Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 566

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч П.Ганбаатар,             

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

шүүгдэгч Б.С,

хохирогч З.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:                                                

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-н ҮТС-ийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл  4 эх, дүү, нөхрийн хамт, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Б. С 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1809020610579 дугаар 185/2018/0535/Э индекстэй хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                                       

                                                                                                                                 

Шүүгдэгч Б.Снь 2018 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЗУ” нэртэй бааранд үйлчлүүлж байсан иргэн З.Батжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа 3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сгийн: 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогчтой цуг явж байсан. Хохирогч надаас мөнгө шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би хохирогчид 70.000 төгрөг бэлнээр өгсөн. Надад хэлэхдээ дансаар шилжүүлчихье гэж хэлсэн. Миний утсанд мессеж ирдэггүй болохоор би мөнгө шүлжүүлсэн эсэхийг нь мэдэх боломжгүй байсан. Маргаан ийм асуудлаас болж үүссэн. Би мөнгөө авах гэж хохирогч руу 4-5 удаа залгаад, мөнгөө шилжүүлээгүй байна гэж хэлсэн. Тэгээд “ЗУ” бааранд байхад нь очоод хэлсэн чинь надад ямар хамаатай юм гэж хэлээд намайг доромжлохоор нь би алгадсан. Хохирогч намайг үсдэж чирсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг,                                              

 

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Батжаргалын: Маргаан мөнгөнөөс болсон. Би анх “Прожект” гэдэг газар анх таарахад надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхээгүй. Би мөнгө шилжсэн, шилжээгүйг мэдээгүй байсан. Тухайн мөнгийг манай Дашням гэдэг найз шилжүүлсэн. Тэгээд тэр мөнгийг аваад шүүгдэгч бид хоёр “ЗУ” бааранд орсон. Тэгээд “ЗУ” бааранд сууж байхад нүдний үзүүрт хүн ирэх шиг болсон. Нэг мэдэхэд миний нүүр рүү цохисон.Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.Гомдол саналгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,       

 

хавтаст хэргээс:

            мөрдөн байцаалтад хохирогч З.Батжаргалын: …2018 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “ЗУ”  бааранд зогсож байтал зүүн талаас манай найз Сайхансанаа хүрч ирээд юу ч ярилгүй шууд намайг нэг удаа цохьсон. Тэгээд над руу чи залилан хийдэг чамайг ална гээд орилоод байсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-13/,

            мөрдөн байцаалтад гэрч С.Солонгийн: …Батжаргал “ЗУ” бааранд байна гэхээр нь бид хоёр очсон чинь Батжаргал “ЗУ” баарны текэн дээр сууж байсан. …тэгэхээр нь би утсаар ярих гээд гарчихаад буцаад ороод ирсэн чинь Батжаргал Сайхансанаа руу дайраад хэрүүл хийгээд байсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15/,

            мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Сгийн: …Батжаргал намайг хэл амаар доромжилсон, бас миний итгэлийг алдсан учраас Батжаргалын биед халдсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-36/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ¹5353 тоот :

  1. З.Батжаргалын биед зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

Шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /хх-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ¹792 тоот:

  1. З.Батжаргалын биед зүүн зовхинд цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх зүүн зовхинд цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

Шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /хх-24-25/,                                           

 

            Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, Люкс Мед эмнэлгийн Ухархай ба толгойн компьютерт томографийн шинжилгээний хариу, хүлээн авсан эмчийн үзлэг /хх-30-32/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, Жолоочийн лавлагаа /хх-41/, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-42/, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа /хх-43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-44/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-45/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний лавлагаа /хх-46-47/, хувийн хэргийн хуулбар /хх-48-50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч Б.С 2018 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЗУ” нэртэй бааранд үйлчлүүлж байсан иргэн З.Батжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа 3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн №5353, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн №792 дугаартай дүгнэлтүүд,шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Батжаргалын мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Сгийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр тогтоогдон нотлогдож байх тул /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.         

Шүүгдэгч Б.С анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.                                                                            

Хохирогч З.Батжаргал шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд 23300 төгрөг нэхэмжилж буйг шүүгдэгч Б.Сгаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Хохирогч З.Батжаргал шүүгдэгч Б.Сгийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэдээ учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар   нэхэмжлэн авах нь зүйтэй.    

Шүүгдэгч Б.Сайхансанаагийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.            

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-ди-г хэрэгт хавсарган үлдээв.                 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.С өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.