Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 319/ШШ2025/00974

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, ******* *******, 8 давхарт байрлах, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл 1,353,638.87 төгрөг, хүү 255,537.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,318.02 төгрөг, нийт 1,612,494.24 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч *******ын ******* нь ******* ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тоот гэрээний дагуу “Galaxy A55” 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,398,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нийт 1,612,494.24 төгрөгийг хариуцагч *******ын *******аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан “Үндсэн зээл 1,353,638.87 төгрөг, хүү 255,537.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,318.02 төгрөг, нийт 1,612,494.24 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 1,353,638.87 төгрөг, хүү 255,537.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,318.02 төгрөг, нийт 1,612,494.24 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын 5038084540 тоот дансанд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн баримтыг тус шүүхэд ирүүлжээ.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,749.90 төгрөгийн тал нь болох 20,374.95 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20,374.95 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн “Үндсэн зээл 1,353,638.87 төгрөг, хүү 255,537.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,318.02 төгрөг, нийт 1,612,494.24 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* биелүүлснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,749.90 төгрөгийн тал нь болох 20,374.95 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч М.*******аас 20,374 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д тус тус олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                         Ө.БАХЫТБЕК