| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/06153/И |
| Дугаар | 191/ШШ2025/08383 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/08383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***тоотод оршин суух, ******* овогт ******* *******, /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /рд:*******/-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бидний зүгээс 2008 онд танилцан гэрлэлтээ батлуулан нэг гэрт орсон болно. Үүнээс хойш 2009 оны 04 сарын 19-ны өдөр охин ******* овогтой Мишээл нь мэндэлсэн. Миний бие 2012 оноос хойш Бүгд Найрамдах Солонгос улсад магистрын зэрэг хамгаалахаар суралцаж эхэлсэн. Тухайн үед Солонгос улсад нөхөр *******ын хамт амьдарч байгаад 2015 онд ******* нь тодорхой шалтгааны улмаас Мон******* Улс уруу буцах болсон. Буцаж явсан цагаас хойш бид хоёр тусдаа амьдарч байгаа, охин миний бие асран хамгаалж, өсгөж ирсэн миний асрамжинд байдаг. Бид хоёрын хувьд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан болон хувийн хэрүүл маргаан байхгүй болно. Бид нэгэнт тусдаа амьдраад олон жил болсон гэр бүлийн харилцааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нь тодорхой болсон тул гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн асрамжийг өөр дээрээ тогтоолгож, хариуцагчаас тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асран хамгаалах эрхийг надад олгож, хариуцагчаас тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эвлэрэх боломжгүй, 9 жил тусдаа амьдарч байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Батнасан овогтой ******* нь Эрдэнэбилэг овогтой *******ийн гаргасан өргөдөл үнэн зөв бөгөөд гэр бүл салгуулах болон насанд хүрэх хүртэлх хүүхдийн тэтгэмжийг өгөхөд татгалзах зүйлгүй 9 жил тусдаа амьдарч байгаа, эвлэрэх боломжгүй... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-10-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Б.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
4. Гэрлэгчид 2008 онд танилцаж, 2008 оны 04-р сарын 16-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2009 оны 04-р сарын 29-нд охин *******ын Мишээл төрсөн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
4а. Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй гэж хэн аль нь тайлбарлаж, маргахгүй байх ба нэхэмжлэгчийн ...Бид нэгэнт тусдаа амьдраад олон жил болсон гэр бүлийн харилцааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нь тодорхой болсон... гэх, хариуцагчийн ... миний бие нэхэмжлэлийг зөвшөөрч байна, тусдаа амьдраад 9 жил болсон, эвлэрэх боломжгүй.... гэх тайлбарууд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 583 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх талаар санаачилга гаргахгүй байгаа зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгох шаардлагагүй гэж дүгнэн гэрлэлтийг цуцлав.
5. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь өөрийн асрамжид авахыг хүсч байгаа тул хүүхдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй.
6. Мон******* Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг байна.
6.1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг Б.*******аас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй.
Хүүхдийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь эцэг Б.*******ын хувьд хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Э.******* саад болох учиргүйг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг дурдъя.
7. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, харуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ******* ******* овогт ******* ******* /рд:*******/, ******* овогт ******* ******* /рд:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 04-р сарын 19-нд төрсөн охин *******ын Мишээл /рд:УК09241926/-ийг эх Э.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 04-р сарын 19-нд төрсөн охин Н. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах М.Бишдарьд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ