Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 567

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,         

улсын яллагч Ш.Насанжаргал,                      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:                  

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Увс аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хаан банкинд хяналтын ажилтан,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ял шийтгэгдэж байгаагүй, Цорос овогт Б.Б 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809020710531 дугаар 185/2018/0534/Э индекстэй хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:      

     

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 32/А байрны 19 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Мөнгөнбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын: 2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой унтахдаа би “маргааш өглөө хүүгээ хүргээд өгье” гэж хэлсэн. Тэгээд маргааш үүрээр дунд хүү маань сэрчихээд гүйгээд байхаар нь хүү рүүгээ уурласан. Тэгтэл эхнэр сэрээд унтуулахгүй юм гээд бас уурласан. Тэгээд манай эхнэр боссон. Эхнэр маань хүүгээ хүргэж өг гээд “гай, лай” гэж намайг хэлэхээр нь миний уур хүрээд тэгвэл чи өөрөө хүргэж өгөхгүй юу гээд цааш нь жийчихсэн. Тэгтэл орны цаад руу унахдаа толгойгоороо юм мөргөж унасан. Босч ирээд хүүхдээ хүргэж өгөхөөр гараад явсан. Эргэж ирэхдээ чамайг цагдаад хэлсэн шүү гэсэн. Тэгээд миний уур хүрээд чи цагдаатайгаа зууралдаарай гээд хэд түлхээд л гараад явсан гэж мэдүүлсэн мэдүүлэг

Хавтаст хэргээс:                              

мөрдөн байцаалтад хохирогч Б.Мөнгөнбаярын: …Би 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өглөө 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32 дугаар байрны 19 тоотод байх гэрт манай нөхөр унтуулсангүй гэж хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгээд над руу уурлаад намайг хэвтэж байхад миний толгой руу гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би тухайн үед орноосоо босоод хүүхдээ хувцаслаад сургууль руу хүргэж өгсөн. Би хүүхдээ сургуульд нь хүргэж өгч байхдаа цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тэгээд гэртээ эргээд орсон чинь мөн хэрүүл маргаан хийгээд гуя, нуруу, толгой зэрэг газар руу гараараа 3-4 удаа цохисон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10-11/,

мөрдөн байцаалтад гэрчээр Б.Б: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32/А байрны 19 тоотод гэртээ эхнэр бид хоёр хүүхдээ хүргэж өгөх асуудлаас болоод маргалдсан. Чи түрүүний шигээ байхгүй яасан юм, худлаа яагаад шалчиганаад байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би өө тэгвэл байж л байхгүй юу гэж хэлээд гуя руу нь жийсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №5468 тоот:

  1. Б.Мөнгөнбаярын биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ташаа, баруун гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, клиникийн профессор, АУ-ны магистр Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-18/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-24-29/, хохирогчийн гаргасан хүсэлт /хх-32/, Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-22/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг тус тус шинжлэв.           

Шүүгдэгч Б.Б 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 07 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Мөнгөнбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн 5468 тоот актын дүгнэлт /хх-18/, шүүгдэгч Б.Баян-Очирын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнгөнбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгээр /хх-10-11/ нотлогдов.                                                                                                                                                                                            

Шүүгдэгч Б.Быг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                                                                         

Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Мөнгөнбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Баян-Очирын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2018 оны 12  дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.                                                                                     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Быг өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.