Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 318/ШШ2025/01063

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн,

Хариуцагч:Б овогт С.Э холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,637,157.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн захиргаа, дотоод хяналтын газрын захирал Р.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С. Э нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай компанитай БҮГ-0425/23+2 тоот "Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ" байгуулан "Самсунг А14" загварын гар утас, .......дугаарын хамт багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2023.12.28-ны өдрөөс 2024.10.28-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 99,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч С.Э нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс сайн дураар зайлсхийж 1,091.438.28 мөнгөний үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд багцын үлдэх төлбөр 1,091.438.28 мөнгө, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 алданги 545,719.14 мөнгө, нийт 1,637.157.42 мөнгийг С.Э-с гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Жимобайл ХХК-ийн шүүхэд гаргасан 1,637,157.42 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч С.Э шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь хариуцагч С.Э холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,637,157.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,637,157.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хариуцагч С.Э хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,145 төгрөгийн тал хувь болох 20,573 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 20,573 төгрөг, хариуцагч С.Э-с 20,573 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,637,157.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч С.Э нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,145 төгрөгийн тал хувь болох 20,573 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 20,573 төгрөг, хариуцагч С.Э-с 20,573 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.           

 

 

ШҮҮГЧ                                  П.БОЛОР