2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/07982

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/07982

Улаанбаатар хот

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйл заасныг удирдлага болгон:

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч .................ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч .............. ХХК холбогдох 417,410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч эвлэрч, хариуцагч ...............ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 417,410,000 төгрөгөөс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөгийг тус тус төлж нийт 350,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 67,410,000 төгрөгөөс татгалзахаар, хариуцагч ........... ХХК нь дээрх 350,000,000 төгрөгийг тохиролцсон хугацаанд төлж чадаагүй тохиолдолд нэхэмжлэлийн нийт шаардлага болох 417,410,000 төгрөгийг нэхэмжлэгч ............. ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,245,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2,245,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА