Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 756

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Б овогт Х.Г-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0356 50571 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Х.Г, 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, Хэнтий аймгийн Дархан сум, 1 дүгээр багт оршин суудаг, одоогоор Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо хангайн 5-187 тоотод эхнэрийн хамт оршин суудаг,

-Урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №279 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, /РД:СЛ89022515/,  

Шүүгдэгч Х.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 26 дугаар гудамж 642 тоот иргэн Х.Наранхүүгийн монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, 32 инчийн Фунай маркийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр эд зүйлийн хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дараах яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Х.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Х.Наранхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн Улаан-Өндөр гэх газарт мал маллаж байсан. Манай дүү Баян-Өрнөх 9913**** дугаарын утсаар зурагт алдагдсан талаар хэлж хулгай хийсэн хүнийг нь цагдаа нар барьсан гэж хэлсэн. Манайх Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 26 дугаар гудамж 642 тоотод 2004 оноос хойш амьдарч байгаад өнгөрсөн намар 9 дүгээр сараас хойш хөдөө Хэнтий аймгийн Баянмөнх суманд байдаг гэртээ мал маллаж амьдарч байна. Х.Г нь манай гэрт байх зурагтыг захиран зарцуулах эрх  бахйгүй...” гэх мэдүүлэг. /хх25-27/,

Яллагдагч Х.Г мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хх35-36/,

Хохирогч Х.Гийн мэдүүлэг /хх25-27/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх10-12/, шинжээчийн №400 тоот дүгнэлт /хх-49-55/ яллагдагч Х.Гийн мэдүүлэг /хх35-36/,  зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Х.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 26 дугаар гудамж 642 тоот иргэн Х.Наранхүүгийн монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, 32 инчийн Фунай маркийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр эд зүйлийн хулгайлсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Гийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Г нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялаас доогуур ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ял шийтгэл оногдуулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б овогт Х.Г-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Х.Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №279 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 26 /хорин зургаа/ хоногийг хорих ялыг нэмж Х.Ганзоригийн нийт эдлэх ялыг  2 /хоёр/ жил 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялаар тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Г-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР