| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/10860/И |
| Дугаар | 191/ШШ2025/10192 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/10192
| 2025 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 191/ШШ2025/10192 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ***** дугаар хороо, ******* **** гудамж, *** тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК болон хуулийн этгээдийн төлөөлөгчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ХХК нь гэр ахуйн барааны худалдаа, барилгын засвар, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж иргэд болон хуулийн этгээдэд барилгын хэв, хашмал барилгын туслах материалаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд юм.
Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай 2022.03.14-ний өдөр Түрээсийн гэрээ-г байгуулж, гэрээгээр ...****** дүүргийн **** дугаар хороо, ******* ******* 1 км, мөн төсөлд хаягт байрлах зориулалтын барилгад бараа материал турээслэхээр... , тусгасан байдаг. ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай 2023.03.01-ний өдөр дээрх Түрээсийн гэрээ-ний үлдэгдэл төлбөрийг 411,679,641 төгрөгөөр баталгаажуулж, тус өдөр буюу 2023.03.01-ний өдөр №ТГ/ тоот Түрээсийн гэрээ-г байгуулж, гэрээгээр зориулалтын, барилгын ажилд ашиглахаар бараа материал түрээслэх талаар тусгасан байдаг.
Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн тооцооллоор түрээсийн төлбөрт 940,739,862 төгрөг, үнээс 2022.05.05-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн байдаг. Иймд үлдэгдэл түрээсийн төлбөрт 935,739,862 төгрөг, алданги 467,469,931 төгрөг, эвдрэл гэмтэлд 6,216,000 төгрөг, өмнөх 2022.03.14-ний өдөр Түрээсийн гэрээ-ний тооцооны үлдэгдлийн баталгаат төлбөр 469,980,000 төгрөг, тээврийн зардал 3,500.000 төгрөг, ажилчдын цалинд 5,400,000 төгрөг, нийт 1,888,705,793 төгрөгийн санхүүгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь өнгөрсөн хугацаанд хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал болон ажилчидтай холбогдож үлдэлдэл төлбөрийг барагдуулах талаар ярих гэхээр утсаа ерөөсөө авахгүй, орох ярианы эрх хаагдсан, холбогдох боломжгүй, ашиглалтад байхгүй, хаягтаа оршин байдаггүй зэргээр ор сураггүй алга болж бидний бизнесийн хэвийн үшг ажиллагаанд хүндрэл учруулсаар байсан тул ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ дэх хаяг болох - дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргад хариуцагч "******* ******* ХХК нь - дүүргийн **** дугаар хороо, *, *** тоотод үйл ажиллагаа явуулдаг эсэх тодорхойлолтыг өгөх хүсэлт гаргасан. Гэвч - дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Ц. нь 2025.09.16-ны өдөр хариуцагч ******* *******" ХХК нь тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаггүй-ийг тодруулж өгсөн. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК, гүйцэтгэх захирал Б. эрэн сурвалжилхаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2:.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
******* ******* ХК болон хуулийн этгээдийн төлөөлөгчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд,
нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээ, гэрээний хавсралтууд, тооцооны үлдэгдлийн баталгаа баримт, ******* ******* ХХК-д түрээсэлсэн материалын тооцоо баримт, Орлогын баримтууд, - дүүргийн ***** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/45076 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа баримт хэрэгт авагдсан.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХК болон хуулийн этгээдийн төлөөлөгчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 12-р хороонд оршин суудаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь ******* ******* ХК-ийн оршин байгаа газрын хаяг тодорхойгүйн түрээсийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан, ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээ, хавсралтууд, тооцооны үлдэгдлийн баталгаа******* ******* ХХК-д түрээсэлсэн материалын тооцоо баримт, Орлогын баримтуудаар ******* ******* ХК нь хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна.
3.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/45076 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа тодорхойлсон - дүүрэг, ***** дугаар хороо, гудамж, **** байр, **** тоот хаягт ******* ******* ХХК байрладаггүй, Б. оршин суудаггүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, - дүүргийн **** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн магадлагаа баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, ******* ******* ХК оршин байгаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/45076 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* ХК-ийн бүртгэлийн баримтад хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг гэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ******* ******* ХХК /РД:/, хуулийн этгээдийн төлөөлөгч Б. /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар ******* ******* ХХК болон хуулийн этгээдийн төлөөлөгчийг эрэн сурвалжлах, оршин байрлах, оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ХХК-д мэдэгдэхийг - дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА