2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/10191

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/10191

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ***** дүгээр хороо, ******* ******* ***** гудамж, ***** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХК болон хуулийн этгээдийн төлөөлөгчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ц. ******* нь ******* ******* ******* ХК-д холбогдуулан 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагчийн оршиг байрлах газрын хаяг тодорхойгүй үндэслэлээр шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд ******* ******* ******* ХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2:.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

******* ******* ******* ХК болон хуулийн этгээдийн төлөөлөгчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн үзгүйд хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд,

нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, иргэний үнэмлэх, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, ******* ******* ******* ХК, Ц. *******ийн хооронд 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан № дугаартай Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Кассын орогын ордер, Төрийн банк ХК-ийн Орлогын мэдүүлэг баримтууд, захиалагчтай хийх тооцоо нийлсэн акт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/40393 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/44348 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* ******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа баримт хэрэгт авагдсан.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц. ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХК болон хуулийн этгээдийн төлөөлөгчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь ****** дүүргийн ****** хороонд оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэх, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь ******* ******* ******* ХК-ийн оршин байгаа газрын хаяг тодорхойгүйн 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан, ******* ******* ******* ХК, Ц. *******ийн хооронд 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан № дугаартай Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Кассын орогын ордер, Төрийн банк ХК-ийн Орлогын мэдүүлэг баримтууд, захиалагчтай хийх тооцоо нийлсэн акт баримтуудаар ******* ******* ******* ХК нь хүсэлт гаргагч Ц. *******ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна.

3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/44348 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* ******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа баримтад тодорхойлсон хэрэгт авагдсан.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/39008 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* ******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа баримтад тодорхойлсон ******* дүүргийн **** дугаар хороо, ***** тоот хаягт ******* ******* ******* ХК байрладаггүй үйл явуулдаггүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, ******* дүүргийн ***** дугаар хорооны засаг даргын тодорхойлолт баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, ******* ******* ******* ХК оршин байгаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/39008 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* ******* ******* ХК-ийн бүртгэлийн баримтад хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг Д. гэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ******* хөгжлийн ******* ХК /РД:/, хуулийн этгээдийн төлөөлөгч Д. /РД:/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар ******* хөгжлийн ******* ХК болон хуулийн этгээдийн төлөөлөгчийг эрэн сурвалжлах, оршин байрлах, оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Ц. *******т мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА