Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/18

 

                                    С.*******эд холбогдох

                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Д.Номин-Эрдэнэ

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан

Шүүгдэгч С.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.******* нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж,  Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг, шүүгч Ц.Амаргэрэл нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор С.*******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0020/Э индекстэй, 3 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт гийн *******, Монгол Улсын иргэн, ***** оны ***** дүгээр сарын *****-ний өдөр Булган аймгийн Хутаг Өндөр суманд төрсөн, ***** настай, *****эгтэй, *****боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-д *********** ажиллаж байсан, ам бүл *******хамт, Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, ******** баг, ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, (РД: **********);

Шүүгдэгч С.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум Оргих 1 дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулж буй “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-ийн 2-р кемпийн байранд Б.*******той “г өвөр дээрээ суулгалаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, хавсарч унаган толгой хэсэгт нь модоор цохиж тархины битүү гэмтэл учруулж хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: С.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******эд 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******эд 11 /арван нэг/жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 362 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.******* нь амь хохирогчийн оршуулгын зардалд 1.500.000 төгрөг төлснийг дурьдаж, шүүгдэгчээс оршуулгын зардлын зөрүү 11.335.179 төгрөг, сэтгэцийн гэм хорын хохиролд 100.650.000 төгрөг, нийт 111.985.179 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /Хэнтий аймаг, ******* сум,******* багт оршин суух хаягтай/ овогт гийн эд РД:// олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хамт архивд хадгалах, 1 ширхэг банз модыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирүүлсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн  өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:  

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 233 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

С.*******эд холбогдох эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 37 тоот магадлалаар 2024 он 02 дугаар сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 25 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ:

1.БНХАУ-ын “Монгол ЛЗ зам гүүр” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон бусад хүмүүсийг гэрчээр асууж эдгээр хүмүүстэй байгуулсан гэрээний хуулбарыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж хавсаргах, хэрэв гэрээг бичгээр байгуулаагүй бол шалтгаан, үндэслэл, тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, байгууллагын дотоод журам, ажилчдын түр амрах байрны дотоод журам, дэглэм, түүнд ямар ажилтан, албан тушаалтан хэрхэн хяналт тавьдаг зэрэг байдлуудыг нарийвчлан тогтоосны эцэст хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэх нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгахад тодорхой ач холбогдолтой болон хэрэгт шалгаж тогтоох ажиллагаануудыг заасан.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо магадлалын дээрх заалтыг дурьдаад магадлалын биелэлтийг хангуулах үүднээс нэг зуун дөч гаруй хоногийн хугацаагаар шүүх хуралдаан хойшилсон, прокуророос ирүүлсэн баримтаас үзвэл “Монгол ЛЗ зам гүүр” ХХК-ийн ерөнхий захирал, төслийн менежер зэрэг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд БНХАУ-ын иргэн бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Монгол улсын хилээр гарсан, буцаж орж ирээгүй талаарх лавлагаа авагдсан байна. Тухайн эрх бүхий албан тушаалтнууд хэзээ Монгол улсад орж ирэх эсэх нь тодорхойгүй талаар гэрч нар мэдүүлсэн байна.

“Монгол ЛЗ зам гүүр” ХХК-ийн төслийн менежер ***** нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Монгол улсаар хилээр гарсан болох нь лавлагаагаар тогтоогдож байх ба анхан шатны шүүхийн тогтоол 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарсан байна. Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд мөрдөгч болон хяналт тавьж буй прокурор “Монгол ЛЗ зам гүүр” ХХК-тай холбогдох ажиллагааг явуулах бүрэн боломжтой байсан нь харагдаж байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэснийг ноцтой зөрчжээ.

Дээрхээс үүдэн миний үйлчлүүлэгчид холбогдох иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүй гэж үзэж байна. Цаашид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг мөрдөгч, прокурор биелүүлэхгүй, улмаар уг зөрчлийг нь анхан шатны шүүх засч, зөвтгөх арга хэмжээ огт авахгүйгээр хэргийг шийдвэрлэдэг байдал хэвшмэл болж байгааг давж заалдах шатны шүүх онцгой анхаарч үзнэ үү.

2.Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг нэг мөр тогтоож, энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзнэ. Учир нь:

2023 оны 11 дүгээр сарын 10-11нд шилжих шөнийн үүрээр тухайн үйл явдал болсон байдаг ба тухайн үед талийгаачийг компаний даамал гэх хятад улсын иргэн экскаватор татуулахаар дагуулан гарч явсан, улмаар маргааш нь 10 цагийн орчимд техникийнхээ хажууд согтуу уначихсан байсан талаар дээрх хятад улсын иргэн мөн мэдэж, энэ талаар ажилтнуудад мэдэгдсэн. Ингээд оройны 20.00 цаг хүртэл талийгаачийг ажилчдын амрах байранд байлгасан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажилтныг ажилд гаргасан, талийгаачид осголтын шинж тэмдэг илэрсэн нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон ба улмаар талийгаач нь 10 орчим цаг эмнэлгийн тусламж аваагүйг анхан шатны шүүх мөн анхаарч үзээгүй.

Иймд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн ноцтой зөрүүтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Хэрэв хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэвэл миний үйлчлүүлэгч С.******* нь сэтгэцийн оюуны хөнгөн хомсдол өвчинтэй, сэтгэцийн хөгжил нь тухайн наснаас хоцрогдолтой, гэм буруугийн талаар маргаагүй, болсон үйл баримтыг үнэн зөвөөр мэдүүлж ирсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.*******ээс....111,985,179 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.эд олгосугай...” гэж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч С.*******ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайх хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь тухай эрүүгийн хэрэгт хэрэгт иргэний хариуцагчаар татагдах хуулийн этгээдийг татаж оролцуулаагүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.   ухайн гэмт хэрэг нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум оргих 1 дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулж буй “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-ийн 2-р кемпийн байранд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл ажилчдын амрах байранд гарсан. Шүүгдэгч С.******* нь “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-нд туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Үүнд: С.*******ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: Би “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-д туслах ажилтанаар 2023 оны 05 дугаар сараас хойш ажилпаж байгаа Бондгор ах *******ийг танина 2023 оны 07-08 сард ажил орсон гэж санаж байна. Манай компани нь Цагааннуур сумын дамжин өнгөрөх хатуу хучилттай хар замыг засаж байгаа компани байгаа юм. 2023.11.10-ны өдөр манай ажлын хүмүүс ажил дууслаа гээд бөөндөө Кемп дээр ууцгаасан...” гэх мэдүүлэг/1хх-28-34х/,

Гэрчээр ын өгсөн: “... Монгол ЛЗ” зам гүүр ХХК-д ажилладаг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай ажил дуусаад ажлаасаа буух болсонтой холбогдуулж кемпийн ажилчидын хамт уусан. Ууж байхад гээд эмэгтэй *******ийн өвөр дээр нь суугаад байсныг ******* хараад г *******той хардаад хоорондоо муудалцах гээд уур амьсгал эвгүй болчихоор нь би Өлзийг дагуулж гадаа тамхи татаад зогсож байсан чинь болиоч ээ гээд орилохоор нь ******* бид 2 дотогшоо орсон чинь ******* *******ийн доор орчихсон ******* дээр нь гарчихсан мод бариад талийгаачийг цохих гээд байж байсан салгах гэсэн чинь ******* бид 2-ын нүдэн дээр *******ийн толгой хэсэг рүү 1 удаа гартаа барьсан модоороор цохьсон. Тэгээд бид 2 шууд 2 тийш салгасан. Тухайн үед бараг оглоо болж байсан. 07 цагийн үед хятад залуу ирээд талийгаачийг ажилд нь аваад гарсан...” гэх мэдүүлэг/1хх-41х/,

Гэрчээр *******гийн өгсөн: “...Монгол ЛЗ” зам гүүр ХХК-д туслах ажилтнаар ажилладаг 2-р кемп дээр байрладаг байсан...Бондгор бид 2, жаахан юм яриад инээлдэж байсан чинь Шараа Бондгор руу хандаж согтуурхаж та юу гэнээ гэхэд би Шараа миний дүү хүлээцтэй бай хүнээс юм сонсож сур гэж хэлсэн чинь Бондгор Шараа 2 маргалдаад зодолдоод эхэлсэн. Тэгээд шараа Бондгорыг түрүүлээд нүүрэнд нь цохьсон...” гэх мэдүүлэг /1 хх-44-48х/,

Гэрчээр А.*******гийн өгсөн: “...Манай нөхөр ******* нь 2023 оны 10 дугаар сараас эхэлж Сэлэнгэ аймгийн нутагт хатуу хучилттай зам тавьж байсан компанид ажиллах болсон..." гэх мэдүүлэг /1хх-х/, зэргээс үзэхэд Тухайн гэмт хэрэг нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум оргих 1 дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулж буй “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-ийн 2-р кемп буюу ажилчдын амралтын байранд гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд тухайн “Монгол ЛЗ” ХХК-ныг уг хэрэгт иргэний хариуцагчаар татагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулийн этгээд мөн юм. Гэтэл анхан шатны шүүхэд өмгөөлөпчийн зүгээс иргэний хариуцагчаар “Монгол ЛЗ зам гүүр” ХХК-ныг иргэний хариуцагчаар татах тухай хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт болон шүүх хуралдааны үед гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй болно.

“Монгол ЛЗ” зам гүүр ХХК нь Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбаян-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам төслийн барилгын ажлын 2 хэсгийг хийж байсан бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч С.******* нь “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-нд туслах ажилтнаар ажиллаж байсан гэдэг нь шүүгдэгч С.*******, гэрч , *******, Д.*******, *******, ******* нарын мэдүүлгээр нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг...” хэлнэ. Мөн хуулийн 4.1,3-т “ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг...” ойлгоно гэж хуульчилсан.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйпийн 27.1 дэх хэсэгт “...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна...” гэж тус тус заасан байна. Тухайн гэмт хэрэг нь гудамж талбайд гараагүй Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум Оргих 1 дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулж буй “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-ийн 2-р кемп буюу ажилчдын байранд гарсан. Тухайн гэмт хэргийг “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-ны туслах ажилтнаар ажиллаж байсан С.******* үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Ажилчидын байрлаж байсан 2-р кемпэд гэмт хэрэг гаргахгүй байх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь ажил олгогч буюу “Монгол ЛЗ зам гүүр” ХХК-ны хуулиар хүлээсэн үүрэг юм. Гэтэл уг үүргээ хэрэгжүүлээгүй, хяналт тавиагүйн улмаас ажилчидын 2-р кемпид гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-ныг иргэний хариуцагчаар татаж оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

2. Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал биелэгдээгүй талаар

Уг хэрэгт өмгөөлөгчийн зүгээс өмнө шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.23-ны өдрийн 37 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүмингүй болгож тодорхой ажиллагаа хийхээр буцаасан байдаг. Гэтэл уг давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаа хийгдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын ТОДОРХОЙЛОХ хэсгийн 2 дахь заалтад “...Шүүгдэгч ******* нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-д туслах ажилтнаар амь хохирогч Б.******* нь “Болор зам хөгжил” ХХК-тай байгуулсан “Машин механизм түрээслэх, түрээслүүлэх” гэрээний дагуу туслан гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогджээ. Иймд БНХАУ-ын “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-ний гүйцэтгэх удирдлага болон бусад хүмүүсийг гэрчээр асууж эдгээр хүмүүстэй байгуулсан гэрээний хуулбарыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж хавсаргах, хэрэв гэрээг бичгээр байгуулаагүй бол шалтгаан, үндэслэл, тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, байгууллагын дотоод журам, ажилчдын түр амрах байрны дотоод журам, дэглэм, түүнд ямар ажилтан, албан тушаалтан хэрхэн хяналт тавьдаг зэрэг байдлуудыг нарийвчлан тогтоосны эцэст хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэх нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгахад тодорхой хэмжээнд ач холбогдолтой гэж үзнэ...” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчинп/й болгосон байдаг. Гэтэл уг Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаа одоо хүртэл хийгдээгүй хэрэгжээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно...” Мөн хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ...” Мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ...” гэж хуульчилсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.23-ны өдрийн 37 дугаартай магадлалын 2-т заагдсан ажиллагааг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг хийгээгүй үндэслэлдээ “...Прокурорын газраас Монгол ЛЗ зам гүүр ХХК-тай холбоотой ажиллагаа хийгдээгүй тул оролцогч нарын саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4-т зааснаар шүүх хуралдааныг дахин хойшлуулж, давж заалдах шатны шүүхийн магадлалын биелэлтийг хангуулах үүднээс нийт нэг зуун дөч гаруй хоногийн хугацаагаар шүүх хуралдаан хойшилсон байна. Прокуророос ирүүлсэн баримтаас үзвэл “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-ийн ерөнхий захирал, төслийн инженер зэрэг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд БНХАУ-ын иргэн бөгөөд 2024.09.27-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан буцаж орж ирээгүй талаарх лавлагаа авагдсан байна. Тухайн эрх бүхий албан тушаалтнууд хэзээ Монгол Улсад орж ирэх эсэх нь тодорхойгүй талаар гэрч нар мэдүүлсэн байна. Иймд шүүх хуралдааныг дахин хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв...” гэсэн нь давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэлд хамаарахгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрпэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хуний эох. хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах. зорчигдсөн эрхийя сэргээхэд оршдог. Иймд зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулж “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-ныг тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулах нь үндэслэлтэй. Энэ талаарх ажиллагааг мөрдөгч, прокурорын зүгээс хийгээгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, мөн Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.23-ны өдрийн 37 дугаартай магадлалд заасан ажиллагааг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүүгийн утас олдохгүй байгаа. Хоёр хятад орж ирээд зам тавьчихсан байна. Монгол талаас хариуцдаг хүн гэж байдаггүй юм уу гэж хэлмээр байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар гэдэг маань өөрөө Монгол улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдэгдсэн бол хаана гарснаас үл хамаарч уг хууль үйлчилнэ. Гэтэл прокурор үүнийг тайлбарлахдаа хилээр гараад явчихсан учраас боломжгүй гэсэн зүйл яриад байна. Өмгөөлөгчийн хувьд санаатайгаар 3 сарын хугацаа авсан гэж үзэж байна. Хилээр гараад явсных нь дараа явчихсан гэсэн албан тоот ирдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Давж заалдах шатны шүүх хэргийг буцаасан бол анхан шатны шүүх биелүүлэх үүрэг хүлээнэ. Хохирогч тал ч маш тодорхой хэлдэг. Иргэний хариуцагчаар “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-г татуулъя гээд байхад манай мөрдөх байгууллага Гэ Шин гэдэг иргэнийг хайгаад байдаг. Энэ асуудлыг эцэслэхгүй бол уг хэрэг цаашаа явах боломжгүй. Миний үйлчлүүлэгч 100,000,000 төгрөгийн хохирлыг төлөх боломж байхгүй. Боломжоороо 1,500,000 төгрөгийн хохирлоо төлсөн. Талийгаачийн амь нас хохироход нөлөөлсөн бусад нөхцөл байдлыг шалгаад тогтоож, эцэслэвэл бидний зүгээс эрх зүйн дүгнэлт хийх хууль зүйн талаас тайлбар гаргах боломжоор хангагдана. Тийм учраас хохирогчийн өмгөөлөгчтэй санал нэг байна. Тийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...Гэхдээ хуулийн этгээдийг хайгаач ээ гэх хүсэлтийг гаргаж байгаа. С.*******эд холбогдох хэргийг шийдэж байхад Ж.*******д холбогдох хэргийг 7 хоногийн өмнө шийдсэн. 14 хоногийн дараа гомдол гаргасан. Тэр гомдол дээр хариуцагчаар татагдсан Гэ Шин гарын үсэг зурчихсан байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй, өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хохирогч болон түүний өмгөөлөгч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын иргэний хариуцагч татах эсэх асуудал дээр тайлбар хэлье. Давж заалдах шатны шүүхээс 2024 оны 37 дугаартай магадлалаар БНХАУ-ын “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-ийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэх болон бусад асуудлуудаар хэргийг нэмэлтээр буцаах шаардлагатай гэж үзээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хариуцагчаар татахаас бусад асуудлууд хэрэгт холбогдох нотлох баримтыг аваад мөрдөн шалгах ажиллагаа явсан. БНХАУ-н “Монгол ЛЗ” зам гүүр ХХК буюу хуулийн этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэхээр мөрдөн шалгах ажиллагаа явсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол улсын нутаг дэвсгэрт явна гэж заасны дагуу иргэний хариуцагчаар татагдвал зохих хуулийн этгээдийн төлөөлөх гүйцэтгэх удирдлага буюу эрх бүхий албан тушаалтан Монгол улсын нутаг дэвсгэрт байгаагүйгээс шалтгаалж иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаа хийгдээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурор, мөрдөгч санаатайгаар хийхгүй байгаа юм шиг тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг гэмт хэрэг хуулийн этгээдийн ажлын байранд болсон гэдгийг ойлгож байна. Гэхдээ уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу Монгол улсын хууль Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлчилнэ. Анхан шатны шүүхээс 140 гаруй  хоног хойшлууллаа гэж байна. Хоног хугацаандаа биш БНХАУ-н иргэн Монгол улсын нутаг дэвсгэрээс хэзээ гарч яваад, хэзээ орж ирэхийг бид нар мэдэхгүй байна. Үүнээс хамаараад хийгдэх ажиллагаа нь Монгол улсын нутаг дэвсгэрт явагдах, Монгол улсын хуулиар зохицуулагдаж байгаа ажиллагаанд эрх хэмжээний хүрээ хязгаар гэж байгаа. Уг хүрээндээ багтаагаад Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирээгүйгээс үүдэн татагдаагүй ийм л процесс болсон гэдгийг тайлбарлаж хэлмээр байна.

Түүнээс биш хэн нэгний хувийн сонирхлоор хэн нэгнийг татна, татахгүй гэж маргасандаа өнөөдрийн байдлаар татаж оролцуулаагүй зүйл байхгүй. Ж.*******д холбогдох хэргийг ярьж байна. Ж.*******д холбогдох эрүүгийн хэрэгт “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-ийг иргэний хариуцагчаар татаад, Гэ Шин гэх төлөөлөх эрх бүхий этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 9.5 дугаар зүйлд зааснаар хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох зохицуулалтыг баримталж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Энэ нь ямар ялгаатай вэ гэхээр Ж.*******д холбогдох хэргийн хувьд Гэ Шин буюу “Монгол ЛЗ” зам гүүр ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд нь Монгол улсын нутаг дэвсгэрт байснаараа ялгаатай байгаа юм.

М.******* өмгөөлөгчийн гаргасан гомдол дээр ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан байсан. Уг гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанд дэмжихгүй оролцож байна гэж ойлголоо. Холбогдох нотлох баримтуудын талаар тайлбар хэллээ. Шинжээчийн дүгнэлт, шинжээчээс мэдүүлэг авсантай холбогдуулан хэрэгт авагдсан нотлох баримтуудтай холбогдуулж гаргасан тайлбарт хариу тайлбар хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3-д зааснаар нотлох баримтыг шалгаж, үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудлуудыг тогтоож өгсөн. Үүнд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт бодит байдлыг хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэж, шийтгэх тогтоолыг гаргасан. Нотлох баримт үнэлсэнтэй холбогдуулан анхан шатны шүүх хууль зүйн дагуу дүгнэлт хийсэн гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр С.*******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.С.*******эд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 2024/ДШМ/37 тоот магадлалаар мөрдөн шалгах шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байх тул доорхи ажиллагаануудыг бүрэн хийсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн ба дээрх магадлалын агуулгаас зохих ажиллагаа хийгдээгүй байхад хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

Шүүгдэгч С.******* нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын “Монгол ЛЗ зам гүүр” ХХК-д туслах ажилтнаар, амь хохирогч Б.******* нь “Болор зам хөгжил“ ХХК-тай байгуулсан “Машин механизм түрээслэх, түрээслүүлэх” гэрээний дагуу туслан гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад баримтуудаар тогтоогджээ.

Иймд БНХАУ-ын “Монгол ЛЗ зам гүүр” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон  бусад хүмүүсийг гэрчээр асууж эдгээр хүмүүстэй байгуулсан гэрээний хуулбарыг хуульд засан үндэслэл журмын дагуу бэхжүүлж хавсаргах, хэрэв гэрээг бичгээр байгуулаагүй бол шалтгаан, үндэслэл, тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, байгууллагын дотоод журам, ажилчдын түр амрах байрны дотоод журам, дэглэм, түүнд ямар ажилтан, албан тушаалтан хэрхэн хяналт тавьдаг  зэрэг байдлуудыг нарийвчлан тогтоосны эцэст хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэх нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгахад тодорхой хэмжээнд ач холбогдолтой гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд 120 хоногийн хугацаагаар 4 удаагийн шүүх хуралдааныг хойшлуулж зохих ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгасан байхад магадлал болон шүүгчийн захирамжинд заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй ноцтой зөрчил гаргасан ба дээрх алдааг давтан гаргахгүйгээр ажиллагааг гүйцэтгэж хэргийг шуурхай шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахыг тус хэрэгт хяналт тавьж буй прокурор мөрдөгчид даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.  

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангасугай.

3.Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                       ШҮҮГЧИД                                    Б.МАНЛАЙБААТАР

                                                            Б.ЭРДЭНЭХИШИГ