| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/11560/И |
| Дугаар | 191/ШШ2025/10295 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/10295
2025 11 24 191/ШШ2025/10295
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, "******* банк" ХК/рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт бүртгэлтэй, тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /рд:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,427,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.******* нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №MN170030003095030800 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 15,643,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй авсан.
Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 854,166 төгрөг, үндсэн хүүнд 483,995 төгрөг төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2024 оны 12 дугаар сараас хойш төлөөгүй байна.
Ц.*******ийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №MN170030003095030800 тоот Цахим зээлийн гэрээний өрийн үлдэгдэл нь үндсэн зээл 14,788,834 төгрөг, зээлийн хүү 2,568,403 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,694 төгрөг, нийт 17,427,931 төгрөг байна. Иймд Зээлийн гэрээний үүрэгт 17,427,931 төгрөгийг Ц.*******ээс гаргуулж, ******* банк ХК-д олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, хариуцагч Ц.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,427,931 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт 17,427,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,
уг 17,427,931 төгрөгийг 12 сарын хугацаатай буюу 2025.12.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.01.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.02.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.03.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.04.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.05.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.06.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.07.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.08.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.09.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.10.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.11.28-ны өдөр 1,452,411 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д тус тус төлөхөөр зохигч эвлэрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 17,427,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт 17,427,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 17,427,931 төгрөгийг 12 сарын хугацаатай буюу 2025.12.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.01.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.02.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.03.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.04.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.05.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.06.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.07.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.08.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.09.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.10.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.11.28-ны өдөр 1,452,411 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлөхөөр зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 17,427,931 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 245,090 төгрөгийн тал хувь болох 122,545 төгрөгийг хариуцагч Ц.*******ээс, тал хувь болох 122,545 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,090 төгрөгөөс үлдэх 122,545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* банк ХК-иас 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр А.Түвшинтөгс, О.Мөнхболд, Э.Золзаяа нарт 1 /нэг/ жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон. /хх 3/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт 17,427,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 17,427,931 төгрөгийг 12 сарын хугацаатай буюу 2025.12.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.01.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.02.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.03.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.04.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.05.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.06.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.07.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.08.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.09.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.10.28-ны өдөр 1,452,320 төгрөг, 2026.11.28-ны өдөр 1,452,411 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 122,545 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 122,545 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,090 төгрөгөөс үлдэх 122,545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ