Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/14

 

2025/ДШМ/14

 

 

        

А.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П

            Нарийн бичгийн дарга: Г.Г нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч А.Тд холбогдох 2412002430287 дугаартай эрүүгийн хэрэгт прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 190 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр У хотод төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 0, Польш улсад ажиллаж амьдардаг  гэх, У хотын Х дүүрэг 0 дугаар хороо, Р харш 0 байрны 0 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г овогт Аын Т /РД:000000000/

 

Шүүгдэгч А.Т нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр А аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Шийн давааны төв магистрал зам дээр 0-0 улсын дугаартай тоёота вангуард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 13.1-д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Мөн тус дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган хохирогч Ц.Мийн биед дух, толгойн хуйханд зүсэгдсэн гүн шарх, хоёр гарын бугалга, шуунд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй хохирогч Б.Аийн биед гавлын баруун лямбда заадаснаас зулай яс дайран баруун хөхлөг сэртэн суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, духны баруун талаас баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, дух, зулайн тархины эдийн няцрал, баруун дух, зулай чамархайн хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, зүүн нүдний зовхи, алимын салстын цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас А.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

            А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Говол овогт Амарын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар  шүүгдэгч А.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Шүүгдэгч А.Тд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Прокурор эсэргүүцэлдээ ... А аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Т би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Шүүгдэгч А.Т нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр А аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт 95-08 УБТ улсын дугаартай Тоёота Вингаурд загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 13.1, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдсон зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Б.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх эрүүгийн 2412000580206 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн 5.2 дугаар зүйлд ялын төрлийг заасан бөгөөд 1.5-д “эрх хасах ял” гэж заасан байна. Шүүгдэгч А.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлж туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө нэмэгдэл ял буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас чөлөөлөөгүй байгаа нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн 5.2 дугаар зүйлд ялын төрлийг заасан бөгөөд 1.5-д “эрх хасах ял” гэж заасан байхад А.Тын үйлдсэн хэрэгт оногдуулахаар заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах” буюу ялын нэг төрөл болсон “эрх хасах ял”-аас чөлөөлөөгүй нь буруу байна. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч А.Тд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэснийг “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно ... гэжээ.

 

Прокурор Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ  ... Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийн зохицуулалт байгаа учраас нэгэнт хуулийн хариуцлагаас чөлөөлж байгаа бол эрх хасах нэмэлт ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Чөлөөлөх эсэх шүүхийн бүрэн эрхийн асуудал ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа бол нэмэлт ял оноогоод байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

    Шүүгдэгч А.Т нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр А аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Шийн давааны төв магистрал зам дээр 0-0 улсын дугаартай тоёота вангуард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 13.1-д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Мөн тус дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган хохирогч Ц.Мийн биед дух, толгойн хуйханд зүсэгдсэн гүн шарх, хоёр гарын бугалга, шуунд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй хохирогч Б.Аийн биед гавлын баруун лямбда заадаснаас зулай яс дайран баруун хөхлөг сэртэн суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, духны баруун талаас баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, дух, зулайн тархины эдийн няцрал, баруун дух, зулай чамархайн хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, зүүн нүдний зовхи, алимын салстын цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь Хохирогч Ц.Мөнхцэцэгийн өгсөн ... 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай гэр бүлийн хүмүүс хоёр машинтай У хотоос гараад А аймгийн Т сумын нутаг дэвсгэрт байдаг Бын рашаанд ирж амрахаар явж байсан. Би тухайн үед Улаанбаатар хотоос гарахдаа өөрийн хүү А.Тын жолоодож явсан 0-0  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явахаар болсон. А аймгийн нутаг дэвсгэрт орж ирээд А аймгийн Хотонт сум өнгөрөөд нэлээн явж байтал урд талд том оврын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн тээврийн хэрэгсэл бид нарыг хараад гүйцэж түрүүлж болно гэж өөрийн хойд талын дохионы гэрлээр дохио өгсөн. А.Т тухайн үед хурдаа нэмээд том оврын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхээр хажууд нь зэрэгцээд очтол гэнэт замын баруун хажуу талаас адуу гараад ирсэн. Адуу гарч ирэхэд А.Т адууг мөргөхгүй гэж машинаа дараад бид нар замын хажуу тал руу унаж байсан. Үүнээс цааш би юу болсон талаар нарийн санахгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Вийн өгсөн ... А аймагт аялахаар У хотоос өглөө 08 цагийн орчимд 0-0 улсын дугаартай тээврийн хэрэгслээр манай ээжийн эгчийн хүүхэд А.Т, түүний ээж Ц.М, манай хамаатны дүү С.А, би охинтойгоо нийт 5 хүнтэй хөдөлсөн.  А аймгийн Т сумын нутаг дэвсгэрт төв магистрал засмал зам дээр явж байтал зам дээр адуу гарч ирсэн бөгөөд тухайн үед манай дүү А.Т жолоо барьж явсан ба адууг мөргөхгүй гээд замын хажуу рүлээ дарсан бөгөөд бид нарын зорчиж явсан машин замын хажуу руу онхолдож хөрвөөсөн. Би болон манай охин сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эын ... Би одоо автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. 20 гаруй сая төгрөг цувуулж миний данс руу шилжүүлж өгч дуусгасан учир ямар нэгэн гомдол байхгүй ... гэсэн мэдүүлэг, Яллагдагч А.Тын ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний үйлдэл тохирч байна ... гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Ч.Мийн ... Ж.Л нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 9.670.467 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 00000000000000 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна ... гэсэн мэдүүлэг, Шинжээч Б.Чын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай ... 0-0 улсын дугаартай тоёота вангуард маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Т нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. 13.2.1-д Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-Д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 13.1-д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Мөн тус дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. Уг зам тээврийн осол нь 0-0 улсын дугаартай тоёота вангуард маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Тын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д ‘Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалт зөрчсөний улмаас гарсан байх үндэслэлтэй ... гэх дүгнэлт, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 270 дугаартай ... Ц.Мийн биед дух, толгойн хуйханд зүсэгдсэн гүн шарх, хоёр гарын бугалга, шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Осол болох цаг хугацаанд үүснэ. Дух, толгойн хуйхны шарх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо ... гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11285 дугаартай ... Б.Аийн биед гавлын баруун лямбда заадаснаас зулай яс дайран баруун хөхлөг сэртэн суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, духны баруун талаас баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, дух, зулайн тархины эдийн няцрал, баруун дух, зулай чамархайн хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, зүүн нүдний зовхи, алимын салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо ... гэх дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ослын газрын схем зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч А.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлж туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн гадаад улсад суралцаж байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ ... гэж, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт ... ялын төрөл ... эрх хасах ял ... гэж тус тус хуульчилжээ.

 

            Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.Тд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн атлаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.  

 

              Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж буй тохиолдолд тус зүйл ангид заасан эрүүгийн бүх хариуцлагаас чөлөөлөх нь хуульд нийцэхээр байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар  шүүгдэгч А.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй ... гэснийг ... Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч А.Тыг чөлөөлсүгэй ... гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Т.ГАНЧИМЭГ