2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/08970

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 21 191/ШШ2025/08970

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  & ******* ХК /ХЭБД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ХХК /РД: *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,447,576,485.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-г 423,692.91 ам доллар буюу 1,447,576,485.51 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг тогтоолгож тус компаниас 423,692.91 ам доллар буюу 1,447,576,485.51. төгрөгийг гаргуулж S&F г ХК / ХК/-д олгуулах, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Бүгд найрамдах Солонгос улсад бүртгэлтэй S&F Mong XK / ХК/-нь бизнес, уул уурхай үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гол улсад хөрөнгө оруулж бизнесийн үйл ажиллагаа явуулах зорилтын хүрээнд гол улсад бүртгэл бүхий ХХК-тай бизнесийн чиглэлээр 2019 оноос хойш холбогдсон. ХХК нь Дорноговь аймгийн Айраг сум 3 багт Жонш баяжуулах үйлдвэрийг болон бусад хөрөнгө, эрхийн хамт / бүхэлд нь / компанийн хувьцаа болон эрхээ худалдах сонирхолтой байсан бөгөөд тухайн цаг хугацаанд тус үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон нөхцөл байдалтай байсан. Харин манай компани ХХК-г бүхэлд нь худалдан авах сонирхолтой байсан. Компанийн зүгээс ХХК-ийн хувьцаа болон эрхийг бүхэлд нь худалдан авч жонш баяжуулах үйлдвэрийг ажиллуулах сонирхолтой байсан. Ингэхдээ тодорхой дүнгээр урьдчилгаа төлбөрийг төлөх, үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацааны дараа үйлдвэрийг ажиллуулж олсон ашгаараа төлөх хүсэлтэй байсан. Ингээд энэхүү хүсэлтээ ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох БНСУ-н хуулийн этгээд болох HDS Co.,LTD-д илэрхийлж хэлэлцээр хийсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр "Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г гол, Солонгос хэл дээр хийж талууд гарын үсгээ зурсан. Мөн уг гэрээ биелэгдээгүй тохиолдолд гэрээг Түрээсийн гэрээ болгон шилжүүлнэ гэсэн тохиролцооны дагуу Үйлдвэр түрээслэх гэрээг манай компанийн охин компани болох *******гол улсад бүртгэлтэй Бүтээлч-Аз ХХК нэрээр 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр мөн талууд байгуулсан. Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ" -ний 1.1-д зааснаар ХХК-ийн нэг бүр нь 100 ам доллар бүхий 113800 ширхэг хувьцааг 3,000,000,000 воноор худалдах, худалдан авахаар талууд тохиролцсон. Гэрээний 2.2.4.1-д зааснаар урьдчилгаа төлбөр болох 500,000,000 воныг 2020 оны 03 дугаар сарын 01-ны дотор гол банкны ханшаар тооцон гэрээний төлбөртэй тэнцэх хэмжээний төгрөгийг ХХК-ийн Голомт банкны дугаартай дансанд шилжүүлэхээр тохиролцсоны дагуу манай компани нь Бүгд Найрамдах Солонгос улсын Хана банк дахь өөрийн данснаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 423,692.91 ам долларыг хувьцаа худалдаж авах төлбөр гэсэн утгатайгаар ХХК-д шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. ХХК -ийн хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулахаар хэлэлцээр хийж байхдаа тус жонш баяжуулах үйлдвэрийг сэргээн ажиллуулж эхлэхэд бичиг баримтын бүрдэл бүрэн эсэх, ямар нэгэн эрхийн зөрчил байгаа эсэх талаарх мэдээллээ ХХК-ийн зүгээс манайд өгөхдөө 2020 оны үйлдвэрийн төлөвлөгөөг батлуулах ажил дутуу, мөн цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээ дутуу байгаа, бусдаар ямар нэгэн эрхийн болон бичиг баримтын зөрчил байхгүй, энэ бүрдэл хангагдсан тохиолдолд үйлдвэрийг шууд ажиллуулж болно гэсэн тул Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ" -ний 2.2.4.2-т 2020 оны үйлдвэрийн төлөвлөгөө батлагдсан өдрөөс хойш гэрээний үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх талаар тохиролцсон. Худалдагч тал мөн гэрээний 2.2.4.3-д заасан баримт бичгүүдийг эхний төлбөр хүлээн авсны дараа шилжүүлэхээр тохиролцсон. Үүнд Гэрээний 2.2.4.3-н а-д зааснаар БНСУ-н -ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, нотариатаар баталгаажуулсан хуулбар, Гэрээний 2.2.4.3-н в-д зааснаар БНСУ-н -ийн Хэрлэн-Импэкс ХХК-ийн хувьцаа 100 хувийг шилжүүлэх тухай шийдвэр Гэрээний 2.2.4.3-н с-д зааснаар БНСУ-н -ийн эрх бүхий этгээд болох БНСУ-н иргэн /гадаад паспортын дугаар: /-д гол улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар эрх олгосон итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан эх хувь Гэрээний 2.2.4.3-н 1-д зааснаар БНСУ-н болон түүний хөрөнгө оруулагч этгээд, гүйцэтгэх захирал, эрх бүхий төлөөлөгчийн тамгын тодорхойлолт Гэрээний 2.2.4.3-н е-д зааснаар энэхүү гэрээний дагуу Компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөхөд Улсын бүртгэлд шаардагдах бусад бичиг баримт Гэтэл дээр дурдсан гэрээний 2.2.4.3-н a,b,c,d,e-д заасан баримтуудыг буюу гэрээний 2.2.5-д зааснаар Худалдагч тал нь 2.2.4.3 заалтад заасан бичиг баримтыг эхний төлбөр хүлээн авсны дараа шилжүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй. Мөн энэхүү гэрээний салшгүй хэсэг болох "Үйлдвэр түрээслэх гэрээний" 1.4, 2.10 зүйлд зааснаар эд хөрөнгө барилгыг актаар хүлээлгэн өгөх, цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээ байгуулж сунгуулж өгөх үүргийг ХХК-ийн хувьцаа эзэмшигч HDS Co., LTD хүлээсэн. Гэтэл гэрээнд заасан энэхүү үүргүүдээ ХХК-ийн хувьцаа эзэмшигч биелүүлээгүйгээс гадна, эрхийн зөрчилтэй болон бичиг баримтын бүрдэл дутуу баримт бичгүүд байгааг урьдчилгаа төлбөрийг шилжүүлсний дараа олж мэдсэн. Үйлдвэрийг явуулахад хамгийн чухал бичиг баримт болох Үйлдвэрийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын яамаар батлуулаагүй байсан. Өөрөөр хэлбэл 2020 оны үйлдвэрийн төлөвлөгөөг батлуулсан батлуулаагүй бол тус үйлдвэрийг ажиллуулах ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байсан ч байгаль орчны нарийвчилсан үнэлгээг байсан. Энэ хооронд дэлхий нийтэд үүссэн корона вирусын цар тахлын улмаас гол улс хилээ хааж, гадаадын иргэдийг улсын хилээр оруулахаа зогсоосон бөгөөд гол улс дотроо ч зайлшгүй шаардлагатайгаас бусад үйл ажиллагааr зогсоож иргэдийн хөдөлгөөнийг хорьж хатуу хөл хорионд тодорхой хугацааг өнгөрөөж гэнэтийн бөгөөд давагдашгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Энэ хугацаанд ХХК-ийн хувьцаа эзэмшигч HDS Co.,LTD руу удаа дараа бичгээр гэрээнд заасан үүргүүдээ биелүүлэх, гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүсээд байгаа хүргүүлж байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд гэнэтийн давагдашгүй талаар хүсэлт, албан бичгүүдийг хүчин зүйлүүд хамаагүй, танайх харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна гэсэн үндэслэлээр эцэстээ гэрээгээ цуцалж байгаа тухай цар тахлын улмаас хөл хорио тавигдаагүй байхад 2021 оны 09 сард мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл тухай үед байгуулагдсан гэрээ хэрэгжээгүй байдаг. Компанийн зүгээс ХХК-ийн хувьцаа эзэмшигч HDS Co., LTD тохиролцох нөхцөл байдал нэгэнт үгүй болсон гэж үзэж байсан тул тус компаниас "хувьцааны урьдчилгаа төлбөр" гэсэн утгаар шилжүүлсэн 423,692.91 ам долларыг гол улсад бүртгэлтэй ХХК-аас нэхэж авах нь зүйтэй юм байна гэж үзээд тус компанид хандсан боловч татгалзсан хариуг өгсөн. Үүний дараа 423,692.91 ам долларыг буцаан шаардан авахаар МҮХАҮТ-н дэргэдэх голын олон улсын арбитрт 2023.12.08-д ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Улмаар МҮХАҮТ-н дэргэдэх голын олон улсын арбитрын 2024.03.05-ны өдрийн 179 дугаартай шийдвэрээр хариуцагч ХХК-аас 423,692.91 ам долларыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.08-ны өдрийн 210/ШТ2024/00308 дугаартай Магадлалаар МҮХАҮТ-н дэргэдэх голын олон улсын арбитрын 2024.03.05-ны өдрийн 179 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа МҮХАҮТ-н дэргэдэх голын олон улсын арбитрт 2024.07.03- нд дахин нэхэмжлэл гаргасан боловч голын олон улсын арбитрын 2024.10.24- ны өдрийн 829 дугаартай шийдвэрээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал болон ХХК-ийн хооронд арбитрын хэлэлцээр байгуулагдаагүй тул голын олон улсын арбитр уг хэргийг харьяалан шийдвэрлэх боломжгүй байна гэж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. МҮХАҮТ-н дэргэдэх голын олон улсын арбитрын шийдвэрүүд, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Магадлалаар 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр" Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ" гэрээний нэг тал болон ХХК нь оролцоогүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээр байгаа бөгөөд өөрөөр хэлбэл ХХК-тай гэрээ байгуулаагүй буюу үүрэг үүсээгүй гэж үзэх нөхцөлийг бий болсон. Энэ нөхцөлд Хэрлэн-Импэкс ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул ХХК-г 423,692.91 ам доллар буюу 1,447,576,485.51 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг тогтоолгож тус компаниас 423,692.91 ам доллар буюу 1,447,576,485.51. төгрөгийг гаргуулж 5&F Mong ХК / ХК/-д олгуулж өгнө үү. Нэхэмжлэл гаргаж байгаа үеийн ханшаар /2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гол банкны ханшаар тооцоход 1 ам доллар 3416,57 төгрөгтэй тэнцэж байна/ 1,460,681,307.2 төгрөгийг гаргуулж & ХХК-д олгож өгнө үү. гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Ковидын үе таараад ажилгүй болсон, эрүүл мэндийн шалтгаантай, эхнэр жирэмсний амралттай байсан. Төлж чадахгүй явсаар ийм байдалд хүрсэн. 1 жилийн хугацаанд хөлөө гэмтээгээд эмнэлэгт хэвтрийн байдалтай байсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас төлж чадаагүй. ус шүүхэд нэхэмжлэгч " " ХК "S&F Mong" ХК/ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр хариуцагч ХХК- г 423,692.91 ам.доллар буюу 1,447,576,485.51 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг тогтоолгож, тус мөнгөн төлбөрийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагчийн зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2020.01.21-ний өдрийн "Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ" нь тухайн үед ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч байсан БНСУ-ын хуулийн этгээд " " ХК болон " " ХК нарын хооронд байгуулагдсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ бөгөөд хувьцаа эзэмшигч " " ХК нь өөрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь KRW3,000,000,000 (гурван тэрбум вон)-оор худалдан авагч ХК-д худалдаж шилжүүлэхээр тохиролцсон.

2. Тус гэрээний 2.2.4.1 дэх хэсэгт "Худалдан авагч тал нь гэрээний урьдчилгаа төлбөр болох KRW 500,000,000 /таван зуун сая вон/-ийг, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гол Банкны ханшаар тооцон гэрээний төлбөртэй тэнцэх хэмжээний төгрөгийн гэрээ байгуулснаас 3 хоногийн дотор Голомт Банкны валютын данс (Хүлээн авагч: Kherlen Impex LLC)-д шилжүүлнэ" гэж заасан.

3. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй", мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт "Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ" гэж заасны дагуу талууд гэрээний төлбөр гүйцэтгэх арга, хэлбэр болон төлбөр хүлээн авах дансыг өөрсдөө тодорхойлох бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний төлбөрийг заавал өөрийн данс руу хүлээн авах үүрэг хүлээдэггүй. Тийм ч учраас талууд харилцан тохиролцон гэрээний урьдчилгаа төлбөрийг хүлээн авах дансны мэдээлэлд ХХК-ийн дансыг нэрлэн заасан нь хуульд нийцсэн ба нэхэмжлэгч ХК нь уг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрийг манай компанийн данс руу шилжүүлсэн болно.

4. Гэвч нэхэмжлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөрөө манай компанийг үндэслэлгүйгээр олж авсан гэж шаардаж буй нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжих шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь (і) хөрөнгө олж авсан байх, (ii) хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байхыг шаарддаг. 5. Гэтэл манай тохиолдолд нэгт, ХХК нь хөрөнгө олж аваагүй буюу компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг компанийн данс руу шилжүүлсэн нь компани уг хөрөнгийг олж авсан гэх үндэслэлд хамаарахгүй. Тухайн мөнгөн төлбөрийг компанийн хувьцаа эзэмшигч л захиран зарцуулах эрхтэй байдаг учир компанийг хөрөнгө олж авсан гэж тайлбарлах нь үндэслэлгүй юм.

6. Хоёрт, нэхэмжлэгч ХК нь " " ХК-тай байгуулсан 2020.01.21-ний өдрийн "Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг манай компанийн данс руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, уг төлбөрийг манай компанийн данс руу шилжүүлэх болсон үндсэн гол шалтгаан нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу буюу үүргээ биелүүлэх зорилгоор төлбөрийг шилжүүлсэн байдаг. Гэтэл үүнийг ХХК-тай гэрээ байгуулаагүй, үүрэг үүсээгүй байхад компани руу шилжүүлсэн мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй.

7. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад "...МҮХАҮТ-ын дэргэдэх голын олон улсын арбитрын шийдвэрүүд, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Магадлалаар 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр "Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ" гэрээний нэг тал болон ХХК нь оролцоогүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээр байгаа бөгөөд өөрөөр хэлбэл ХХК-тай гэрээ байгуулаагүй буюу үүрэг үүсэхгүй гэж үзэх нөхцөлийг бий болсон." гэж дурджээ.

8. Гэвч 2024.10.24-ний өдрийн 829 дугаартай МҮХАҮТ-ын дэргэдэх голын олон улсын арбитрын шийдвэрт "...2020 оны 01 дүгээр сарын 21-ний "Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээг ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНСУ-ын хуулийн этгээд болох " " ХК болон БНСУ-ын хуулийн этгээд болох " Эн " ХК-ийн хооронд байгуулжээ... Харин нэхэмжлэгч " Эн " ХК болон ХХК-ийн хооронд арбитрын хэлэлцээр байгуулагдаагүй байна. Иймд энэхүү хэргийг голын олон улсын арбитр харьяалан шийдвэрлэх боломжгүй..." гэж дүгнэн арбитрын ажиллагааг дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл, арбитрын бүрэлдэхүүн талуудын хооронд арбитрын хэлэлцээр байгуулагдсан эсэх, арбитрын харьяаллын маргаан мөн эсэх талаар дүгнэлт өгч шийдвэрлэсэн байхад түүнийг ХХК-д Үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн юм шиг мушгин гуйвуулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

9. Гуравт, нэхэмжлэгчийн " " ХК-тай байгуулсан 2020.01.21-ний өдрийн Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ нь 2021 оны 09 сард цуцлагдсан байна. Хэрэв ийнхүү гэрээ цуцлагдвал, гэрээ цуцлах, түүнтэй холбогдох хохирол шаардах эрх нь гэрээний эрх зүйн харилцааны хүрээнд үүсдэг. Түүнчлэн тус гэрээний 2.2.10 дахь хэсэгт Худалдагч тал нь гэрээнд заагдсан үүргийг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гэрээний дагуу төлсөн гэрээний төлбөрийг Худалдан авагч талд буцаан олгоно" гэж заасан.

10. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрх нь хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаанаас үүссэн гэрээний дагуу шаардах эрх байх бөгөөд түүнийг ХХК-аас Иргэний хуулийн 492.1.1-т заасан үндэслэлээр шаардах эрхгүй юм. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт "Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ" гэж заасан хэдий ч угтаа энэхүү маргаан бүхий хэргийн жинхэнэ хариуцагч нь ХХК биш юм. Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас мөнгөн төлбөрийг шаардах эрхгүй, уг шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдахгүй байх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШЗ2025/00005 дугаар захирамж /хх-5-8/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-9/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-10-11/, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Итгэмжлэл /хх-12/, *******ы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-18/, энд эф ******* ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг /хх-19/, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцаа болон компанийн эрх шилжүүлэх гэрээ /хх-22-24/, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №20100121 дугаартай Үйлдвэр түрээслэх гэрээ /хх-25-27/, гол Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх гол улсын Олон улсын арбитрын 2024 оны 03 дугаар 05-ны өдрийн 179 дүгээр шийдвэр /хх-28-37/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 210/ШТ2024/00308 дугаар тогтоол /хх-38-44/, гол Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх гол улсын Олон улсын арбитрын 2024 оны 10 дугаар 24-ний өдрийн 829 дүгээр шийдвэр /хх-45-50/, 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №15 Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх-126-127/,

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-61/, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 25/15 тоот Итгэмжлэл /хх-62-63/, хариу тайлбар /хх-64-69/, Хатан сүйх трейд ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 6/25 дугаар Тодорхойлолт /хх-77/, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Итгэмжлэл /хх-119/, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тоот данс уу 423,692.91 ам доллар шилжүүлсэн баримт /хх-122-124/, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Итгэмжлэл /хх-141-142/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч энд ******* ХК-аас, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 1,441,576,485.51 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч энд ******* ХК нь, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр хариуцагч ******* ХХК-аас 1,441,576,485.51 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.

 

2.1 Хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцаа болон компаний эрх шилжүүлэх гэрээ нь энд ******* ХК болон эйч ди эс ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэг тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй, хариуцагч гэрээний оролцогч биш, гэрээнд заасан эрх, үүрэг хариуцагчид хамааралгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

гол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд болон бусад байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар мэдүүлэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч БНСУ-ын хуулийн этгээд энд ******* ХК нь эрх, эрх чөлөө болон хамгаалагдвал зохих хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхтэй ба итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д тус тус заасан хэлбэр, шаардлагыг хангасан байна. /х.х-ийн 12-15 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч энд ******* ХК нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр эйч ди эс ХХК-тай 20100120 тоот Хувьцаа болон компаний эрх шилжүүлэх гэрээ-гээр ******* ХХК-ийн нэг бүрийн 100 ам долларын үнэ бүхий 113,800 ширхэг энгийн хувьцааг нийт 3,000,000,000.00 /гурван тэр бум/ воноор худалдан авахаар харилцан тохирсон байна /х.х-ийн 22-24 дүгээр тал/.

 

Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.4.1-д гэрээний урьдчилгаа төлбөр болох 500,000,000.00 / таван зуун сая/ воныг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гол банкны зарласан ханшаар тооцож, ******* ХХК-ийн Голомт банк ХК-ийн тоот харилцах дансанд төлөхөөр энд ******* ХК болон эйч ди эс ХХК нар харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан 20100120 тоот Хувьцаа болон компаний эрх шилжүүлэх гэрээ-гээр тогтоогдож байна.

 

Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч энд ******* ХК нь, хариуцагч ******* ХХК-ийн Голомт банк ХК-ийн тоот харилцах дансанд 423,692.00 ам долларыг шилжүүлсэн болох нь БНСУ-н Хана банкны гадаад мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдох ба хариуцагч мөнгө хүлээн авсан үйл баримттай маргаагүй./х.х-ийн 122-123 дугаар тал/

 

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №20100121 тоот Үйлдвэр түрээслэх гэрээгээр Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, өмнө алтдад байрлалтай Жонс баяжуулах үйлдвэрийг, Компаний хувьцаа худалдах, эрх шилжүүлэх гэрээг цуцлагдсан тохиолдолд түрээсийн төлбөрөөр тооцож үнэ төлөхөөр талууд харилцан тохиролцжээ./х.х-ийн 25-27 дугаар тал/

 

Нэхэмжлэгч энд эф ******* ХК-ийн гүйцэтгэх захирал Сун жон сү нь, хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд томилогдон ажилласан болох нь хариуцагч ******* ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна./х.х-ийн 116 дугаар тал/

 

Нэхэмжлэгч энд ******* ХК нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр хариуцагч ******* ХХК-д гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 423,692.00 ам долларыг буцаан шаардаж, тогтоосон хугацаанд үүргээ эс биелүүлбэл шүүхэд хандах тухай албан мэдэгдэл хүрүүлжээ./х.х-ийн 19 дүгээр тал/

 

голын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх, голын олон улсын арбитрын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 179 тоот шийдвэрээр хариуцагч ******* ХХК-аас 1,451,941,640.96 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч энд эф ******* ХК-д олгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 210/ШТ2024/00308 тоот тогтоолоор 179 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна./х.х-ийн 28-44 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч энд эф ******* ХК нь дахин ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг голын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх, голын олон улсын арбитрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 829 тоот шийдвэрээр тухайн маргааныг харъяалан шийдвэрлэх боломжгүйг тогтоож, арбитрын ажиллагааг дуусгавар болгон шийдвэрлэжээ./х.х-ийн 45-50 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20100120 тоот Хувьцаа болон компаний эрх шилжүүлэх гэрээ-г БНСУ-н хуулийн этгээд эйч ди эс ХК-тай байгуулсан эсэх үйл баримттай маргаагүй ба харин уг гэрээгээр үнийг хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаас буцаан шаардаж байна.

 

Ингэхдээ нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба хариуцагч ******* ХХК-ийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20100120 тоот Хувьцаа болон компаний эрх шилжүүлэх гэрээ-ний оролцогч биш атлаа гэрээнд заасан төлбөрийг шилжүүлж авсан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн тухай шүүх хуралдаанд тайлбарласан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж, 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус тодорхой зохицуулсан.

 

Тодруулбал, дээрх хууль зүйн зохицуулалт нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч нарын хооронд гэрээний болон хуульд заасан үүрэг үүсээгүй, үүрэг гүйцэтгэгч өөрийн хөрөнгийг мэдэж, эсхүл андуурч сайн дураар, нөгөө этгээдэд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж ойлгон тухайн эд хөрөнгийг биет байдлаар болон эзэмших эрхийн хамт шилжүүлсэн байхыг хэлдэг.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч энд эф ******* ХК нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20100120 тоот Хувьцаа болон компаний эрх шилжүүлэх гэрээ-ний үнийг хариуцагч ******* ХХК-д андуурч шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба уг үүрэг нь худалдагч тал болох эйч ди эс ХХК-д өмнө гүйцэтгэж буй үүрэгт хамаарах ажээ.

 

Иймд энд эф ******* ХК болон эйч ди эс ХХК нарын хооронд байгуулагдсан 20100120 тоот Хувьцаа болон компаний эрх шилжүүлэх гэрээ-ний үнийг хариуцагч ******* ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон нь талуудын тохиролцоо нь гэрээний чөлөөт байдалд хамаарах зохицуулалт болохоос Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасан үндэслэлээр буцаан шаардах шаардлагад хамаарах зохицуулалт биш юм.

 

Иймд, шүүхээс дээр дурдсан үндэслэлийг тус тус нэгтгэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,395,833.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

гол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар нэхэмжлэгч энд эф ******* ХК-ийн, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 1,441,576,485.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,395,833.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА