2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/08206

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/08206

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: ......... дүүрэг, ......... дугаар хороо, .......... чөлөө ...., ........, ...... т....... байр, ...... тоотод байрлах ...... ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .........................../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 92,153,700 төгрөг гаргуулах, түрээсийн зүйлийг буцаан хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "........... ХХК нь ".......... ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр "Түрээсийн гэрээ байгуулан .......... дүүрэг, ...... дугаар хороо, .......... өргөн чөлөө ........, ............, ......... ...... байрны ..... дугаар давхарт 108 м.кв талбайтай оффисын зориулалттай талбайг 1 м.кв-ыг 22,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, үйл ажиллагаа явуулж байгаад 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн "Түрээсийн гэрээ байгуулан түрээсийн талбайг өөрчлөн 9 дүгээр давхрын 250.25 м.кв болгосон бөгөөд дахин 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 005 дугаартай Түрээсийн гэрээ байгуулан 1 м.кв-ын түрээсийн үнийг 26,000 төгрөг болгон өөрчлөн байгуулсан юм. Улмаар түрээслэгч нарын хүсэлтээр 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 давхрын 1 дэх хаалгад байрлах оффисын өрөөнд шилжин орсон юм. Түрээслэгч түрээсийн гэрээний дагуу төлбөл зохих түрээсийн төлбөрийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээний 2 тал "Тооцоо үлдэгдлийн баталгаа үйлдэн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 84,962,500 төгрөг төлөхөөр тооцоо нийлж баталгаажуулсан юм.

Тооцооны үлдэгдлийн баталгааны дараа 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 7,191,200 төгрөг болсон бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 15-аас нийт түрээсийн төлбөр 92,153,700 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд ".........." ХХК-тай байгуулсан "Түрээс гэрээ"-г 2025 оны 04 дүгээр сараас эхлэн цуцалж, Түрээсийн гэрээний 4.2, 4.5 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн нийт төлбөр 92,153,700 төгрөгийг "......." ХХК-аас гаргуулж, "........" ХХК-д олгуулж, .... дүүрэг, ......дугаар хороо, ......чөлөө 71, Үйлдвэр 17042. ... т......ийн байр .... давхарт . дэх хаалгад байрлах оффисын өрөөг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг "......... ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч "Эс Ар Ай" ХХК нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч талаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-5/, итгэмжлэл /хх-16/, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх7-8/, компанийн дүрэм /хх-8-9/, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн түрээсийн гэрээ /хх10-15/, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээ /хх16-18/, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээ /хх19-24/, тооцоо нийлсэн акт /хх-25-28/ дансны хуулга /хх-29-32/ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байна.

 

4. Хариуцагч хэрэгт нотлох баримт өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ........ ХХК нь хариуцагч .......... ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 92,153,700 төгрөгийг гаргуулж, түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

2.1 ".......... ХХК нь "...... ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр "Түрээсийн гэрээ байгуулж, .... дүүрэг, ...... дугаар хороо, ......... чөлөө ....., ........., ...... телевизийн байрны ....... дугаар давхарт 108 м.кв талбайтай оффисын зориулалттай талбайг 1 м.кв-ыг 22,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, түрээслүүлсэн.

2.2 Хариуцагч нь дээрх гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаад

2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн талбайг өөрчлөн 9 дүгээр давхрын 250.25 м.кв болгож өөрчилж түрээсэлсэн.

2.3 Улмаар 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулж, 1 м.кв-ын түрээсийн үнийг 26,000 төгрөг болгон өөрчилсөн бөгөөд түрээслэгч нарын хүсэлтээр 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ........... давхрын ......дэх хаалгад байрлах оффисын өрөөг түрээслэн үйл ажиллагаа явуулсаар байна.

2.4 Түрээслэгч түрээсийн гэрээний дагуу төлбөл зохих түрээсийн төлбөрийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээний 2 тал "Тооцоо үлдэгдлийн баталгаа үйлдэн, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 84,962,500 төгрөг байгааг баталгаажуулсан юм.

2.5 Ийнхүү дээрх тооцоог хийж, акт үйлдсэний дараа 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 7,191,200 төгрөг болсон бөгөөд хариуцагчийн нийт төлөөгүй түрээсийн төлбөрт 92,153,700 төгрөг болж байна.

2.6 Иймд "....." ХХК-тай байгуулсан "......"-г цуцалж, түрээсийн нийт төлбөр 92,153,700 төгрөгийг гаргуулж, түрээсийн гэрээний зүйл болох ......... дүүрэг, ....... дугаар хороо, ........ чөлөө ......., Ү........ ....... телевизийн байр ...давхрын ......... дэх хаалгад байрлах оффисын өрөөг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг "....... ХХК-д даалгуулах шаардлагыг гаргаж байна гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч ........... ХХК-д нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хариу тайлбараа ирүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч талын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 Талууд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь ........ дүүрэг, ......... дугаар хорооны нутаг дэвсгарт байрлах оффисын зориулалттай ....барилгын ....... давхрын 108 м.кв талбайг, 1 м.кв-ыг 22,000 төгрөгөөр тооцон, 12 сарын хугацаатайгаар түрээслүүлэхээр, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна.

4.2 Улмаар талууд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулж, түрээсийн зүйлийг ........... дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалттай ....... барилгын 9 давхрын 205,25 м.кв талбай болгон, өөрчилж түрээслэсэн бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 005 дугаартай түрээсийн гэрээний үнэд өөрчлөлт оруулж, 1 м.кв-ыг 26,000 төгрөгөөр тооцон түрээслэхээр харилцан тохиролцсон түрээсэлж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 давхрын 1 дэх хаалгад байрлах оффисын өрөөг түрээслэжээ.

4.3 Талууд дээрх түрээсийн гэрээний төлбөрийн талаар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тооцоо нийлж акт үйлдсэн байх бөгөөд уг актад ...2022 оны 04 дүгээр сараас 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 84,962,500 төгрөг болохыг харилцан батлав гэж бичсэн байх бөгөөд талууд гарын үсэг зурсан байна.

4.4 Нэхэмжлэгч нь 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээг цуцалж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрт 7,191,200 төгрөг хуримтлагдсан гэж тайлбарласан.

 

5. Хариуцагч нь талуудын хооронд дээрх түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл тооцооны талаар ямар нэгэн тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байх тул дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

6. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж гэжээ.

 

Хариуцагч ".............. ХХК нь дээрх түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй тул хариуцагчийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт нийт 92,153,700 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

7.Хариуцагч нь түрээсийн гэрээний үүргээ тохирсон хугацаандаа төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр түрээсийн гэрээний татгалзаж, түрээсийн зүйлийг буцаан шаардаж байна.

 

Хариуцагч нь түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг сар бүхийн 05-ны өдөр төлөхөөр үүрэг хүлээсэн боловч түрээсийн төлбөрийг 2022 оны 04 дүгээр сараас хойш төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнээс 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаах үүрэгтэй гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь дээрх байдлаар гэрээнээс татгалзсан тул хариуцагчид түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалттай ТВ5 барилгын 3 давхрын 1 дугаар хаалгатай талбайг буцаан авахаар шаардах эрхтэй байна.

 

8.Дээрх үндэслэлээр хариуцагч ".......... ХХК-аас түрээсийн төлбөрт 92,153,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ........ ХХК-д олгож, түрээсийн гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалттай ........ барилгын ....... давхрын ... дугаар хаалгатай талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч "........ ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч "....... ХХК-аас түрээсийн төлбөрт 92,153,700 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ...........ХХК-д олгож, түрээсийн гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалттай ТВ5 барилгын 3 давхрын 1 дугаар хаалгатай талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч "............. ХХК-д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 759,120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ".......... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 759,120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ........... ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА