2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/08538

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч К б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 18,830,314 төгрөгийг хариуцагч Б.С төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,569,193 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,569,193 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,569,193 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,569,193 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1,569,193 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1,569,193 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 1,569,193 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1,569,193 төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1,569,193 төгрөг, 2026 оны 08 сарын 25-ны өдөр 1,569,193 төгрөг, 2026 оны 09 сарын 25-ны өдөр 1,569,193 төгрөг, 2026 оны 10 сарын 25-ны өдөр 1,569,193 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Б.С 18,830,314 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч К б ХК төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,087 төгрөгөөс 125,543 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.С с улсын тэмдэгтийн хураамжид 125,543 төгрөг, улсын орлогоос 125,544 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К б ХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ