| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/03349/И |
| Дугаар | 192/ШШ2025/08065 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/08065
2025 10 07 192/ШШ2025/08065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .......... дүүрэг, ...... дугаар хороо, ....... дугаар байр, ...... тоот хаягт оршин суух .... овогт .......ын ........... /РД:......../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....... дүүрэг, ....... дугаар хороо, .......дугаар хороолол, ....... ........ дүгээр байр, ......... тоот хаягт оршин суух ......... овогт .........ийн ...........р /РД:............./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 195,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв:
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч .........
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......аа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ........ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "............ ХХК-ийг төлөөлж ............. 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ........р надтай ........-с импортоор өндөг оруулж ирж ашиг олох хамтран ажиллах гэрээг байгуулсан. Би 83,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж гэрээндээ 1 машинаас 5,000,000 төгрөгийн хувь ашиг авах нөхцөлтэйгөөр би тохирсон. Би .......т гэрээний дагуу нийлүүлсэн 83,000,000 төгрөгөөс 23,000,000 төгрөгийг дансаар авч, нийлүүлсэн мөнгөнөөс 60,000,000 төгрөг үлдсэн. ........р 2024 оны 05 дугаар сард өндөг худалдаалсны ашиг гэж 26,000,000 төгрөгийг өгсөн. .........р нь удаа дараа нэхүүлээд анх нийлүүлсэн мөнгөний үлдэгдэл болон өндөгний ашгаа өгөхгүй болоод удлаа. Би .........рын одоо явуулж байгаа үйл ажиллагаанд эргэлзэж байна.............р хамтран ажиллах гэрээгээр халхавчилж надаар банкнаас хүүтэй зээл авхуулсан бөгөөд би энэ 2 зээлээ төлж чадахгүй байна.
Иймд ........аас хамтран ажиллах гэрээг цуцалж, гэрээгээр өгөх байсан 27 сарын ашигт 135,000,000 төгрөг, хөрөнгө оруулалтын үлдэгдэл 60,000,000 төгрөг, нийт 195,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .........р, хариуцагчтай харилцан тохиролцож 2022.5.17-ны өдрийн Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар "Хамтран ажиллах гэрээ"-г байгуулжээ. Гэрээний хоёрдугаар зүйлийн 2.1, 3.5-т зааснаар хариуцагч нь Оросын холбоо улсаас 4,000,000 ширхэг оруулах, баримт бичгийн бүрдүүлэлт, тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт, борлуулалт гэх мэт үүргийг хариуцах, Нэхэмжлэгч .......р нь гэрээний 3.2, 3.5-т зааснаар 83,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүргийг хүлээж, ашиг, алдал, эрсдэлээ хуваарилан харилцан тохиролцсон байдаг. Хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явагдаж ....... хөрөнгө оруулалтын 83,000,000 төгрөгийг хариуцагч компанийн захирал ........ын Хаан Банкны .......... тоот дансанд 2022 оны 5 дугаар сарын 17-нд 4 удаагийн гүйлгээгээр 65,000,000 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 23-нд 18,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг шилжүүлсэн. Хариуцагч нь Оросын холбооны улсын ЗАО птицефабрика "Ново Барышевская" 630554 Новосибирскийн дүүргээс худалдааны гэрээгээр 4,000,000 ширхэг хүнсний өндгийг худалдааны гэрээгээр импортоор оруулж ирэх ажлыг хариуцсан ажлын хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтоор эхний татан авалт 1 машин буюу 302,400 ш хүнсний өндгийг 1 машинаар оруулан, түүнд хамаарах үйл ажиллагааны, тээвэрлэлтийн, гаалийн баримт бичиг, татвар төлөлт гэх мэт бүхий л зардлуудыг гаргасан байдаг.
Хамтран ажиллах гэрээний 3.2, 3.4-т зааснаар ............т ашиг 1 машинаас 5,000,000 төгрөгийн ашиг өгөх нөхцөлтэй байсан хэдий ч талууд харилцан тохиролцож ашгийн хэмжээг бууруулж 2,500,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон байдаг ба энэхүү тохиролцоо нь мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогддог. Гэрээний дагуу хүнсний өндөгний эхний татан авалтын борлуулалтаас. .........т ашгийн мөнгө 2,500,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 29-нд түүний эзэмшлийн Хаан Банкны ........ тоот Дансанд шилжүүлсэн.
Хариуцагч нь Орос улсаас хүнсний өндгийг импортоор оруулах гэрээний дагуу эхний татан авалтыг хийсэн хэдий ч худалдааны үйл ажиллагаа тухай улсын улс төрийн болон эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэн өндөгний үнэ огцом өссөн төдийгүй нийлүүлэлтийн хугацаа сунжирч алдагдалд орох нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдлын талаар ......т тухайн үед нь даруй мэдэгдсэн ба ингэхдээ "хамтран ажиллах гэрээ импортоор оруулж үйл ажиллагаанд хариуцагчаас бус хүнсний өндөг нийлүүлэгч буюу ОХУ-ын нөхцөл байдал, бараа нийлүүлэгч талаас шалтгаалан талуудын хооронд байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хамтран ажиллах гэрээ боломжгүй болсон" гэж маш тодорхой, ойлгомжтой хэлсэн тохирсон хугацаанд үргэлжлэх ......... ч ойлгосон учраас дээр дурдсанаар нөхцөл байдлыг улмаас дор дурдсан хугацаанд оруулсан мөнгөн хөрөнгөө буцаан татаж авсан. Үүнд 2022 оны 07 дугаар сарын 06-нд 10,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 27-нд 10,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 27-нд 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг Импортоор татан оруулах хүнсний өндөгний гэрээ зогссон ч нэгэнт оруулж ирсэн эхний өндөгний борлуулалтаасаа гэрээний үндсэн хугацаанд ашгаа өгөхөөр тохиролцож дор дурдсан мөнгийг .........т шилжүүлсэн. Үүнд 2022 оны 06 дугаар сарын 29-нд 2,500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 27-нд 2,500,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 24-нд 2,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-нд 3,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 26-нд 2,500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 31-нд 3,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч ......ын хариуцагчтай байгуулсан хамтран ажиллах гэрээ нь тэдний "хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон үндэслэлээр дуусгавар болно" гэснээр хариуцагч түүнд мэдэгдсэнээр нэхэмжлэгч өөрийн хөрөнгөн оруулалтын мөнгөн хөрөнгөнөөс дээрх хугацаанаас эхлэн 3 удаа буцаан өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авсан баримтаар нотлогдоно. Гэрээний хугацаа 6 сар үргэлжлэхээр тохиролцсон ч энэ хугацаанд нэг удаагийн барааны татан авалт хийсэн, дахин бараагаа татан авах боломжгүйг мэдмэгц нэхэмжлэгч ........р мөнгөн хөрөнгөө татан авч эхэлснээс харахад талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь үргэлжлэх боломжгүй болсон нөхцөл байдал нь тогтоогдсон. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ..........р, хариуцагчтай байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хамтран ажиллах гэрээ нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр дуусгавар болсон атал нэхэмжлэгчийн “хамтран ажиллах гэрээг цуцлах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч .......р болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээний харилцааг огт үүсээгүй, энэ талаарх нотлох баримтгүй. Түүнчлэн дээр дурдсанаар.........р болон хариуцагч нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээний нөхцөлд нннннннннн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн тухай, энэхүү эх үүсвэрээс үүсэх эрсдэл, үр дагаврын талаар ямар ч тохиролцоо гэрээнд тусгагдаагүй. Нэхэмжлэгч ............. нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдсан "...гэрээгээр өгөх байсан 27 сарын Хаан банкинд төлөх 135,000,000 төгрөг, банкнаас зээл авч өгсний үлдэгдэл 60,000,000 төгрөг нийт 195,000,000 төгрөгийг ............... байгуулсан гэрээний дагуу гаргуулах тухай" нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл: хариуцагч нь .ын арилжаан.............ы банкнуудтай хийсэн зээлийн гэрээнүүдийн үүргийг нэхэмжлэгчийн өмнөөс хүлээх хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн "...байгуулсан гэрээний дагуу..." гэх үйл баримт бий болоогүй нотолгоогүй шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ..........р болон хариуцагч нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэл, мөнгөн хөрөнгийн буцаан таталтын талаарх тайлбар: Нэхэмжлэгч .........ын мөнгөн хөрөнгөө буцаан татсан тухай үйл баримтыг энэхүү тайлбарын 1-т тодорхой тооцоотойгоор дурдсан байгаа. Зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үүрэг хэвийн үргэлжлэх эсэх нь хариуцагч талын шууд үйл ажиллагаанаас болоогүй дээр дурдсан тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас "хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон үндэслэлээр дуусгавар болно” гэсэн гэрээний нэгэн нөхцөл үүссэн байдаг. Энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгч ............ танилцуулснаар тэрээр хүлээн зөвшөөрч, мөнгөн хөрөнгө оруулалтаас 30,000,000 сая төгрөгийг буцаан татсан, түүнчлэн барааны татан авалт нэг л удаа 302,400 ширхэг хүнсний өндөг, 1 машин оруулж ирснээс харилцан тохиролцсоор ашигт 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөгөө өгч үүргээ гүйцэтгэсэн. Харин ............ ба гэрээнд заасан нөхцөл байдал бий гэрээ дуусгавар болох нөхцөл байдал бий болсныг талуудын хэн аль нь мэдэж хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулалт буцаагдаж эхэлсэн. Хариуцагч нь .......ын шаардсанаар мөнгөн хөрөнгө оруулалтад түүнд өгсөн ашигтай нийлүүлээд нийтдээ 46,000,000 сая төгрөгийг буцаан өгсөн байдаг. Иймд хариуцагчийн хувьд хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн боломжоор мөнгөн хөрөнгийг буцаасан, зарим хэсгийг боломжоороо өгөхийг хүссэн ч ...........р их хэмжээний мөнгө өгөхийг шаардах болсон. Хамтран ажиллах гэрээ хугацаандаа, зохих ёсоор, хэвийн явагдах боломжгүй нөхцөл үүсэж дуусгавар болсон, гэрээний дагуу хийгдсэн ажлын гүйцэтгэлд ямар ч зардал гарахгүйгээр гүйцэтгэх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-3/, хамтран ажиллах гэрээ /хх-5-6/, хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-7/, эксперт /хх-8/, гаалийн ерөнхий газар /хх-9/, зээлийн гэрээ /хх-10-12/, барьцааны гэрээ /хх-13-18/, зээлийн гэрээ /хх-18-21/, барьцааны гэрээ /хх-21-24/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас итгэмжлэл /хх-36/, хариу тайлбар /хх-40-43/, нийсэлэлийн мал эмнэлгийн лаборатори /хх-49-50/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-51/, үнийн тодорхойлолт /хх-52/, барааны мэдүүлэг /хх-53-55/, тээвэрлэлтийн гэрээ /хх-56-72/ зэрэг нотлох баримт гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .......р нь хариуцагч .......т холбогдуулан 195,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч .......р нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
2.1 Хариуцагч .......ай 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, ОХУ-аас импортоор өндөг оруулж ирэн борлуулж, ашиг олохоор харилцан тохиролцож, би 83,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Тухайн үед надад 1 машин өндөгнөөс 5,000,000 төгрөгийг ашгийг өгнө гэж тохирсон. Ингээд үйл ажиллагаа эхлээд 2024 оны 5 дугаар сард надад 26,000,000 төгрөгийг ашиг гэж өгснөөс өөр мөнгө өгөөгүй.
2.2 Би хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулалт болгон өгсөн 83,000,000 төгрөгийг банкнаас зээл авч өгсөн бөгөөд банкны хүүгээр хохирч байх тул хариуцагчаас хамтран ажиллах гэрээний дагуу 27 сарын ашигт 135,000,000 төгрөг, хөрөнгө оруулалтын төлбөрөөс үлдэх 60,000,000 төгрөг, нийт 195,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх бөгөөд үндэслэлээ ...талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд заасан хамтын үйл ажиллагаа ашиггүй болсны улмаас хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон бөгөөд энэ талаар нэхэмжлэгчид хэлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч ........т оруулсан хөрөнгө оруулалт болон ажилласан хугацааны ашигт нийт 46,000,000 төгрөгийг өгсөн. Хамтран ажиллах гэрээний дагуу талууд хамтын үйл ажиллагааны ашиг, алдагдал аль алиныг хариуцах учиртай гэх агуулгаар тайлбарлаж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Нэхэмжлэгч ..........р нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “........” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, ОХУ-аас импортоор өндөг оруулж ирэн, худалдаалахад хамтран ажиллахаар тохиролцсон байх бөгөөд тус гэрээнд ........” ХХК-ийг төлөөлж, захирал гэх ...........р гарын үсэг зуржээ.
4.2 Дээрх гэрээнд зааснаар нэхэмжлэгч ............р нь хамтын үйл ажиллагаанд 83,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, 1 машин өндөгнөөс 5,000,000 төгрөгийн ашиг авахаар харилцан тохиролцсон байна.
5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч ........р нь “..........” ХХК-тай Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч ........р нь хариуцагч .............ыг дээрх хамтран ажиллах гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэн, тус гэрээний үүрэгт 195,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэг шаардах эрхтэй байхын тулд зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх, уг гэрээ нь хүчин төгөлдөр байх учиртай.
Гэтэл хэрэгт авагдсан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хамтран ажиллах гэрээний тал нь хариуцагч Б.Бөхбаатар биш, харин “...........” ХХК байх тул нэхэмжлэгч нь хариуцагч ............аас тус гэрээний үүрэг шаардах эрхгүй байна.
7.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ........ын хариуцагч ..........т холбогдуулан гаргасан 195,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтран ажиллах гэрээний үүрэг зөрчигдсөн эсэх талаар аливаа дүгнэлтийг хийх шаардлагагүй гэж үзэв. Иймд тус гэрээтэй холбоотой шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ........ын хариуцагч ..........т холбогдуулан гаргасан 195,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,132,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА