| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2333000560087 |
| Дугаар | 2025/ДШМ/19 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/19
Б.*******, Т.*******, Ц.*******,
З.*******, Х.******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Т.Солонго /цахим/
Шүүгдэгч Т.*******, Ц.*******, З.******* /цахим/
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат, .Батжаргал, С.Оюунцэцэг
Шүүгдэгч Б.******* /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, М.Гансүх
Шүүгдэгч Х.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан,
аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Т.*******, Ц.*******, З.******* нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.*******, Т.*******, Ц.*******, З.*******, Х.******* нарт холбогдох эрүүгийн *******, 150/2024/0069/Э/208/2025/0007 индекстэй, 5 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. овогт ын *******, Монгол Улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын *****-ний өдөр аймгийн Сүхбаатар суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ***** боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа ажилтай, ам бүл ***** хамт аймгийн Алтанбулаг сумын **** баг ***** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:*****),
2. овогт ын *******, Монгол Улсын иргэн, ****оны *** дугаар сарын ****-ний өдөр аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, **** настай, ****эгтэй,***** боловсролтой, ******мэргэжилтэй, аймгийн Баруунбүрэн сумын ******** ажилтай, ам бүл ****** хамт аймгийн Баруунбүрэн сумын *****р баг ******тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:*****),
3. овогт ийн *******, Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ****-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, **** настай, *****эгтэй, **** боловсролтой, ******мэргэжилтэй, аймгийн Баруунбүрэн сумын *******ажилтай, ам бүл ***** хамт аймгийн Баруунбүрэн сум *****баг ********* тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:******), :
4. овогт *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** боловсролтой, ******* мэргэжилтэй, аймгийн Баруунбүрэн сумын ******ажилтай, ам бүл ****** хамт аймгийн Баруунбүрэн сумын ******баг ***** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:****),
5. овогт ын *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** боловсролтой, *****мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ************ хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:*******),
Холбогдсон хэргийн талаар:
-Шүүгдэгч Б.******* нь аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч, Баруунбүрэн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/58 дугаартай “Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай”, мөн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/54 дугаартай “Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар тус тус байгуулагдсан Үнэлгээний хорооны гишүүнээр буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан нийтийн албан тушаалтанд хамаарах түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллах хугацаандаа “Соотон чоно” ХХК-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон Х.*******ы тус сумын Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарах ашиг сонирхлын үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Үнэлгээний хорооны дарга, гишүүдээр ажилласан Баруунбүрэн сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн Т.*******, Соёлын төвийн дарга З.*******, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Ц.******* нарын хамт “Соотон чоно” ХХК-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон Х.*******аас 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийн хахууль бэлнээр авах гэмт хэргийг зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон, авсан 2,500,000 төгрөгөөс өөртөө 625,000 төгрөгийн хахуул авсан, мөн Х.*******аас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хас банкны дугаартай дансаар 500,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг,
-Шүүгдэгч Т.******* нь аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлого, хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Баруунбүрэн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/58 дугаартай “Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар гишүүнээр, мөн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай "Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар ажлын хэсгийн ахлагчаар тус тус томилогдон ажиллахдаа “Соотон чоно” ХХК-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон Х.*******ы тус сумын Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарах ашиг сонирхлын үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б.*******аар дамжуулан бэлнээр 625,000 төгрөг авч хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг,
-Шүүгдэгч Ц.******* нь аймгийн Баруунбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан буюу Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Баруунбүрэн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/58 дугаартай “Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар гишүүнээр, мөн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/54 дугаартай “Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар гишүүнээр тус тус томилогдон ажиллахдаа “Соотон чоно” ХХК-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон Х.*******ы тус сумын Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарах ашиг сонирхлын үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б.*******аар дамжуулан бэлнээр 625,000 төгрөг авч хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг,
-Шүүгдэгч З.******* нь аймгийн Баруунбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан буюу Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Баруунбүрэн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/58 дугаартай “Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар гишүүнээр, мөн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/54 дугаартай “Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар гишүүнээр тус тус томилогдон ажиллахдаа “Соотон чоно” ХХК-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон Х.*******ы тус сумын Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарах ашиг сонирхлын үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б.*******аар дамжуулан бэлнээр 625,000 төгрөг авч хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг,
-Шүүгдэгч Х.******* нь аймгийн Баруунбүрэн сумаас зарласан тендер сонгон шалгаруулалтад “Соотон чоно” ХХК-ийн нэрээр оролцож аймгийн Баруунбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр “Соотон чоно” ХХК-ийг сонгон шалгарч ажил гүйцэтгэхэд давуу байдал бий болгох зорилгоор Үнэлгээний хорооны ажлын хэсгийн дарга, гишүүнээр ажиллаж байсан аймгийн Баруунбүрэн сумын Соёлын төвийн эрхлэгч З.*******, тус сумын 1 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Б.*******, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлого, хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн Т.*******, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Ц.******* нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газрын гадна авто зогсоол дээр 6560 ОРХ улсын дугаартай улаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотор Б.*******д Orais чипсний уутанд бэлнээр 2,500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б.*******ын хамаарал бүхий Хас банкны дугаартай дансаар 500,000 төгрөгийг өгч хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.*******, Т.*******, Ц.*******, З.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч овогт ын *******, овогт *******, овогт ын *******, овогт ийн Мөнхжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.*******, Т.*******, Ц.******* нарт нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 06 сарын хугацаагаар хасаж, 2 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 06 сарын хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,0000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч З.*******, Т.*******, Ц.******* нарт оногдуулсан 2 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 5,000,000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөөлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч З.*******, Т.*******, Ц.******* нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 06 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа, шүүгдэгч Х.*******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 06 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс тус тус хугацааг тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,000,000 төгрөгийг шүүгдэгч З.*******, Т.*******, Ц.Мөнхжаргал, Б.******* нараас гаргуулж шийдвэрлэснийг шүүгдэгч нар хувь тэнцүүлэн төлсөн болохыг дурдан,
Шүүгдэгч З.*******, Т.*******, Ц.*******, Б.******* нарыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх өргүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдан,
Шүүгдэгч Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ....Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.*******, Т.*******, Ц.*******, Б.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.*******, Т.*******, Ц.******* нарын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:
аймгийн Сайхан сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/487 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Т.*******,*******, З.******* нарын өмгөөлөгч П.Батжаргал би 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч доорхи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1.3асаг даргын захирамжаар байгуулагдсан сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан нийтийн албан тушаалтанд хамаарах тул түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах эрх үүрэг бүхий ажил үйлчилгээ эрхэлж байхдаа хахууль авах гэмт хэрэгт үйлдлээрээ гүйцэтгэгчээр хамтран оролцож Х.*******аас бэлэн мөнгө хахуульд авсан гэж шүүгдэгч нарт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.
2.Анхан шатны шүүх Т.*******, Ц.*******, З.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
3.Анхан шатны шүүх Шүүгдэгч Б.******* нь цэцэрлэгийн нягтлан бодогч ажилтай Т.******* нь ЗДТГ-ын нийгмийн бодлого, хөдөлмөр, халамж, үйлчилгээний мэргэжилтэн, Ц.******* нь ЕБС-ийн нийгмийн ажилтан, шүүгдэгч З.******* нь Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалыг тус тус эрхэлдэг байсан ба шүүгдэгч нар нь тус тусын тушаалын байдлаараа “нийтийн албан тушаалтан”-нд хамаарч байна гэж дүгнэхдээ Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаартай тушаалаар батлагдсан Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийн дагуу сургуулийн нийгмийн ажилтан албан тушаалын зэрэглэл ТҮ-6 байх ба төрийн үйлчилгээний байгууллагын гүйцэтгэх албан тушаалтанд хамаарахаар байна гэж дүгнэн сургуулийн нийгмийн ажилтан Ц.*******ыг нийтийн албан тушаалтанд хамааруулсан нь үндэслэлгүй байна. Учир нь Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоол нь хүчингүй болсноос гадна уг журам нь үйлчилгээний албан тушаалтны зэрэглэлийг тогтоосноос биш Авлигын эсрэг хуульд заасан нийтийн албан тушаалтны жагсаалт биш болохыг анхаарсангүй.
4.Гэмт хэргийн субъектын талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан” байх ба “албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд” хууль бус үйлдэл хийсэн байх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний зайлшгүй байх шинж юм.
Шүүгдэгч Б.******* нь цэцэрлэгийн нягтлан бодогч ажилтай, Т.******* нь ЗДТГ-ын нийгмийн бодлого, хөдөлмөр, халамж, үйлчилгээний мэргэжилтэн, Ц.******* нь ЕБС-ийн нийгмийн ажилтан, шүүгдэгч З.******* нь Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалыг тус тус эрхэлдэг байсан ба шүүгдэгч нар тус тусын ажлын байрны тодорхойлолтод заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд энэ гэмт хэрэгт холбогдоогүй. Учир нь шүүгдэгч нарын Соотон чоно ХХК-ийг тендерт шалгаруулсан үйлдэл нь үнэлгээний хорооны үйл ажиллагаатай холбогдохоос биш Т.*******ын ЗДТГ-ын нийгмийн бодлого, хөдөлмөр, халамж, үйлчилгээний мэргэжилтнийхээ ажил үүрэгтэй, Ц.*******ын ЕБС-ийн нийгмийн ажилтныхаа албан үүрэгтэй, З.*******гийн Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалын байдалтай хамааралгүй тул “албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.*******, З.*******, Ц.******* нар үнэлгээний хороонд ажилласныг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан буюу “албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн” гэж үзэх үндэслэл байхгүй юм.
5.Харин яллах дүгнэлтэд “түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах эрх чиг үүрэг бүхий ажил үйлчилгээ эрхэлж байхдаа гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт “нийтийн албан тушаалтан” гэж түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах эрх үүрэг бүхий бүхий хороо, комиссын гишүүнийг ойлгоно гэж заасан субъект мөн эсэхийг шалгах нь хэргийн зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байсан.
6.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.9-д “үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг ойлгоно гэж зааснаар Үнэлгээний хороо нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсан тохиолдолд шүүгдэгч Т.*******, Ц.*******, З.******* нарыг үнэлгээний хорооны гишүүн мөн гэж үзэх үндэслэл болно гэж шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс мэтгэлцэхэд анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Гэтэл үнэлгээний хороо хуульд заасан журмын дагуу байгуулагдаагүй гэж үзэх доорх үндэслэлүүд байдаг.
7.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасан “Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна.” гэж зааснаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд 2-оос доошгүй хөндлөнгийн гишүүнийг оролцуулахаар заасан байна.
8.Сангийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн сан бүрдүүлэх журмын 2.1-д -Захиалагч үнэлгээний хороог 5-аас доошгүй сондгой тооны гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна.”, 2.2-д “ Үнэлгээний хороо байгуулах шийдвэрт хуулийн 47.4-т заасны дагуу томилсон иргэнийг хөндлөнгийн гишүүн (цаашид “хөндлөнгийн гишүүн” гэх) болохыг тодорхой заах ба түүнийг үнэлгээний хорооны дарга, нарийн бичгээр томилохгүй”, 2.3-д “ Үнэлгээний хороонд хоёроос доошгүй хөндлөнгийн гишүүн томилох ба нэн тэргүүнд салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын төлөөлөгчийг сонгоно” гэж заасан байна.
9.Гэтэл аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/54 дугаартай “ Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/58 дугаартай “ Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар тус тус үнэлгээний хороо байгуулахдаа хөндлөнгийн гишүүн оролцуулахгүйгээр зөвхөн төрийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэй байгуулсан нь дээрх хууль, журамд заасныг зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
10.Түүнчлэн Засаг даргын захирамжийг гаргаж байгаа албан тушаалтны албан тушаалыг бичилгүй орхигдуулсны улмаас уг захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2.1-т захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.”, гэж зааснаар хууль бус захиргааны актад, эсвэл мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,47.1,2-т “ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;” зааснаар илт хууль бус актад хамаарч байна. Захиргааны ерөнхий хуулийн 47.2- т зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Засаг даргын захирамж нь хууль бус захиргааны актад хамаарсан тохиолдолд уг актаар байгуулагдсан үнэлгээний хороо нь эрх зүйн чадамжгүй байна. /4-р ХХ-104-101/
11.Иймд хууль бус захиргааны актаар хууль бус бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулагдсан тул ЭХТА-ийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан “ түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо” гэж үзэх үндэслэл байхгүй байна.
12.Уг хууль бус хорооны гишүүн Ц.*******, Т.*******, З.******* нарыг хамтын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан гэж үзэх, үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байхдаа хамтын шийдвэр гаргах эрх үүргээ хэрэгжүүлсэн, эсхүл албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна.
13.Хууль бус үнэлгээний хорооны хурал, түүнээс гарсан шийдвэрийг хууль ёсны шийдвэр гэж үзэх үндэслэл байхгүй байна.
14.Иймд шүүгдэгч Т.*******, Ц.*******, З.******* нарыг нийтийн албан тушаалтанд хамаарч байна гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн.
15.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна.” гэж заасан. Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023.05.24-ний өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл, шийдвэр, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023.05.15-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2023.05.22-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл дээр Ц.*******ын гарын үсэг байхгүй байгаа нь түүнийг шаардлага хангаагүй этгээдийг сонгон шалгаруулах шийдвэр гаргасан гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. / 2-р ХХ-52,54-55, 63-64, 3-р XX-16-17/ Дээрх хурлын тэмдэглэл, шийдвэрт Ц.******* гарын үсэг зурж баталгаажуулаагүй үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.
16.Дээрх үйл баримтаас харахад шүүгдэгч Т.*******, Ц.*******, З.******* нарыг Засаг даргын захирамжаар байгуулагдсан сонгуулийн хорооны гишүүнээр ажилласан нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан нийтийн албан тушаалтанд хамаарах тул түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах эрх үүрэг бүхий ажил үйлчилгээ эрхэлж байхдаа хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байх тул хуулийг шүүгдэгч нарт ашигтайгаар хэрэглэж, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өөрчилж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Т.******* давж заалдах гомдолдоо:
Т.******* би урьд өмнө гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл авч байгаагүй. Дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй. 2023 оны 02 дугаар сард худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдаж сертификат авсан. Төлбөрөө өөрөө төлсөн. 2023 оны 05 сарын 10, 11-нд Сумын Засаг даргын захирамжаар үнэлгээний хороо байгуулагдаж хуралдсан. Сумын төвийн гэрэлтүүлэг тавих засварын ажил, сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засвар тендер зарлагдаж сонгон шалгаруулалт хийсэн. Уг тендерт Соотон чоно ХХК оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд өөр тендерт оролцох хүсэлт гаргасан компани байхгүй байсан. Тендер шалгаруулах явцад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт хариуцсан ажилтан А. нь 2023.05.28-наас өмнө бүх тендерээ шалгаруулж дуусгахгүй бол хөрөнгө оруулалтаа татна, дахин тендер зарлах хугацаа байхгүй гэж үнэлгээний хорооны гишүүдэд хэлсэн. Санхүүжилтийг татна гэж хэлсэн. Ийм учраас сум орон нутагтаа хөрөнгө оруулалтын нэгч гэсэн ажлыг буцааж татуулахгүйн тулд тендерт оролцох хүсэлт ирүүлсэн Соотон чоно ХХК-ийг шалгаруулсан юм. Би Соотон чоно ХХК-ийн ажилтанг таньж мэдэхгүй, мөн энэ компанийн талаар огт мэдэхгүй. Тендер задарч шалгаруулах өдөр л компанийн талаар мэдсэн. Тендер шалгаруулалтын өмнө Соотон чоно ХХК-ийн хүмүүстэй уулзах, ярилцах, тохиролцох зүйл огт байхгүй. ******* тендер шалгаруулалт болсноос хойно уулзъя гэж дуудаад машинд боодолтой зүйл үлдээсэн байсныг хэд хоногийн дараа мэдээд задалж үзэхэд 625,000 төгрөг байсан. Тэгээд энэ юун мөнгө вэ ямар учиртай юм бэ гэж *******аас асуух гээд утас руу нь залгахад утас нь холбогдохгүй 1 сар гаран алга болсон. Энэ хугацаанд холбоо барих гэж залгаад утас нь огт холбогдоогүй. Гэтэл Соотон чоно ХХК-аас холбогдож байна гээд мөнгө нэхсэн. Тэгэхлээр нь буцааж өгсөн. ...******* Соотон чоно ХХК-аас мөнгө нэхэж авснаа З.*******, Ц.******* бид гуравт огт хэлээгүй. Учир шалтгааныг мэдсэн бол яагаад ч гэмт хэрэгт холбогдохгүй байсан. Би цагдан хорих байранд хоригдох хугацаандаа гэм буруугаа ойлгож, их зүйлийг ойлгож мэдэрч өөртөө дүгнэлт хийлээ. Дахин өөрийн ажил, амьдралдаа алдаа гаргахгүй гэж өөртөө тангарагласан. Иймд дээр дурьдсан байдлыг харгалзан үзэж зүйл ангийг өөрчлөх ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.
Шүүгдэгч Ц.******* давж заалдах гомдолдоо:
...ял шийтгэгдсэндээ гомдолтой байна. ...Намайг сумын засаг даргын захирамжаар оруулсан. Соотон чоно ХХК-аас өөр компани ирүүлээгүй ганц Соотон чоно ХХК хүсэлт ирүүлсэн байсан. Сумандаа хөрөнгө оруулалтын ажлын авч үлдэх зорилгоор шалгаруулсан юм. Миний зүгээс Соотон чоно ХХК-ны ажилтнуудыг таньдаггүй мөнгө төгрөг авах талаар нэхсэн зүйл байгаагүй. Шалгаруулалт дууссанаас хойш нилээд хэд хоногийн дараа ******* над руу таны машинд нэг юм үлдээсэн гэж хэлсэн тэр нь 625,000 төгрөг байсан. ******* тухайн үед над руу ярьж .... тэр мөнгийг буцааж өгөхөд 1,875,000 төгрөг байсныг хүлээлгэж өгсөн. Миний зүгээс *******д мөнгө төгрөг хэн нэгнээс болон компаниас ав гэж огт хэлээгүй. ******* яагаад ийм мөнгө авсныг мэдэхгүй. Миний бие 2024.06.25-нд баруун хөлний шагайн гадна дотор хавчаар ясны зөрүүтэй хугарал шагайн үений мултрал оноштой ...өвчний улмаас 2 хөл хатсан ба турж шөнө янгинан өвдөж байгаа, маш их турсан жин алдсан байдалтай байна. Цагдан хоригдсоноос хойш маш их зовиуртай хүнд байдалтай байна. Би хайхрамжгүй байдлаасаа болж ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж гэмшиж байна. Иймд дээр дурьдсан байдлыг харгалзан үзэж зүйл ангийг өөрчлөх ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.
Шүүгдэгч З.******* давж заалдах гомдолдоо:
...2023 оны 2 сард сумын засаг даргын үүрэг даалгаврын дагуу аймагт 2 өдрийн сургалтанд сууж шалгалт өгч 5-р сараас Тендер шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах болсон.2023 оны 05-р сард Засаг даргын тамгын газрын орон нутгийн хөгжлийн санг хариуцсан нягтлан бодогч А. бүх тендерийг 05 сарын 28-ны дотор шалгаруулахгүй бол төсөв татагдана гэсэн мэдээллийг бид нарт өгсөн. Ингээд сум орон нутагт минь зориулагдсан хөрөнгө оруулалтын татуулахгүйн тулд өөр өрсөлдөгч байгаагүй учир оролцсон ганц компани болох Соотон чоно ХХК-г шалгаруулахаас өөр аргагүй болсон юм. Миний хувьд Соотон чоно ХХК-г таньж мэдэхгүй холбогдож уулзаж учирч ярьж тохирсон зүйл байхгүй. .... ******* надад ахаа машинд чинь юм хийсэн шүү гэж хэлсэн. Найзынх руугаа миний машинд дайгдаж хүргүүлдэг байсан учраас би ойшоогоогүй хэд хоногийн дараа машины урд талын дунд хайрцаг руугаа юм хийх гэхэд мөнгө байгааг хараад ******* руу залгаад холбогдохгүй байсан. ....*******аас наадах чинь буруу гарын мөнгө юм байна гээд хүмүүст нь буцааж өгье гэсэн би 625,000 төгрөгийн нь өгөөд явуулсан. Шүүх дээр гэм буруугаа хүлээсэн болно. Иймд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч З.*******, Т.*******, Ц.******* нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо:
Миний бие нь Т.*******, Ц.*******, З.******* нарын хүсэлтээр хууль зүйн туслалцаа үзүүлэн Давж Заалдах Шатны Шүүхэд өмгөөлөгчөөр нь оролцож байна. Би тэдэнд холбогдох эрүүгийн 23300056008 дугаартай хавтаст хэргийн материалтай танилцаад аймгийн Сайхан сум дахь Сум Дундын Шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/87 дугаартай “Шийтгэх тогтоол”-ыг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Шийтгэх тогтоолд "Т.*******, Ц.*******, З.******* нарыг Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 06 сараар хасаж, 2 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн”-ийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Учир нь:
1.Б.*******, Т.*******, Ц.******* нар нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3.1.4 дэх заалт болон “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлд заасан “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон орон нутгийн гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч нь нийтийн албан тушаалтанд хамаарна” гэх заалтын дагуу нийтийн албан тушаалтан.
2.Тэд аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/54 дугаартай, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/58 дугаартай захирамжуудаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж “Соотон чоно” ХХК-ийн тендерийн бичиг баримттай танилцаж шалгаруулах явцдаа уг компанийн хүмүүстэй холбогдож компанийг нь тендерт шалгаруулна хэмээн ярилцаж, тохиролцсон нөхцөл байдал тогтоогддоггүй.
3.Харин Б.******* тендер шалгаруулалт дууссаны дараа “Соотон чоно” ХХК-ийн Х.******* руу утасдаж мөнгө зээлүүлээч гэх нэрийдлээр 3,000,000 /гурван сая/ төгрөг аваад хүн тус бүрд 625,000 /зургаан зуун хорин таван мянган/ төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь хувьдаа ашигласан байдал тогтоогдож байна.
4.Т.*******, Ц.*******, З.******* нар нь өөрсдийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болно.
Хоёр. Т.*******, Ц.*******, З.******* нарын хувийн байдлыг дурдъя.
1.Ц.******* нь гэмт хэрэг, зөрчил холбогдож, ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд 2-оос 15 насны 2 хүүхэд, эхнэрийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг.
2.Т.******* нь 2-оос 12 насны 3 хүүхэд, эхнэрийн хамт ам бүл тавуулаа амьдардаг ба гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.
3.З.******* нь ял шийтгэгдэж байгаагүй, 1-ээс 16 насны 5 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч М.Гансүх давж заалдах гомдолдоо:
...Миний үйлчлүүлэгч Б.******* нь холбогдсон хэргийнхээ талаар буруу ташаа ойлгож, Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтыг мэдээгүйн улмаас тайлбар, мэдүүлэг өгч иржээ. Б.******* нь гэм буруугийн талаар маргахгүй бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд холбогдсон гэмт хэрэг, үйлдлийнхээ учир холбогдлыг сайтар ойлгож байгаа юм.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,3-д заасныг баримтлан Б.*******д оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж, аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны дүгээр сарын 28-ны өдрийн 87 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчийн зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах гомдолдоо:
Өмгөөлөгч П.Буманзаяа би аймгийн сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 2024/шцт/87 дугаартай шийтгэх тогтоолоор Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тогтоож 2 жил 6 сарын ялаар шийтгэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Үндэслэл нь: Анхан шатны шүүхээс Б.*******ыг аймгийн Баруунбүрэн сумын цэцэрлэгийн нягтлан бодогч ажилтай албан тушаалын байдлаараа “Нийтийн албан тушаалтанд хамаарна” гэж дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 1-дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь “Нийтийн албан тушаалтан” байх ба гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж нь өөрийн албан тушаал буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хууль бус үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Хэрэгт цугларсан нотлох баримтаар бол Б.******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө хууль бус хариуд дээрх гэмт хэрэгт холбогдоогүй бөгөөд харин “Соотон чоно” ХХК-ний тендерт шалгаруулсан үйлдэлтэй холбоотой юм.
Шүүх аймгийн Баруунбүрэн сумын засаг даргын 2023 оны 05 сарын 10 өдрийн А/54 дугаартай сумын төвийн гэрэлтүүлэг тавих.засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай захирамж, 2023- оны 05 дугаар сарын сарын 11-ний өдрийн А/58 дугаартай сургуулийн өдрийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг үнэлгээний хороо байгуулах тухай захирамжаар тус тус үнэлгээний хороо байгуулагдана.
Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 103 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээний хорооны зохион байгуулалт үйл ажиллагаа урамшууллыг зохицуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн санд журмын 2.3 Үнэлгээний хороонд хоёроос доошгүй хөндлөнгийн гишүүн томилох ба нэн тэргүүнд салбарын мэргэжлийн холбооны төлөөлөл хувийн хэвшлийн.эсхүл төрийн бус байгууллагын төлөөлөгчийг сонгоно гэж заасан байгааг зөрчин дандаа нийтийн албан тушаалтнаар хууль бус үнэлгээний хороо байгуулсан байгаад дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэсгүй болжээ.
Өөрөөр хэлбэл хууль бус захиргааны актаар хууль бус бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулсан нь ЭХТ-22.1-Зүйлийн тайлбарт заасан түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо гэж үзэх үндэслэл байхгүй байгааг анхаарч үзээгүй байна. Иймд засаг даргын захирамжаар Б.*******ыг засаг даргын захирамжаар байгуулагдсан сонгуулийн хорооны гишүүнээр ажилсан нь эрүүгийн хуулийн 22.1-дүгээр зүйлийн тайлбарт заасан нийтийн албан тушаалтанд хамаарах тул түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах эрх бүхий ажил үйлчилгээ эрхэлж байхдаа хахуул авах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байх тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.13 зүйлийн 1- ээр зүйлчилж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд Б.******* хангалттай мэдүүлэг өгсөн. Өөрийнх нь гэм буруугаа хүлээж байгаа үйлдэл. Энэ нөхцөл байдалд үндэслэж ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр сууриа дэмжиж оролцож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Гансүх өмгөөлөгчтэй санал нэг байна гэв.
Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маш их гэмшиж байна. Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна гэв.
Шүүгдэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн анхааралгүй байдлаас болж ийм гэмт хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзаж үзээд ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Логик алдагдаад байгаа. Х.*******ыг яллахдаа давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэдэг. Давуу байдал бий болгохын тулд хахуулийг урьдчилж өгч байж давуу байдал бий болгох байсан байх. Гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаргасан гомдлоо дэмжиж байна. Хүмүүсийн биеийн байдал хүнд байна. Миний үйлчлүүлэгч Ц.*******ын хувьд хоёр суга таягтай. Дахиж хөлөндөө хагалгаа хийх ёстой. Бусад үйлчлүүлэгч нар маань эмчийн хяналтанд байдаг. Эмчилгээтэй талаар нотлох баримтыг гаргаж өгсөн гэдгийг хэлмээр байна гэв.
Шүүгдэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримт нь эргэлзээ төрүүлж байна гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Хууль зөрчсөн үйлдлүүдийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хэдийгээр бид хоёр дүгнэлт гаргаагүй ч гэсэн уг нөхцөл байдалд тендерийн үйл ажиллагаа явагдсаны дараагаар уг мөнгийг тодорхой хэмжээгээр Б.*******д 2 удаагийн үйлдлээр өгсөн байдаг. Нөхцөл байдал юу байсан гэхээр миний эмээ нас барсан, надад мөнгөний хэрэгцээ байна гэж авсан байдаг гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн оролцогчдын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******, Ц.*******, З.******* нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******, Т.*******, Ц.*******, З.*******, Х.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
-Шүүгдэгч Б.******* нь аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч, Баруунбүрэн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/58 дугаартай “Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай”, мөн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/54 дугаартай “Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар тус тус байгуулагдсан Үнэлгээний хорооны гишүүнээр буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан нийтийн албан тушаалтанд хамаарах түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллах хугацаандаа “Соотон чоно” ХХК-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон Х.*******ы тус сумын Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарах ашиг сонирхлын үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Үнэлгээний хорооны дарга, гишүүдээр ажилласан Баруунбүрэн сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн Т.*******, Соёлын төвийн дарга З.*******, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Ц.******* нарын хамт “Соотон чоно” ХХК-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон Х.*******аас 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийн хахууль бэлнээр авах гэмт хэргийг зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон, авсан 2,500,000 төгрөгөөс өөртөө 625,000 төгрөгийн хахууль авсан, мөн Х.*******аас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хас банкны дугаартай дансаар 500,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг,
-Шүүгдэгч Т.*******, Ц.*******, З.******* нар нь аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/58 дугаартай “Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар гишүүнээр, мөн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай "Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар ажлын хэсгийн ахлагчаар тус тус томилогдон ажиллахдаа “Соотон чоно” ХХК-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон Х.*******ы тус сумын Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарах ашиг сонирхлын үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б.*******аар дамжуулан бэлнээр тус тус 625,000 төгрөгийн бүгд 1.875.000 авч хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг,
-Шүүгдэгч Х.******* нь аймгийн Баруунбүрэн сумаас зарласан тендер сонгон шалгаруулалтад “Соотон чоно” ХХК-ийн нэрээр оролцож аймгийн Баруунбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр “Соотон чоно” ХХК-ийг сонгон шалгарч ажил гүйцэтгэхэд давуу байдал бий болгох зорилгоор Үнэлгээний хорооны ажлын хэсгийн дарга, гишүүнээр ажиллаж байсан аймгийн Баруунбүрэн сумын Соёлын төвийн эрхлэгч З.*******, тус сумын 1 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Б.*******, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлого, хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн Т.*******, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Ц.******* нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газрын гадна авто зогсоол дээр 6560 ОРХ улсын дугаартай улаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотор Б.*******д Orais чипсний уутанд бэлнээр 2,500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б.*******ын хамаарал бүхий Хас банкны дугаартай дансаар 500,000 төгрөгийг өгч хахууль өгөх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
- аймгийн Баруунбүрэн суманд аймгийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар эрх шилжүүлсэн 60,000,000 төгрөгийн төсөвт “Сумын гэрэлтүүлэг тавих, засварлах ажил”-ын тендер, Баруунбүрэн сумын төсвийн хөрөнгө оруулалтаар 34,800,000 төгрөгийн төсөвт Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил”-ын тендерийн баримт бичигт үзлэг хийж үзлэгийн явцыг бэхжүүлсэн тэмдэглэлүүд (1 дүгээр хавтаст хэргийн 10- 29-р тал),
-Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан “тэмдэглэл, Баруунбүрэн сумын Засаг дарга Ц. цахимаар ирүүлсэн SELENGE ZAR фэйсбүүк хаяг байршуулсан Б.*******ын зурагтай мэдээлэл баримт (4 дүгээр хавтаст хэргийн 173-р тал),
-Хаан банкны харилцагч Энхжаргалын гийн дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 43-51-р тал),
-Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны лавлагаа, хуулга (4 дүгээр хавтаст сэргийн 156-166-р тал),
-А.*******ын Хас банкны дансны лавлагаа, хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 168-170-р тал),
-"Соотон чоно" ХХК-ийн Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгаан засварын ажил гүйцэтгэх тендерийн баримт бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 94-133-р тал),
-Баруунбүрэн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А58 Дугаартай "Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай" захирамж (4 дүгээр хавтаст хэргийн 104/,
-Баруунбүрэн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай "Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай" захирамж (4 дүгээр хавтаст хэргийн 105-р тал),
-Баруунбүрэн сумын сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засврын ажил гүйцэтгүүлэх тендерийн баримт бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 202-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-64-р тал),
-Баруунбүрэн сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажил гүйцэтгүүлэх тендерийн баримт бичиг (2 дугаар хавтаст хэргийн 66-250-р тал, 3 дугаар хавтаст хэргийн 1-17-р тал),
-Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”Соотон чоно” ХХК нь миний нөхөр *******ы найз *******ын компани юм. Нөхөр ******* найз *******аасаа Баруунбүрэнд хоёр ажил байна, энэ хоёр ажилд оролцох гэсэн юм, чи компаниа ашиглуулаач гэж гуйсан гэж надад хэлж байсан. Тэгсэн ******* зөвшөөрсөн юм шиг байна лээ, тэгээд материалаа бэлдсэн юм шиг байна. Тендерийн баримтыг нь хэн бүрдүүлсэн талаар мэдэхгүй байна. Бодвол найз нь бэлдсэн юм болов уу. Би дээрх хүмүүсийг танихгүй. Манай хүн ч танихгүй байх. Нөхөр надад ярихдаа тендерийн ажил авах гэж шалгаруулалтын явцад ******* гэх хүн нь манай нөхрөөс мөнгө зээлээч гэж гуйсан гэж надад хэлж байсан. Тэгээд эхлээд 2,500,000 төгрөг, дараа нь 500,000 төгрөг зээлсэн. Би 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өөрийнхөө Хаан банкны хадгаламжийн данснаас 2,6 сая төгрөгийг хадгаламж барьцаалсан зээл аваад, 2,6 сая төгрөгийг нь бэлнээр аваад 2,5 сая төгрөгийг нь нөхөртөө өгөөд 100,000 төгрөгөөр нь шатахуун хийгээд Баруунбүрэн сум руу нөхрийн хамт явсан. Тэгээд ******* дээр очоод би хүүгээ аваад талбай дээр хүүгээ тоглуулсан. Харин нөхөр машиндаа үлдээд ******* гэх хүнтэй уулзаад 2,5 сая төгрөг өгсөн юм шиг байгаа юм. Ханиа мөнгөө өгчихлөө явах уу гэж надад хэлсэн. Мөнгө өгөх үед нь би хажууд нь байгаагүй, хүүгийн хамт сумынх нь захиргааны урд байх талбай дээр хүүтэйгээ салхилж байсан юм. Дараа нь буюу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нөхөр над руу залгаад нөгөө хүн нь дахиад 500,000 төгрөг зээлээч гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд би хадгаламжаасаа 550,000 төгрөгийг тэр өдрөө зээлж аваад өөрийнхөө дугаартай данс руу шилжүүлж аваад, нөхрийнхөө дугаартай данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин нөхөр цаашаагаа 500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байх. Тухайн үед нөхөр Эрдэнэтэд ажилтай байсан. Тэрнээс хойших нарийн зүйлийг мэдэхгүй байна. Дараа мөнгөө авах гэж муудалцсан. Би өөрөө мөнгө авсан хүн рүү нь залгаад зээлсэн мөнгөө өг гэж уурласан. Тэгсэн чинь удахгүй өгнөө эгчээ гэж байсан. Тэгээд сарын дараа билүү дээ ханиа мөнгөө авах гээд байна гэж нөхөр хэлж байсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр миний Хаан банкны дугаартай данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг 500,000 төгрөгийг авахаас өмнө манай нөхөр бэлнээр 1,8 сая төгрөгийг авсан байсан. Гэхдээ хэзээг нь санахгүй байна. Тэгээд үлдэгдэл 700,000 төгрөгийг манай нөхрийн данс руу шилжүүлсэн гэсэн. Хэзээ шилжүүлсэн талаар нь мэдэхгүй байна. Манай нөхөр бол надад хэрэг болно гээд өгсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-37, 54-р тал),
-Гэрч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг хоёр тендерт манай найз ******* манай компанийг ашиглаад оролцсон. Тендерийн баримтыг манай компанийн нягтлан бодогч Хишигмаа бүрдүүлсэн. Уг тендерт манай компанийн нэрээр орж шалгарч чадах юм бол ******* өөрөө гүйцэтгэлийг нь хийх ёстой байсан юм.; Найз амьдралд таван төгрөг хэрэг болоод байна гээд тусламж хүсэхээр нь өөрийнхөө компаний нэрээр тендерт орохыг зөвшөөрсөн. Манай компани болон надад ямар нэгэн ашиг байхгүй. Зөвхөн манай компанийн туршлагын түүх л нэмэгдэх юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-41-р тал).
-Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сумын гэрэлтүүлэг тавих 60 сая төгрөгний тендер, ЕБС-ийн үдийн цайны цахилгааны засварын 35 сая төгрөгний тендер зарлагдаж үнэлгээний хорооны гишүүд хуралдаад “Соотон Чоно” ХХК-ийн хоёр тендер дээр шалгарсан. Үнэлгээний хорооны гишүүд ерөнхий чадавхыг нь хараад “Соотон чоно” ХХК-ийг шалгаруулсан юм. Үнэлгээний хорооны гишүүд хуралдах үеэр Засаг дарга Ц. надад танай үнэлгээний хорооны гишүүд мөнгө авсан байна лээ шүү гэдгийг хэлсэн. Үнэлгээний хороо хуралдаад “Соотон чоно” ХХК-ийг шалгаруулсан боловч захиалагч тал танилцаад өгөгдлийн шаардлага хангахгүй байна гээд гэрээ байгуулаагүй.,." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65-67-р тал),
-Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би аймгийн Замын сангийн хөрөнгө оруулалттай эрх шилжин ирсэн сумын гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын үнэлгээний хороог 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А/54 дугаартай захирамжаар ажлын хэсгийн даргаар Т.******* /нийгмийн бодлогын мэргэжилтэн/, нарийн бичгийн даргаа А. /нягтлан бодогч/, гишүүдээр З.******* /соёлын төвийн дарга/, Ц.******* /сургуулийн нийгмийн ажилтан/, Б.******* /цэцэрлэгийн нягтлан бодогч/ нарыг томилсон. Дээрх үнэлгээний хороо 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тендерийг нээхэд 1 компани тендер ирүүлсэн. "Соотон чоно" ХХК-ийг шалгарууллаа, мэдэгдэл хүргүүлье гэж Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга А. надад танилцуулсан. Үүнийн дагуу би 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 103 тоот албан бичгээр “Соотон чоно” ХХК-ийн тендерийг хүлээн зөвшөөрсөн, 6-аас доошгүй хоногийн дараа гэрээ байгуулах;тухай мэдэгдэл хүргүүлсэн. “Соотон чоно” ХХК-тай дээрх гэрээг байгуулаагүй байхад: Сумын төсвийн хөрөнгөөр сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр А/58 дугаартай захирамжаар ажлын хэсгийн даргаар Ц.******* /сургуулийн нийгмийн ажилтан/, нарийн бичгийн даргаа А. нягтлан бодогч/, гишүүдээр З.******* /соёлын төвийн дарга/, Т.******* -ийгмийн бодпогын мэрэгжилтэн/, Б.******* /цэцэрлэгийн нягтлан бодогч/ нарыг томилсон. Дээрх Үнэлгээний хороо 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тендерийг нээсэн байсан. Тендерийг нээхэд ямар компани шалгарсан талаар надад мэдэгдээгүй байхад 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн захирал П. манай өрөөнд орж ирээд "манай сургуулийн гал тогооны цахилгааны засварын ажлын тендерт шалгарсан гэх компанийн эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд гэрээ байгуулъя, ажлаа үзье гэж ирлээ ямар хүчин чадалтай компани бэ? гэж асууж ирэхээр нь би өөрөө мэдээгүй, зохих мэдээлэлгүй байна гэж хэлээд А. эгчийг дуудаж уулзаад тендерийн баримт бичгийг нь аваад ир, ямар компани шалгарсан юм бэ? мэдэгдэх хуудас өгөөгүй байхад яагаад гэрээ байгуулах гээд сургуулийн захиралтай уулзаад явж байдаг юм бэ? гэхэд А. эгч өмнөх замын гэрэлтүүлгийн ажилд шалгарсан “Соотон чоно” ХХК шалгарсан гэж хэлсэн. Тендерийн баримт бичигтэй би өөрөө уншиж танилцсан юм. "Сумын гэрэлтүүлэг тавих, засварлах ажил"-ын тендерийн Үнэлгээний хорооны гаргасан өгөгдлийн хүснэгтэд тавьсан шаардлагыг үзэхэд БА-3-1 гэсэн “Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцийн болон иж бүрэн цутгамал бүтээц нь барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил гэсэн тусгай зөвшөөрлийг шаардсан байсан. Энэ нь цахилгааны ажилд хамааралгүй тусгай зөвшөөрөл шаардсан өгөгдлийн хүснэгт хийсэн байсан. Энэ тусгай зөвшөөрөл нь цахилгааны ажил гүйцэтгэдэг компанийн тендерт орох боломжийг хаасан гэж үзэж байна. Мөн “Соотон чоно” ХХК-ийн ирүүлсэн тендерт голлох боловсон хүчний мэдээлэлд цахилгааны ажил гүйцэтгэх, тусгай зөвшөөрөлд заасан боловсон хүчин байхгүй. Мөн ижил төстэй ажил гүйцэтгэсэн түүхийг нь үзэхэд цахилгааны ажил биш барилгын засварын ажил гүйцэтгэсэн байсан. Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил”-ын тендерийн баримт бичгийг үзэхэд мөн адил БА-3-1 гэсэн тусгай зөвшөөрлийг шаардсан байсан. БА-6-З-д заасан тусгай зөвшөөрлийг шаардсан байсан. Уг тусгай зөвшөөрлийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэлд цахилгааны инженер 1, цахилгааны техникч 1, цахилгаанчин 2, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер 1 гэж заасан байдаг гэтэл “Соотон чоно” ХХК нь 2 цахилгааны инженерийн мэргэжилтний мэдээлэл ирүүлсэн байсан. Бусад мэдээлэл ирүүлсэн хүмүүс нь барилгын чиглэлийн мэргэжилтэй хүмүүс байсан. Мөн ижил төстэй ажил гүйцэтгэсэн түүхийг нь үзэхэд цахилгааны ажил биш барилгын засварын ажил гүйцэтгэсэн байсан. Үүний дараа 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш нээх удаагүй Үнэлгээний хорооны бүх гишүүдийг өрөөндөө дуудаж та бүхний шалгаруулсан тендер хууль бус байна. Тавьсан шаардлага болон сонгон шалгаруулсан байдал хууль зөрчсөн байна. Ийм учраас “Соотон чоно” ХХК-д гэрэлтүүлгийн ажил гүйцэтгүүлэхээр мэдэгдэл хүргүүлснийг хуулийн дагуу буцааж цуцлах арга хэмжээ ав, дараагийн ажил буюу сургуулийн гал тогооны цахилгааны ажлыг хүлээн зөвшөөрөхгүй, та бүгд ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байна гэж харагдаж байна. Тэгээд би Үнэлгээний хорооны гишүүдэд та нарыг эрсдэлээс хамгаалах гэж хэлсэн юм. Би угаасаа гарын үсэг зурж гэрээ байгуулахгүй гэдгээ хэлчихье. Надад ямар нэгэн ашиг сонирхол байхгүй гэдгээ хэлье гэж хэлээд өрөөнөөсөө гаргасан. Энэ явдлаас хойш дээрх 2 ажлын үнэлгээний хороонд гишүүнээр ажилласан цэцэрлэгийн нягтлан бодогч А.******* 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс чөлөө аваад 07 дугаар сард Улсын баяр наадмын өмнө ажилдаа ирсэн. А.*******ыг ажилдаа орохоос өмнө “Ganaa Ganaa” гэсэн нэртэй Фэйсбүүк хаягнаас зар групп дээр “...Энэ залууг мэддэг хүн байна уу, Баруунбүрэн сумын ЗДТГазрын ажилчидтай нийлж ажил бүтээж өгнө гэж 3,0 сая төгрөг аваад залилсан ******* гэх энэ нөхөр. Энэ нөхөр утсаа салгаад алга болсон, төрийн нэр барьсан энэ луйварчдыг АТГ, Цагдаа нар нь анхааралдаа авахыг хүсье, жич нотлох баримттай...” гэсэн *******ын зурагтай пост тавьсан байсныг гар утас дээрээ зураг болгон хадгалж авсан. *******ыг ажилдаа ирэх үед нь чи яагаад Баруунбүрэн сумын ЗДТГазрын нэр хүндийг унагаагаад, өөрөө фейсбүүк дээр тавигдаад яваад байдаг юм бэ” гэж асуухад А.******* “Угаасаа үнэнээ хэлье гэж бодож ирсэн юм. “Соотон чоно” ХХК-ийнхан баярлалаа гэж мөнгө өгсөн юм. Тэр мөнгийг *******, *******, ******* бид 4 хувааж авсан. Нөгөө 3-таа тус бүрд 500,000 төгрөг, би өөрөө 1,200,000 төгрөгийг нь авсан гэж хэлсэн. Нөгөө 3 маань “Соотон чоно” ХХК-д мөнгөө буцаагаад өгчихсөн байна лээ. Би авсан 1,200,000 төгрөгөөсөө талыг нь өгөөд, үлдсэн талыг нь өгөөгүй байсан чинь намайг Фейсбүүк дээр тавьсан байсныг нь болиоч ээ гэж хэлээд устгуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 75-76-р тал),
Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолд дурдсан болсон үйл явдлыг хүлээн зөвшөөрч байна. Баруунбүрэн сумын ЕБС-ийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын 30,000,000 төгрөгийн тендер, Баруунбүрэн сумын авто замын гэрэлтүүлгийн 60,000,000 төгрөгийн тендерт “Соотон чоно” ХХК-ийг Үнэлгээний хороо шалгаруулсны дараа 2023 оны 05 дугаар сарын сүүлээр дээрх 2 үнэлгээний хороонд гишүүнээр ажилласан Б.******* намайг сургуулийн гадаа байж байхад уулзъя гэж хэлээд сумын Соёлын төвийн авто зогсоол дээр байсан СЭА улсын дугаартай приус 20 маркийн машин дотор Б.*******тай уулзахад “Баярласан агаа” гэж хэлээд цагаан өнгийн гэрэлтдэггүй уутанд бэлэн мөнгө 20,000 төгрөг, 10,000 төгрөг, 5,000 төгрөгийн дэвсгэртээ өгсөн. Би тэгээд ямар учиртай мөнгө юм бэ? гэж хэлэхэд дараа учрыг нь хэлнээ гэж хэлээд утас нь дуугараад утсаараа яриад явсан. Би энэ мөнгийг хэрэглээгүй, машиныхаа дунд хайрцагт хийсэн байж байгаад дараа нь 2023 оны 06 дугаар сарын 7-8-ны үеэр ******* над руу яриад “Б.******* чамд мөнгө өгсөн үү” наад мөнгийг чинь буцааж өгөхгүй бол болохгүй юм байна, сая над руу хүн ярилаа, тэр өгсөн мөнгийг нь аваад ир” гэж хэлэхээр нь би машинд байсан мөнгийг тоолж үзэхэд 625,000 төгрөг байсан. Тэр мөнгийг Т.******* буцааж өгье гэж хэлээд миний машинтай 2023 оны 06 дугаар сарын 10-ны үед Хөшөөтийн даваан дээр Т.*******ын хамт мөнгийг нэг хүнд аваачиж өгсөн. Тэр хүнийг ямар учиртай хэн гэж хүн байсныг би мэдээгүй. Т.******* утсаар ярьж аваачиж өгсөн. Т.******* надад хэлэхдээ чамд болон надад өгсөн мөнгө нь “Соотон чоно” ХХК-иас өгсөн мөнгө юм байна тэрийг нь буцааж өгье гэж хэлсэн. “Соотон чоно” ХХК-ийн хүнд нь З.*******, Т.******* бид 3-ын тус бүрдээ авсан 625,000 төгрөгийн нийлбэр 1,825,000 төгрөг өгсөн. Би энэ мөнгийг зарцуулаагүй. 10 гаран хоног машиныхаа дунд хайрцагт байлгасан. Тухайн үед гамшгийн бэлэн байдлын сургалттай ажил; ихтэй байсан учраас Б.*******аас надад өгсөн мөнгийг зарцуулах боломж байгаагүй. Хэрэв энэ мөнгийг буцааж хэн нэгэн нэхээгүй байсан бол хувийн ахуйн хэрэгцээндээ зарцуулах байсан байх. Б.******* надад энэ мөнгийг анх өгөхдөө тендерт шалгарсан “Соотон чоно” ХХК-иас баярлалаа гэж өгсөн шүү гэж өгсөн юм. Тэр үед би “Соотон чоно” ХХК-иас өгснийг нь мэдсэн” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 80-82-р тал),
-Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Энэ Хас банкны дугаарын данс нь Баруунбүрэн сумын 1-р цэцэрлэгийн багш *******ынх байгаа юм. Би тухайн үед өөрийн Хаан банкны интернэт банкны нууц үгийг мартчихсан байсан болохоор ******* багшаар дансаа өгөөч дансаар чинь хүнээс мөнгө авах гэсэн юм, би интернэт банкны кодоо мартчихсан байна гэж хэлээд *******ын дансаар дээрх 500,000 төгрөгийг *******аас авсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 115-116- р тал),
-Шүүгдэгч Х.*******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би их сургуулийн найз Г.*******т хандаж чиний компаниар тендерт оролцож ажил төрөл хийж мөнгө төгрөг олдог юм уу гэж гуйхад Г.******* надад зөвшөөрсөн. Сумын Засаг даргын тамгын газраас 2 тендерийн ажил зарласан байхаар нь судалж найз Г.*******аас тендерийн материал бүрдүүлээд өгөөч гэж гуйхад Г.******* надад тендерийн баримтыг бүрдүүлээд тухайн сум руу цахимаар илгээж өгсөн. *******тай Б.******* гэдэг хүн холбогдоод нэг тендерт нь шалгарсан байна гэдгийг хэлээд Б.******* гэх хүний дугаарыг надад өгөөд би тэр ******* гэх хүнтэй холбогдсон. Тэгээд би Б.*******тай холбогдоход ирж гэрээгээ байгуулаарай нэг тендерт нь шалгарсангүй гэдэг зүйлийг хэлсэн. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр над руу ******* утсаар залгаад надад хандаж “Сайн байна уу хувь хүнийхээ талаас гуйх юм байна гэж хэлэхээр нь би түүнд хандаж ямар юм бол оо ярь ярь гэж хэлсэн. Тэгтэл ******* манай эмээгийн бие тааруу мөнгөний хэрэг гараад байна та тус болох боломж байна уу би удахгүй буцаагаад мөнгийг чинь өгнө зээлж байгаа шүү гэж хэлсэн. 2,500,000 төгрөгийн тусламж үзүүлээч гэж хэлсэн. Тухайн үед би мөгөний боломжтой байсан учраас 2,500,000 төгрөгийг данснаас аваад Баруунбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн хажуу талын машин зогсоол дээр машинтайгаа зогсож байхад ******* миний машинд орж ирсэн. Тэр үед нь би *******д мөнгөө өгсөн чинь ******* надад хандаж та надад юманд ороогоод өгчих гэхээр нь хүүхдийнхээ идэж байсан СЖЮ гэх чипсний уутанд ороож 2,500,000 төгрөгийг *******д өгсөн. Удахгүй буцаагаад өгнө гэж хэлсэн. Мөн ******* надад хандаж танай байгууллага Сургуулийн тендерт шалгарсан учир одоо хоёулаа сургуулийн захиралтай орж уулзъя гэж хэлээд сургууль руу ороход сургуулийн захирал гэх эмэгтэй байсан. Маргааш нь над руу Г.******* утсаар залгаад нөгөө тендерт манай байгууллага шалгараагүй тухай мэдэгдсэн юм ирж байна гэж хэлсэн. Тэгээд би ******* руу залгаад асуусан. Тэгтэл ******* судлаад эргээд хэлье, манай Засаг дарга одоогоор байхгүй байна гэж хэлээд дахин надтай холбогдоогүй. Тэгээд хэд хоногийн дараа ******* над руу утсаар залгаад одоо хүртэл Засаг дарга байхгүй байна. Харин манай эмээ маань бурхан болчихлоо одоо ажил явдалд мөнгөний хэрэг гарчихлаа гэхээр нь би түүнд 500,000 төгрөгөө тус болох зорилгоор шилжүүлсэн. Манай эхнэр өөрийнхөө ******* утасны дугаараас *******д мөнгө зээлсэн юм бол цаг хугацаандаа өгөөч ээ гэж хэлэхэд за гэж хэлээд ******* алга болоод утсаа авахгүй байсан. Тэгээд манай эхнэр ичихгүй бол зураг хөрөгтэй чинь фейсбүүкт байршуулна гэж мессеж бичсэн. Эхнэр GANAA GANAA гэх фейсбүүк хаягаас *******ын зургийг тавиад “... Энэ залууг мэддэг хүн байна уу? луйварчдыг анхааралдаа авахыг хүсье...” гэж байршуулсан. Би Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газрын тендерийн үнэлгээний хорооны ямар ч хүнийг танихгүй. Мөн Баруунбүрэн суманд таньдаг хүн ч байхгүй. “Соотон чоно” ХХК бол манай найз Г.*******ын өмч бөгөөд би найзынхаа компаниар Баруунбүрэн сумаас зарласан тендерт оролцсон. Манай найз Г.******* оролцоогүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 150-152-р тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******, Т.*******, Ц.*******, З.*******, Х.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
3.Анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан шүүгдэгч Б.*******, Т.*******, Ц.*******, З.******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу 02 жилийн хорих ялаас доош татаж хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
4.Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ын нийтийн албанд ажиллах эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 03 сарын хорих ялаар, шүүгдэгч З.*******, Т.*******, Ц.******* нарын нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хорих ялаар гэж шийтгэх тогтоолын 2 дахь заалтанд, шийтгэх тогтоолын 3 дахь заалтанд эдлэх ялын хэмжээг багасгасан тогтоосонтой холбоотой тус тус өөрчлөлтийг оруулахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.*******ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлээгүй нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж үзэн түүнээс гаргуулан улсын орлогод оруулахаар өөрчлөлт оруулахаар тогтов.
Иймд аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3, 6 дахь заалтуудад өөрчлөлт оруулан шүүгдэгч Б.*******, Т.*******, Ц.*******, З.******* нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ын нийтийн албанд ажиллах эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 03 сарын хорих ялаар, шүүгдэгч З.*******, Т.*******, Ц.******* нарын нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******ы нийтийн албанд ажиллах эрхийг 02 жил 06 сарын хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,0000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 01 жил 03 сарын хорих ялыг, шүүгдэгч З.*******, Т.*******, Ц.******* нарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж,
6 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,000,000 төгрөгийг шүүгдэгч З.*******, Т.*******, Ц.Мөнхжаргал, Б.******* нараас гаргуулж шийдвэрлэснийг шүүгдэгч нар хувь тэнцүүлэн төлсөн болохыг дурдан, шүүгдэгч Х.*******аас 3,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******, Т.*******, Ц.*******, З.******* нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Б.ЭРДЭНЭХИШИГ