Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 766

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч П.Даваасүрэн,

иргэдийн төлөөлөгч А.Хулан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаа, түүний өмгөөлөгч П.Батбүрэн,

шүүгдэгч Н.В, түүний өмгөөлөгч А.Ганбат,

           шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ц.Итгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Т овогт Б.А-т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Н.В нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3566 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т овогт Б.А, 1968 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Тугалын дэнжийн задгайд оршин суух хаягтай, Урьд

-1994 онд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-1996 онд Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-1998 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 capын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр суллагдсан,

-2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:УА68111511/,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овгийн Н.В, 1963 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын задгайд оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:УА63051771/,

Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Түшиг Хангай” ХХК-ийн уурын зуухны ахуйн өрөөнд тухайн өдөр галчаар ажиллаж байсан С.Гансүхийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүнийг санаатай алсан гэмт хэрэг,

-Шүүгдэгч Н.В нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган мэдүүлэг өгсөний дараа 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй буюу “Б.А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохьсон” гэж, хэрэгт мөрдөн байцаалт явуулж, дахин мэдүүлэг авахад “С.Гансүхийг Б.Эрдэнэбат цохиогүй, Б.А цохьсон нь үнэн” гэж мэдүүлсэн атлаа 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “Б.А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохьсон” гэж удаа дараа шүүхэд зориуд худал мэдүүлж, Б.Эрдэнэбатыг гүтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар 12-нд Эрдэнэбатыг машиндаа гагнуур хийлгэхээр гуйгаад Эрдэнэбаттай уулзах гээд захиргаан дээр очиход Ойшоожовтой тааралдаад яриад зогсож байхад талийгаач ирсэн. Тэгээд талийгаачтай хэдэн үг солиод явчихсан. Тухайн үед Ойшоожав, Цолмон бид 3 гэр рүүгээ очоод байж байтал Эрдэнэбат ирсэн. Тэгээд бид нар гагнуураа хийж эхлээд нэг шил архи хувааж уусан. Дахин нэг зүйл дутаад дэлгүүр ороод дахин нэг шил архи аваад ууж байтал Оошоожав ирээд “уурын зуухны мотор эвдэрчихлээ очоод янзлаад өг” гэхэд Эрдэнэбат “за явж бай би энэ гагнуураа дуусгаад удахгүй араас чинь очъё” гэж хэлсэн. Тэгээд бид нар орой 5 цагийн гагнуураа хийж дуусгаад уурын зууханд ортол Оошоожав та нар энэ моторыг өргөөд тавиад өгөх хэрэгтэй байна гэхээр нь “би миний гар өвчтэй тул би өргөж чадахгүй гэхэд “за тэгвэл чи хазгай, тэгшхэнийг нь тааруулаад харж бай гэсэн. Тэгээд өргөж тавьчихаад гараад явах гэж байхад Эрдэнэбат араас таслагч хэрэгтэй байна тэгэхгүй бол нэг боолт орохгүй байна гэхээр нь хаанаас авах вэ гэхэд нэг айлаас авчих юм байгаа юм аа гэсэн. Тэгээд тэр айл руу очиход хүн байхгүй цоожтой байна гээд Эрдэнэбат гараад ирсэн. Гэтэл Эрдэнэбат хойд дэлгүүрт нэг шил архины мөнгийг нь өгсөн байгаа тэрийг очоод авчихмаар байна гэхээр нь “өнөөдөр архи дарс уухгүй маргааш юманд явна” гэхэд заавал архиа авна гээд байхаар нь захиргааны арын дэлгүүр орсон. Тэнд очоод Эрдэнэбат гарч ирэхгүй байхаар нь машин барьж байсан залуу болох Азаагийн эхнэр нь “хоол болчихсон ирж хоол ид гэхээр нь Эрдэнэбатыг дуудаад явлаа шүү гэхэд Эрдэнэбат хамт явъя гэсэн. Тэгээд нөгөө айлдаа ирээд хоолоо идээд нэг шил архиныхаа талыг уучихаад байж байтал “манай гэрээс хот руу хүүхдүүд явах гээд дуудахаар нь гараад явтал “Эрдэнэбат би гялс ороод тамхи аваадхая удахгүй гэчихээд алга болчихоор нь араас нь ортол В гээд өвгөнтэй зодоон хийчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь яасан бэ гэсэн чинь Вхэлэхдээ энэ хүн чинь надаас тамхи асуухаар нь байхгүй гэсэн чинь зодчихлоо, би одоо цагдаад өгнө гэхээр нь би Эрдэнэбатыг битгий цагдаад өгөөрэй би өнөөдөр машинаа янзлуулах гээд жоохон архи уучихсан юмаа гээд гуйгаад Эрдэнэбатыг гэр рүүгээ чирээд аваад явсан. Тэгээд гэртээ очоод машин тэргийнхээ юмыг янзлаад ороод иртэл Эрдэнэбат Ганбат хоёр нөгөө архиа уугаад дууссан байсан. Гэтэл Ганбат би одоо явлаа Эрдэнэбатыг орхилоо гэхэд Эрдэнэбат чи авчирчихаад хүргэж өгдөггүй гээд маргалдаж эхэлсэн. Ганбат чи өөрөө хүргэж өг энэ хүн чинь агсам согтуу тавиад байна гэхээр нь би тэгье гэсэн. Тэгээд Ганбат бид 2 Эрдэнэбатыг хүргэж өгөх гэтэл би гэртээ харихгүй, манай авгай намайг цагдаад өгнө би уурын зуур орно гэсэн. Тэгтэл замдаа Эрдэнэбат Ганбатын машинд орилоод байхаар нь гялс буулгаж өгөөд явсан. Эрдэнэбат түрүүлээд уурын зуух руу орсон. Би араас нь ортол  Эрдэнэбат талийгаачтай муудалцаад зогсож байсан. Талийгаач яг тэр цонхон доор байдаг паарыг налчихсан хаалганы харлдаа өөдөөс хараад зогсож байсан. Вяг тэр хоёрыг хараад сууж байсан. Би ороод шууд Цолмонг сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгээд би Эрдэнэбат, талийгаач 2 муудалцаад байхаар нь юу болоод байнаа гэхэд талийгаач Эрдэнэбатад би чиний ажлыг хийх ёсгүй шүү чи өөрийнхөө ажлыг хийх ёстой шүү гэж хэлж байх шиг байсан. Тэгээд талийгаачийг цохиод авж байх шиг болоход талийгаач газар уначихаар нь би очоод харсан эвгүй уначихсан байхаар нь хэлтэл наадах чинь баашилж байгаа юм удахгүй босно гэчихээд орны хөлд суугаад байсан. Тэр үед Вгараад явсан. Тэгэхээр нь би наад хүнээ босго гэхэд Эрдэнэбат “өө энэ хүн чинь амьсгалахгүй байна” тэгээд гараад алга болчихоор нь би захиргаа руу алхаж явтал Оошоожав урдаас гүйгээд гарч ирсэнээ “уурын зуухан дээр юу болоод байгаа юм бэ гэсэн” тэгэхээр нь би эргэж очиход Өвгөнбүргэд цагдаа өөдөөс гарч ирсэнээ А чамайг Эрдэнэбаттай битгий уулзуул гэсэн гээд шууд гавласан. Тэгээд захиргаан дээр очиход Эрдэнэбатыг Цолмонтой цуг аваад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Эрдэнэбатад: хийсэн хэргээ эр хүн шиг үнэн байдлаараа хэлээрэй гэж хэлээд өөр өөр өрөөнд оруулсан. Цолмон коридорт суугаад үлдсэн. Би тэр үед шалгуулдаг газраар нь шалгуулна надад хийсэн хэрэг байхгүй гэхэд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тэгээд хоригдсон. Би баруун гараараа талийгаачийг цохиогүй. Энэ талаар Оошоожав, Эрдэнэбат 2 гэрчилнэ. Өмнө уурын зуухан дээр очиход ямар нэгэн маргаан гараагүй. Орой нь очиход Эрдэнэбат талийгаач удирдлага барьж байгаад шидээд А уурлаж талийгаачийг цохьсон хэлсэн байсан. Тэр үед ажлын бээлийтэй байсан, зузаан бээлийтэй байхад удирдлага барих нөхцөлгүй. Талийгаач намайг ороход паар налаад зогсож байсан. Хэрвээ удирдлага бариад орон дээр сууж байхад нь би зүүн гараараа алгадахад хойшоогоо савж унана уу гэхээс газар унахгүй. Тухайн үед очиход ажлын бээлий хувцастай байсан бид нар хувцасыг нь тайлаад биеийг нь үзсэн гэсэн байсан. Эмнэлэг дээр очиход намайг талийгаачийг цохьсон гэж хэлэх нөхцөл бололцоо бол зөндөө байсан. Гэтэл эмчид талийгаачийг юм түшиж байгаад ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн байсан. Ганбат, Азаа хоёрыг байцаагаад өгөөч гэж бүтэн 1 жил гуйсан. Учир ямар зан авир гаргаж байсан талаар байцаалт аваад өгөөч гэж хүсэхэд байцааж өгөөгүй. Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.В шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үед уурын зуух ороод талийгаач, Эрдэнэдаваа 2 байсан. Тэгээд намайг “юу хийж байгаа юм гэхэд зүгээр” гэсэн. Би Гантөмөр гэдэг найзтайгаа хамт ороод замдаа дэлгүүрээс нэг шил архи аваад хоол хийж идчихээд байж байтал манай найзын бие нь өвдөөд байна гэхээр нь аптек ороод эм авчихаад даараад байхаар нь уурын зуух руу ортол Гансүх байсан. Тэгтэл “Эрдэнэдаваа, Оошоожав 2 дарамтлаад болохгүй юмаа зодчих уу гэхээр нь яахын гээд халуун цай уугаад байж байтал Эрдэнэбат араас нь Аорж ирсэн. Тэгсэн чинь Эрдэнэбат мотор янзалсан уу гэхэд талийгаач “би яаж тэрийг чинь ганцаараа янзлах юм чадахгүй” гэхэд “писда чинь янзлахгүй юугаа хийгээд байгаа юм бэ гээд зүүн гараараа цохьсон тэгээд унаад босч ирээгүй. Тэгэхээр нь би гадаа гараад шээгээд зогсож байтал Эрдэнэбат араас гарч ирсэнээ Ванчинсүрэн ахаа А Гансүхийг цохиод унагаачихлаа гээд цагдаад хэлчих гэсэн. Тэгээд би гэртээ очиход манай найз боссон байхаар нь бид 2 юм яриад байж байтал цагдаа нар ирээд манай найзыг бариад авахаар нь юу болоод байнаа гэхэд цагдаа нар уурын зуух дээр болсон хэргийг мэдэж байна уу гэхээр нь наад хүн чинь гэртээ унтаж байсан, би мэднэ гэтэл намайг Баянзүрхийн цагдаа руу аваад яваад өглөө нь байцаалт өгсөн” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 12-нд би хань ижлээ хүний гарт алдсан. А хохирлыг барагдуулахгүй мөн Ванчинсүрэн нь өнөөдрийг хүртэл өөр өөр мэдүүлэг өгч байгаад би гомдолтой байна. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү,  Оршуулгын зардалд нийт 6.500.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Н.Хандрагчаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хохирогчийнхоо эрх үүргээ ойлголоо уншиж танилцсан. “...би өөрөө болон талийгаач Гансүхийн ах дүү нар нь бичгээр хүсэлт гаргаж намайг хохирогчоор тогтоолгож хэргийн материалтай танилцуулахаар болсон...миний бие талийгаач Гансүхтэй 28 жил амьдарч 5 хүүхдийн эцэг эх болсон гэр бүлийн баталгаатай, харин манай бага охин хотод сургуульд сурдаг байсан болохоор Гачууртаас явахад хол байдаг учир бага охин, том хүүтэйгээ хамт байдаг байсан хагас бүтэн сайн өдөр Гачууртад нөхөр дээрээ гэртээ очдог байсан. Миний хань Гансүх эхээс арван гурвуулаа айлын 6 дахь хүү нь, ээж нь 80 гарсан настай хүн Гачууртад байдаг. Гансүх 1968 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 8-р анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой. Эрдэнэтэд 2 жил цэргийн албанд 1986-1988 онд хаасан. Гансүхтэй 1989 онд танилцаж айл болж 5 хүүхдийн эцэг эх болсон. Гансүх дуулдаг, гарын уртай алт мөнгөөр юм хийдэг байсан зүгээр суудаггүй барилгын ажил хүртэл хийдэг байсан. Гансүх архийг баяр ёслолын үеэр болон найз нөхөдтэйгзэ хэрэглэдэг байсан, гэхдээ ямар нэгэн гаж муу зуршилгүй агсан согтуу зангүй хүн байсан. Тамхи хэрэглэдэг байсан. Гэмт хэрэг зөрчилд орж байгаагүй. Би хэрэг гарсан өдөр Улаанбаатар хотод ажил дээрээ байсан. Гансүхийг нас барсан талаар манай хүүгийн найз нь гэсэн хэн гэдгийг нь мэдэхгүй нэг залуу ярьсан гэхдээ нас барсан гэж хэлээгүй, Гачууртад яаралтай ир гэж хэлээд би 2016 оны 10 дугаар сарын 12-ны шөнө очсон. Талийгаач Гансүх маань ямар нэгэн хууч өвчингүй байсан өдий 40 гартлаа нэг ч удаа эмнэлэгт хэвтэж байгаагүй эрүүл байсан. Би талийгаачтай хамгийн сүүлд нас барахаас нь өмнөх бүтэн сайн өдөр нь бага охиноо авах гэж очсон тэр өдөр нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр очиход талийгаач хэвийн зүгээр байсан, нүүрэнд ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би оршуулгын зардал нэхэмжилнэ ойролцоогоор 6.500.000 төгрөг гарсан үүний баримтууд байгаа. Дээрх гарсан хохирлыг би Ааас нэхэмжилж байна. Би талийгаач Гансүхэд хийсэн задлан шинжилгээний дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй. А нь уурын зууханд ажиллаж байгаад ажлаасаа халагдсан байсан гэх бөгөөд тэр өдөр яагаад уурын зууханд ажилтай байсан манаи нөхөр рүү орж зодох болсон юм бэ? мөн тэнд олон хүн байхад заавал манай нөхрийг алах болсон юм бол оо, манай нөхөр Гансүх ажлаа хийж яваад бусдын гарт амиа алдсанд маш их гомдолтой байна. Ат хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү…” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх47-48, 2 хавтас, хх-167/,

Гэрч Ц.Долгорсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Талийгаач Гансүх миний төрсөн дүү бид нар эхээс арвуулаа. Гачууртад төрсөн багадаа мал маллаж байгаад цэрэгт яваад сүүлд Гачууртын уурын зууханд олон жил ажиллаж байсан. Эхнэр 5 хүүхэдтэй, эхнэр нь хотод хүүхдүүдээ хараад байсан ирж очин байдаг түүнээс салж capнисан зүйл байхгүй. Талийгаач зан байдлын хувьд их төлөв даруу, хар ажилд маш сайн хүнд тусархуу, зун нь барилгын ажил хийдэг ямар нэгэн хэрэг зөрчилд орж байгаагүй…” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-89/,

Гэрч Ч.Цолмон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр хэрэг гардаг өдрийг санаж байна, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байсан. Би тэр өдөр цагийг нь анзаарсангүй уурын зуух руу Эрдэнэбат А нарын хамт орсон, орохоосоо өмнө бид нар 2 шил архи уусан байсан. Би нилээд согтсон байсан уурын зууханд ороход Оошоожав, Эрдэнэдаваа талийгаач Гансүх нар байсан, тэд нар мотор боогоод сууж байсан. Тэд нар архи уугаагүй байх шиг байсан, би бол их согтсон байсан зарим юм аа санаад заримыг нь санахгүй байна. Бид нар мөнгө нийлүүлээд нэг шил архи авч уурын зууханд А, Эрдэнэбат бид гурав л архи уусан тэд нар архи уугаагүй. Талийгаач Гансүх архи уусан үгүйг нь мэдэхгүй уг нь ажилтай байсан, энэ үед Ванчинсүрэн бас байсан мөн халамцуу байсан. Би тэгээд тэр архийг уугаад согтоод уурын зуухны ажилчдын өрөөнд орон дээр унтаад өгсөн хэдэн цаг унтсаныг санахгүй байна. Нэг сэрэхэд цагдаа ирсэн намайг дуудаад сэрээсэн. Энэ хэргийн талаар би ямар нэг зүйл сонсоогүй. Талийгаачийг хэн зодсоныг нь мэдэхгүй Ванчинсүрэн харин хамт байсан гэсэн, талийгаач Гансүхийг А нь гараараа цохиод унагасан гэж хэлж байсан түүнээс өөр зүйл сонсоогүй…” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-80, 2 хавтас хх-193/,

Гэрч Ч.Гантөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хэрэг гарсныг орой нь мэдсэн шөнө Ванчинсүрэнг манайд унтаж байхад цагдаа ирж авч явсан, Ванчинсүрэн нь манайд амьдардаг юм, тэр өдөр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өглөө нь хот руу явж ирээд нэг шил 500 граммын архи аваад Ванчинсүрэн бид хамт манай гэрт уугаад, би урд шөнө нь ээжийгээ сахиж хоносон болохоор архиа ууж дуусгаад унтаад өгсөн байсан, тэгтэл Ванчинсүрэн архиа ууж дуусаад тамхи авна гээд намайг унтаж байхад гараад явсан. Тэгээд 23 цагийн үед орж ирсэн, орж ирээд ямар нэгэн зүйл хэлээгүй “би унтлаа” гээд унтсан унтаж байтал цагдаа нар ирээд Ванчинсүрэнг аваад явсан. Маргааш нь Ванчинсүрэн цагдаа дээр хоноод ирэхдээ “би цагдаа дээр гэрчээр байцаагдаад ирлээ. өчигдөр уурын зууханд А, Эрдэнэбат нар нь согтуу орж ирсэн намайг уурын зууханд талийгаач Гансүх Цолмон нарын хамт байхад ирсэн. Цолмон уурын зуухны өрөөнд орон дээр унтаж байсан тэгээд А, Эрдэнэбат нар нь согтуу орж ирээд А нь Гансүхийг нэг удаа гараараа нүүрэн тус газар нь цохьсон, тэгээд тэр 2 гараад явсан би тэгээд араас нь гараад захиргаан дээр очиж цагдаад хэлсэн юм гэж хэлж байсан…” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-81/,

Гэрч Ц.Гүнжилмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би А, талийгаач Гансүх нарыг хүүхэд байхаас нь танина Эрдэнэбатыг уурын зууханд ажилд орсноос хойш танина, одоогоос 7-8 жилийн өмнөөс Манай гэрийн цонх уг уурын зуух руу харсан манайхаас сайн харагддаг. Манай байр тус уурын зуухнаас халаалтаа авдаг учир байнга орж гардаг 2016 оны 10 дугаар сарын 12-ны шөнө гарсан хэргийн талаар бол харсан зүйл байхгүй харин тэр өдөр нь манай гэрийн халаалт муу байхаар нь өдөр Гансүхтэй таарч, “...халаалт яагаад өгөхгүй байгаа юм бэ? гэхэд “өнөөдөр халаалт өгөөгүй байгаа, орой шөнө сайн халаана аа” гэж байсан. Тэр орой 19 цагийн үед байх А бас нэг хүнтэй хамт байсан, уурын зуух руу орох гээд байгаа бололтой цаанаас нь талийгаач Гансүх оруулахгүй гээд байгаа юм уу гэмээр тэр хоёр маргалдаад байх шиг байсан, би цонхоороо харж байсан тэгээд А нь дийлсэн бололтой цаашаа уурын зуух руу орсон…” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-87/,

Гэрч Н.В мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэрэг гарсан өдрийг санаж байна. Би эхнэр хүүхэдгүй. Өөрийн гэсэн гэр оронгүй Гантөмөрийн гэрт өвөлждөг. Гантөмөрийг бид нар Түмээ гэж дууддаг. Би тэр өдөр Түмээтэй нэг шил архи уусан байсан. Би тэр орой болсон асуудлыг өдөр орой хоёрыг нь ялгахгүй сольж хэлээд байсан байна. Би уг нь өдөр нь орж ирээгүй гэж бодсон юм, орой намайг 18 цаг өнгөрч байхад ороход талийгаач Гансүх орон дээрээ суусан зурагтаа үзээд Цолмон нь согтуу орон дээр унтаж байсан...намайг юу хийж байгаа юм бэ? гэж талийгаач Гансүх асуусан тэгээд удалгүй гаднаас Эрдэнэбат, А хоёр согтуу орж ирсэн бөгөөд би түүнээс гадаа А, Эрдэнэбат нартай таараагүй А нь орж ирээд Цолмонг босгох гэж татаад Цолмон босоогүй. “...тэгээд намайг чи юу хийж яваа юм бэ? гэсэн тэгээд А нь Гансүхийг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Тэгээд Алтанхуяг Эрдэнэбат 2 хамт гараад явсан, би удаагүй араас нь гараад явсан. ЗДТГ-ын жижүүр Баттогтохтой уулзахдаа “...А согтуу Гансүхийг зодчихлоо” гэж хэлсэн байх сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-74/,

Гэрч Д.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А гараад хаашаа явсныг би мэдэхгүй. Талийгаач Гансүхийг А л тэр өдөр нэг алгадсан орой нь мөн нэг удаа гараараа хүчтэй шанаа орчим цохиод Гансүх газар унасан өөр Гансүхийг цохиж зодсон хүн байхгүй. Талийгаач Гансүхийн биед өмнө ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй…” гэх мэдүүлэг. /1 хавтас хх83-84/,

Гэрч Ц.Оошоожав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед талийгаач  Гансүх,   Эрдэнэдаваа  нарын  хамтаар  эвдэрсэн  зуухны  мотороо засчихаад суурин дээр нь өргөж тавих гээд байж байтал А, Эрдэнэбат Цолмон 3 согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд зассан моторыг өргөлцөж суурин дээр нь тавьсан. Тэгтэл моторын нэг боолт нь орж өгөхгүй байсан А, Эрдэнэбат хоёр тасдагч авчирна гээд хоёулаа гарсан А Эрдэнэбат хоёр орж ирээд 10 орчим минут л болсон байх энэ хугацаанд...нэгэн байдлаар талийгаачтай хэн нэг нь маргалдаагүй ээ. Би ажил дээрээ 21 цаг 30 минут хүртэлх хугацаанд Гансүх, Цолмон нарын хамтаар байсан Эрдэнэдаваа урьд шөнө ажилласан учир чи одоо харьж амар гээд талийгаач бид хоер хэлэхэд Эрдэнэдаваа 18 цагийн үед харьлаа гээд явсан. Цолмон орж ирээд унтсан, талийгаач надад “Оошоо ахаа та захиргаа руу явж хий ав тэгэхгүй бол маргааш хоёулаа бөөн пакт болно шүү” гэхээр нь би захиргаа орж хий авах гээд явсан. Гансүх зуухны үүдэн дээр ганцаараа үлдсэн…” гэх мэдүүлэг. /2 хавтас, хх-40/,

Гэрч Д.Эрдэнэдаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хувцсаа солиод уурын зууханд очиход Ошко ах Ганаа ах 2 байсан ба бид 3 байж байтал Ошко ах биднийг хариуцдаг Эрдэнбатыг дуудаад ирье гээд гараад явсан хойгуур гаднаа Ванчин, Түмээ хоёр уурын зууханд орж ирээд бид 4 зурагт үзсэн. Тэгтэл Ганаа ах “...ахын дүү байж бай ах нь энэ хоёрыг гаргаж өгчихөөд ирье” гэж хэлээд дагуулаад гарсан. Ойролцоогоор 15 минутын дараа Ганаа ах буцаж орж ирсэн, Ошко ах Эрдэнэбатыг дуудчихлаа гээд орж ирсэн араас нь Эрдэнэбат, Цолмон, Хуягаа ах орж ирсэн Тэгээд бид хэд эвдэрсэн моторын оронд өөр мотор тавьсан, тэгээд Эрка ах Хуягаа ах, Хуягаатай хамт явсан залуу 3 гарч явсан. Тэгээд Ошко ах, Ганаа ах, Цолмон ах бид 4 мотороо засч дуусгасан…” гэх мэдүүлэг. /1 хавтас хх-65, 2 хавтас, хх-197/,

Гэрч Я.Баттогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр миний бие ээлжийн дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Захиргааны байран дээр 24 цагийн жижүүрийн үүргээ гүйцэтгээд жижүүрийн байрандаа сууж байтал уурын зуухны слесарь Оошоожав /Ошко гэж дууддаг/ орж ирээд уурын зуухны мотороо янзлаад дуусчихлаа галлаж байна хийгээ авъя гэхээр нь дагуулаад 2 давхар руу орж хорооны зохион байгуулагч Алтанцэцэгийн өрөөнд орж хийг нь авъя гэх дагуулаад 2 давхар руу орж хорооны зохион байгуулагчийн өрөөнд орж хийг нь 3 удаа авсны дараа Ошко уурын зуух руу явлаа гээд явсан…” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-68/,

Гэрч Г.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би эмч Амаржаргалын хамтаар уурын зууханд гүйгээд ороод нилээн явж байгаад мухрын өрөөнд ороход талийгаач төмөр орны хажууд эгч дээшээ харсан байдалтай хөлөө хагас нугалан куртик бээлий өмссөн байхаар нь куртикных нь баруун мөрийг мултлаад даралтыг нь үзэхэд амьсгал хураасан байсан…” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-70/,

Гэрч Д.Өвгөнбүргэд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Гачуурт дахь цагдаагийн хэсгийн байранд цагдаагийн ахмад А.Намжилдоржийн хамтаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 21 цагийн үед Гачууртын эмнэлгээс “...зуухны галчийг хүн зодсон байна” гэсэн дуудлага ирсний дагуу цагдаагийн ахмад А.Намжилдоржийн хамтаар уурын зуухан дээр ирэхэд Гачууртын эмч талийгаачийг үзээд "энэ хүн нас барсан байна” гэж хэлсэн. Хэргийн газарт Эрдэнэбат, Цолмон нар байсан бөгөөд Цолмон нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай босч чадахгүй суугаа байдалтай байсан” гэж хэлэхээр нь гарыг нь ард гавалсан…” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-71/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 1879 дүгнэлт. /1 хавтас, хх-98/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Прокуророос шүүгдэгч Н.Вг мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган мэдүүлэг өгсөний дараа 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй буюу “Б.А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохьсон” гэж, хэрэгт мөрдөн байцаалт явуулж, дахин мэдүүлэг авахад “С.Гансүхийг Б.Эрдэнэбат цохиогүй, Б.А цохьсон нь үнэн” гэж мэдүүлсэн атлаа 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “Б.А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохьсон” гэж удаа дараа шүүхэд зориуд худал мэдүүлж, Б.Эрдэнэбатыг гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал шүүгдэгч Н.В Б.Эрдэнэбатыг гүтгэсэн гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Ванчинсүрэнгийн мэдүүлсэн “Б.А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохисон” гэж мэдүүлснээс болж Б.Эрдэнэбат нь цагдаагийн байгууллагад шалгагдаж, түүний эрх ашиг ямар нэгэн байдлаар хохироогүй байх тул шүүгдэгч Н.Ванчинсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зориуд худал мэдүүлэг өгсөн, гүтгэсэн гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Н.В мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган мэдүүлэг өгсөний дараа 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй буюу “Б.А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохьсон” гэж, хэрэгт мөрдөн байцаалт явуулж, дахин мэдүүлэг авахад “С.Гансүхийг Б.Эрдэнэбат цохиогүй, Б.А цохьсон нь үнэн” гэж мэдүүлсэн атлаа 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “Б.А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохьсон” гэж удаа дараа шүүхэд зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Б.А нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Түшиг Хангай” ХХК-ийн уурын зуухны ахуйн өрөөнд тухайн өдөр галчаар ажиллаж байсан С.Гансүхийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүнийг санаатай алсан болох нь:

гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

-шүүгдэгч Н.Ванчинсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Аийг хүнийг алах гэмт хэрэг,

Шүүгдэгч Н.Ванчинсүрэнг мөрдөн шалгах ажиллгаа болон шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.А, Н.Внарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх бүрэлдэхүүн гэм буруутай этгээд шүүгдэгч Б.Ааас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай болон баримтгүй боловч талийгаачийг оршуулахад гарах зайлшгүй зардал гэж үзэж оршуулгын зардалд зарцуулсан 6.500.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.Ванчинсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Ат ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Н.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Т овогт Б.А хүнийг алах гэмт хэрэг,

-Б овогт Н.В мөрдөн шалгах ажиллгаа болон шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аийг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ванчинсүрэнг 500 нэгж буюу 500.000 /500*1.000=500.000 таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ат оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.В оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-н урьд цагдан хоригдсон нийт 593 /таван зуун ерэн гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.А-с 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаад олгосугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ат цагдан хорих, Н.В-д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР

                             ШҮҮГЧИД                                  С.ПҮРЭВСҮРЭН

                                                                              Н.БААСАНБАТ