Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 319/ШШ2025/00977

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 08-24 тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн *******гийн “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавхлантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн ******* овогт ******* 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр надаас 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай мөнгө зээлсэн. Хүүгээ сар бүр төлж явсан учраас хугацаа дуусахад надад үндсэн мөнгөө өгөлгүй өдий хүрсэн. Сүүлдээ утсаа авахаа больсон бөгөөд гэрт нь очихоор Улаанбаатар хот руу явсан гэдэг хариу өгдөг. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул *******ыг эрэн сурвалжилж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

2. Хүсэлт гаргагч Б.*******гийн гаргасан “*******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагчаас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан нэхэмжлэл гаргахаар түүнийг эрэн сурвалжилж байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах эрхтэй.

Хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүх болох Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан нь хуульд нийцжээ.

5. Хүсэлт гаргагчийн тайлбараар ******* овогт Заводхоны ******* нь Ховд аймгийн сумын багт амьдарч байсан боловч одоо оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

/Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт *******ы *******, холбогдох утас , Ховд аймгийн сумын баг, /

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт Заводхоны *******ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтад зааснаар Б.*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.*******ы оршин суух хаягийг олж тогтоомогц шүүхэд болон хүсэлт гаргагч Б.*******д /холбогдох утас / нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ө.БАХЫТБЕК