Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 319/ШШ2025/00972

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, ******* *******, 8 давхарт байрлах, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******ын гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн од холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл 399,000 төгрөг, хүү 145,345.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,488.20 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 558,833.52 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч ******* нь ******* ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 399,000 төгрөг, үндсэн хүүнд 145,345.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,488.20 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нийт 558,833.52 төгрөгийг хариуцагч *******ийн оос гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие А. нь ******* ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 558,833.52 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч А.од холбогдуулан “Үндсэн зээл 399,000 төгрөг, хүү 145,345.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,488.20 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 558,833.52 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 399,000 төгрөг, хүү 145,345.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,488.20 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 558,833.52 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,415.01 төгрөгийн тал нь болох 8,707.505 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч А.оос 8,707.505 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

7. Хариуцагч А. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн “Үндсэн зээл 399,000 төгрөг, хүү 145,345.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,488.20 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 558,833.52 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А. хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,415.01 төгрөгийн тал нь болох 8,707.505 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч А.оос 8,707.505 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                         Ө.БАХЫТБЕК