2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/09960

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Н Д, Ц овогт Б Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт заасныг баримтлан 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Х.Д, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн Х.Д, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Х.Д нарыг эх Н.Д асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Хс 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Х.Д, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн Х.Д, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Х.Д нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсэгт заасныг баримтлан * тус тус нэхэмжлэгч Н.Дн охин Х.Д, Х.Дө, Х.Д, хүү Х.Д нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Н.Дс үл хөдлөх эд хөрөнгийн үнийн ногдох хэсэг болох 139,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Х олгож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Н.Д охин Х.Д, Х.Д, Х.Д, хүү Х.Д нарын өмчлөлд бүртгэхийг Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, хариуцагч Б.Хс сургалтын төлбөрийн 50 хувь, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 241,074,992 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д, 57,031,248 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Дд тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 429,886,672 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагаас үлдэх 180,209,169 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, хүүхэдтэйгээ уулзах, байнгын харилцаатай байхад нь үндэслэлгүйгээр саад учруулах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,577,859 төгрөгийг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,039,153 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 823,179 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3,577,859 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 443,106 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд тус тус олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Номин-Эрдэнэд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ