо амьдарч байгаа байрандаа хүүхдүүдтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаа тул миний эзэмшилд шилжүүлж өгнө үү.
Эд хөрөнгийн маргааны шаардлагаа багасгаж байна. Эвлэрэх хугацаанд нөхөр үнэн сэтгэлээсээ өөрчлөгдөх алхам хийгээгүй. Гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эхнэр сална гээд шийдчихсэн байвал би сална. Уухгүй гэж би хэлсэн. 5 дахь өдрийн орой ээжийнх рүүгээ явна гэж яваад бүтэн сайн өдрийн орой ирдэг. Би ярилцъя гэдэг. Амралтын өдрүүдэд чи хоол унд хийгээд гэртээ байж бай гэхлээр хаана байгаа нь мэдэгдэхгүй ээжийндээ байна л гэдэг. Би өглөө гараад орой ирдэг ажилтай байдаг. Хүүхдүүддээ хэрэгтэй зүйлсийг нь авч өгдөг. 10 жилийн уулзалт гээд сүүлд уулзаад уусан, бусдаар одоо ууж идэхээ больсон. Одоо ч би уухгүй гээд байж байгаа. Энэ хүний ар гэрийн байдал нь нөлөөлдөг юм болов уу гэж бодож байна. Ээж, эгч бага дүү нь бас салчихсан. Би охиндоо байр авч өгье гээд ажил хийгээд явж байгаа. Энэ хүн салъя гэвэл би сална өөр тайлбаргүй. гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-12-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан тэмдэглэл 2 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Т.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, эд хөрөнгө хуваарилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1. Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагаа дэмжиж, эд хөрөнгө хуваарилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
4. Гэрлэгчид 2001 онд танилцаж, 2008 оны 05-р сарын 02-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдөр охин *******, 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдөр охин А. Сувдансондор нар төрсөн болох нь гэрлэсний гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
4а. Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй гэж хэн аль нь тайлбарлаж, маргахгүй байх ба нэхэмжлэгчийн ...Хэд хэдэн удаа архинаас гаргах эмчилгээ хийлгэсэн боловч эргээд архиа уусаар л байгаа. 1 удаа уухдаа 7,10,14 хоногоор үргэлжлүүлж уудаг. Иймд цаашид үлдсэн амьдралаа архины хэрүүлгүй, эрүүл тайван орчинд хүүхдүүдтэйгээ хамт амьдармаар байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүүхдийн тэтгэмж хүсэхгүй, эвлэрүүлэх хугацаанд нөхөр үнэн сэтгэлээсээ өөрчлөгдөх алхам хийгээгүй... гэх, хариуцагчийн ...Эхнэр сална гээд шийдчихсэн байвал би сална. Уухгүй гэж би хэлсэн.... гэх тайлбарууд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 04 сарын 15-ны өдрийн 438, 2025 оны 09 сарын 10-ны өдрийн 1024 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, шүүхээс олгосон хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй зэргийг үндэслэн гэрлэлтийг цуцлав.
5. Охин ******* 18 насанд хүрсэн байх тул асрамжийг шийдвэрлэх үндэслэлгүй.
5.1. Зохигчид насанд хүрээгүй охин А.Сувдансондорын асрамжийн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь өөрийн асрамжид авахыг хүсч байгаа тул А.Сувдансондорыг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй.
А.Сувдансондорыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь эцэг Т.*******ийн хувьд хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх О.******* саад болох учиргүйг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг дурдъя.
6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, харуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ******* овогт ******* ******* /рд:*******/, ******* овогт ******* *******, /рд:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 08 дугаар сарын 26-нд төрсөн охин *******ийн Сувдансондор /рд:УЦ08282649/-ыг эх О.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах М.Бишдарьд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ