| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/00803/И |
| Дугаар | 191/ШШ2025/08381 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/08381
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:*** тоот хаягт орших суух, ******* ******* овогт ******* ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин байрлах, ******* ХХК /рд:*******/-д холбогдох,
Гэрээнээс татгалзаж 40,000,000 төгрөг гаргуулах, гэрээний улмаас учирсан хохиролд 43,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой ******* нь хариуцагч "Эрчим-Арт" ХХК-тай 2019 оны 11 сарын 19-ний өдөр 27/19 дугаартай "Орон сууцны барилгад хөрөнгө оруулж ашиглалтад оруулсаны дараа өмчлүүлэх тухай гэрээ"-г байгуулж, Баянзүрх дүүргийн 16-р хороонд орших "Шинэ 72-р хотхон"-ны Б блокийн 3 давхрын 2 өрөө, 45,94м2, 212 тоот орон сууцыг захиалсан байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний Ерөнхий зүйл, Хоёрдугаар зүйлийн 5, Гуравдугаар зүйлийн 2-т заасанчлан орон сууцны 1м2-ын үнийг 1,350,000 төгрөгөөр буюу нийт үнэ 62,000,000 төгрөг байхаар, орон сууцыг 2019 оны 12 сард ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч Д.******* нь дээрх гэрээний Гуравдугаар зүйлийн 2-т заасны дагуу хариуцагч компанид 2019 оны 11 сарын 19, 20-ны өдрүүдэд нийт 40,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 22,000,000 сая төгрөгийг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад төлөхөөр тохиролцсон болно. Гэтэл "Эрчим-Арт" ХХК нь Ковид-19 цар тахал болон техникийн нөхцөл олгогдохгүй байна гэх мэт шалтаг, шалтгаан тоочсоор өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид захиалсан орон сууцыг эзэмшил, ашиглалтад шилжүүлээгүй, нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авахад шаардлагатай баримт бичгийг өгөөгүй байна. Ийнхүү "Эрчим-Арт" ХХК нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 27/19 дугаартай "Орон сууцны барилгад хөрөнгө оруулж ашиглалтад оруулсаны дараа өмчлүүлэх тухай гэрээ-ний Ерөнхий зүйл, Хоёрдугаар зүйлийн 5-д заасанчлан 2019 оны 12 сард орон сууцыг ашиглалтад оруулж, түлхүүр хүлээлгэн өгөх, гэрчилгээг гаргах үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийг хохироож байна. Нэхэмжлэгч Д.******* нь орон сууцыг захиалах үед хариуцагч компаниас "... орон сууц дотор заслын ажил л дутуу байгаа 2019 оны 12 сардаа ашиглалтад ороход ямар ч асуудалгүй" гэж тайлбарлаж байсан тул 1-2 сарын дараа орон сууцандаа орно гэж итгэн орон сууцыг захиалсан байна. Гэвч хариуцагч компани орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулахгүй байсан тул Нэхэмжлэгч нь эхнэр , охин *******ын хамт 2022 оны 08 сарын 30-ны өдрөөс эхлэн*** тоот 47.38м2 орон сууцыг сарын 1,500,000 төгрөгөөр хөлслөхөөр тус 4 иргэн /рд: /-той Бүртгэлийн 0630 дугаартай "Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулж, улмаар өнөөдрийг хүртэл хугацаанд хөлсөлж 29 сарын хугацаанд түрээсэлсэн байгаа бөгөөд нийт 43,500,000 төгрөгийн төлбөр төлсөн байна. Иймд Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч "Эрчим-Арт" ХХК-иас талуудын хооронд байгуулсан 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 27/19 дугаартай "Орон сууцны барилгад хөрөнгө оруулж ашиглалтад оруулсаны дараа өмчлүүлэх тухай гэрээ-ний Ерөнхий зүйл, Хоёрдугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227.3-т заасныг тус тус үндэслэн***тоот орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгах,*** тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг даалгах, хариуцагч гэрээний үүрэг зөрчсөний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол буюу орон сууц хөлсөлсөний зардал болох 43,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч Д.******* болон хариуцагч Эрчим-Арт" ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 27/19 дугаартай "Орон сууцны барилгад хөрөнгө оруулж ашиглалтад оруулсаны дараа өмчлүүлэх тухай гэрээ" цуцлагдсан тул хариуцагч Эрчим-Арт ХХК-иас түүнд төлсөн 40,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Эрчим-Арт ХХК-иас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 43,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаад 40,000,000 төгрөг гаргуулах, хохиролд 43,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч гэрээний үнийн 40,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Хохирол 43,500,000 төгрөгөөс нэхэмжлэгч 27,500,000 төгрөгөөс татгалзаад хохирол 16,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрөөд нийт 56,000,000 төгрөг дээр талууд харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Эрчим-Арт ХХК-д холбогдуулан***тоот орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, нэхэмжлэгчид учирсан хохирол буюу орон сууц хөлсөлсний зардал болох 43,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Эрчим-Арт ХХК-д холбогдуулан орон сууцны барилгад хөрөнгө оруулж ашиглалтад оруулсны дараа өмчлүүлэх тухай гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 40,000,000 төгрөг гаргуулах, гэрээний улмаас учирсан хохиролд 43,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар эвлэрэх эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 27,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрч, нийт 56,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Эрчим-Арт ХХК 56,000,000 /Тавин зургаан сая/ төгрөгийг нэхэмжлэгч Д.*******т төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 914,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрчим-Арт ХХК-аас 218,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ