| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0743/Э |
| Дугаар | 794 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ж.Энхжаргал,
хохирогч С.Ариунболд, түүний өмгөөлөгч Ц.Амар
шүүгдэгч У.Д/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт У.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0023 90158 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын Т овогт У.Д, 1989 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Худалдаа хөгжлийн банкинд хамгаалагч ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 207/2 дугаар байр, 42 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:УХ89091939/,
Шүүгдэгч У.Д нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 09 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Богд уулын замд Худалдаа хөгжлийн банкны эзэмшлийн Тоёота Приус маркийн 82-24 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" мөн дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Ариунболдыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч У.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “3 дугаар сарын 19-ний өглөө уулын замаар явж байсан, ус хайлаад зам жоохон мөстсөн байсан, машин гулгаад тоормос жолоогоо алдсан. Би тэр өдөр эхнэрээ ажилд нь хүргэж өгөөд уулын замаар явж байсан. Хөдөлгөөн сийрэг байсан, Баримтын дагуу хохирлыг барагдуулж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч С.Ариунболд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тэр өглөө босоод агаарт алхаж байтал хар жииптэй машин зогсохоор нь хартал царай нэг сонин хараад байхаар нь би эргээд хартал нэг машин шууд ирээд мөргөсөн. Гэтэл энэ залууг зугтаах гэхээр нь тэр том жийптэй машин “чи зугтаж болохгүй гээд тэгээд цагдаа дуудсан. Одоо 2 далны хооронд байнга хатгуулдаг болсон. Толгой өвдөж байгаа, дахин эмчилгээ хийлгэ гэсэн боловч мөнгө байхгүй байгаа болохоор эмнэлэгт хэвтэж чадахгүй байгаа. Хохиролд 1.207.500 төгрөг авсан нь үнэн. Ажилгүй байсан хугацааны цалин, гэм хорын хохирол, өмгөөлөгчийн зардалд 4.5 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч С.Ариунболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн орчимд гэртээ орохоор ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ уулын замынхаа урд талаар шороон хэсгээр явж байхад замаар машины хөдөлгөөн бага байсан. Баруунаас зүүн тийшээгээ явж байсан жийп маркийн машин гэнэт зогсохоор нь яасан юм бол гэж бодоод эргээд харахад зүүнээс баруун тийшээгээ явсан машин хойд талаас их хүчтэй мөргөсөн. Би мөргүүлээд унасан.Харахад цагаан өнгийн Тоёота Приус маркийн автомашин хойшоогоо харсан байдалтай жалга даваад зогссон байсан...намайг мөргөсөн машин урсгал сөрөөд замаас гараад намайг хойноос ирж мөргөсөн. Машин их хурдтай орж ирсэн. Уг замд гэрлэн дохио гарц байхгүй. Гомдолтой байна, би ганцаараа ажил хийдэг…” гэх мэдүүлэг. /хх19-22/,
Гэрч Ц.Ариунбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл гэнэт эсрэг урсгалд явсан цагаан өнгийн Тоёота Приус маркийн автомашин шарваад зам дээр 1 бүтэн эргээд замаас гараад салхилж байгаа бололтой 35-40 орчим насны 1 эрэгтэй хүнийг машины баруун хойд бөгсөөрөө шүргэж унагаад хамар нь замруугаа хараад шороон зам дээр зогссон…” гэх мэдүүлэг. /хх31-32/,
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №3939 дугаартай дүгнэлт: “С.Ариунболдын биед зүүн шууны ясны далд хугарал, дагзны хуйхны цус хуралт, цээжний хэнхэрцэг, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт. /хх-40/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №18/11917 дугаартай дүгнэлт: “Тоёота Приүс маркийн 82-24 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан У.Днь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" мөн дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч С.Ариунболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй үндэслэл тогтоогдож байна. /хх78-79/,
Яллагдагч У.Дмэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн үед өөрийн Тоёота Приус 20 маркийн 82-24 УБЦ дугаартай автомашиныг жолоодож ганцаараа ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ 50-60 км/цагийн хурдтай БЗД-ийн нутаг Богд уулын замаар явж байхад эсрэг урсгалын хар өнгийн жийп маркийн автомашин гэнэт урсгал сөрөөд ороод ирэхээр нь тоормос гишгэсэн чинь жолоо алдагдаад тэр чигээрээ зүүн тийшээгээ яваад замаар гараад шороон замаар явсан нэг хүн мөргөөд зогссон…” гэх мэдүүлэг. /хх-84/,
Хохирогч С.Ариунболдын мэдүүлэг /хх19-22/, гэрч Ц.Ариунбатын мэдүүлэг /хх31-32/, хүний биед үзлэг №3939 дугаартай дүгнэлт /хх-40/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №18/11917 дугаартай дүгнэлт /хх78-79/, яллагдагч У.Д мэдүүлэг /хх84/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч У.Д нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 09 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Богд уулын замд Худалдаа хөгжлийн банкны эзэмшлийн Тоёота Приус маркийн 82-24 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" мөн дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Ариунболдыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Ариунболдын “...2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн орчимд гэртээ орохоор ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ уулын замынхаа урд талаар шороон хэсгээр явж байхад замаар машины хөдөлгөөн бага байсан. Баруунаас зүүн тийшээгээ явж байсан жийп маркийн машин гэнэт зогсохоор нь яасан юм бол гэж бодоод эргээд харахад зүүнээс баруун тйишээгээ явсан машин хойд талаас их хүчтэй мөргөсөн. Би мөргүүлээд унасан.Харахад цагаан өнгийн Тоёота Приус маркийн автомашин хойшоогоо харсан байдалтай жалга даваад зогссон байсан...намайг мөргөсөн машин урсгал сөрөөд замаас гараад намайг хойноос ирж мөргөсөн. Машин их хурдтай орж ирсэн...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч У.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч С.Ариунболд нь гэм буруутай этгээдээс эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зардал гэж нийт 2.225.000 төгрөгийг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 1.207.500 төгрөгийн эмчилгээний зардлыг шүүгдэгч У.Днь өөрийн сайн дураар хохирогчид нөхөн төлсөн байна.
Хохирогч С.Ариунболд нь цаашид гаргах эмчилгээний зардал, гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүгдэгч У.Д нь хохирогчид учирсан хохирлоос заримыг төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх хэрэгт хураагдан ирсэн У.Д №659687 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР