Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 313/ШШ2025/00735

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

Нэхэмжлэгч: ******* /РД: *******/, *******,*******,*******,*******,*******,*******,*******

 Хариуцагч: /РД: / ,,,,, *******,*******,,,

 Зээлийн гэрээний үүрэгт 4 115 063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгч *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 4 115 063 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч 4 115 063 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 237 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 40 395.5 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 100 841.5 төгрөг тус тус гаргуулан *******-д олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Р.УРАНЧИМЭГ