Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2025/00812

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2025/00812

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Багануур дүүргийн ******* ******* хүсэлттэй,

Гуравдагч этгээд: 19** онд төрсөн, ** настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэрийн 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн * дүгээр хороо, * дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* хэлтсийг төлөөлж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Б.*******-*******,

Гуравдагч этгээд: Ч.*******,

Гэр бүлийн гишүүн эхнэр: Л.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ч.******* нь байнга архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, орчиндоо айдас төрүүлэн бүлэг бөөгнөрөл үүсгэж байгаа тул архины албадан эмчилгээнд хамрагдуулж өгнө үү гэжээ.

1.Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Б.*******-******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 1 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар томилогдоод 3 сар болж байна, Ч.*******ын гэр бүлээс удаа дараа цагдаагийн газарт дуудлага ирдэг, сүүлийн дуудлага нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага ирсэн. Тэгээд би нэлээд шалгасан энэ үед гэр бүлдээ архидан согтруурсан үедээ хүчирхийллийн үйлдэл гаргах, юм шидэх, эвдэх байдал илэрсэн, тэгээд ар гэрийн хүсэлтээр архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж дүгнээд нэхэмжлэл гаргасан. Баривчилгаанаас ирээд архи уугаагүй гэдэг нь худлаа, би гэр бүлийнхэнтэй нь холбогдоод асуухаар архи уугаад согтуу байна гэж байсан, бас дараа нь эмнэлэгт үзүүлэх гэхэд согтуу байсан, ер нь өдөр бүр архи уудаг гэв.

2.Гуравдагч этгээд Ч.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би гэртээ удаа дараа агсам тавьж байгаагүй, гэртээ очоод охинтойгоо муудсан, манай охин гадаадад байж байгаад ирсэн, тэгээд юм хэлэхээр ойлгохгүй, огт тоодоггүй, ээж нь өмөөрөөд байдаг, эхийн эрхт ёс толгой дээр гарсан гэр бүлд байна. Манай охин уурхайд 10 жил ажиллаж байгаад ажлаас гараад гадагшаа яваад ирсэн. Би эрүүлдээ охиндоо юм хэлдэггүй, саяхан би 15 хоног баривчилгаанд яваад 9 сарын 19-нд ирсэн, ирэхэд манай охин шинэ авсан байр руугаа нүүсэн байсан, өчигдөр манай зээ хүүг авчирч уулзуулсан, би баривчилгаанаас ирээд архи уугаагүй 10 хонож байна, гэрээсээ гарахгүй байгаа, би алдаагаа ойлгож байна. Би өдөр бүр архи уудаггүй, охинтойгоо ч уулзаагүй, эцэг хүний хувьд охиндоо хатуу үг хэлж байгаа, охин маань огт тоохгүй, үгэнд орохгүй болохоор би гомдоод үг хэлдэг. Би дамжуулахад жижүүрээр ажиллаж байгаад халагдсан, намайг ажил хийж байхад миний цалинг авчихаад манай том охин, ээжтэйгээ хамт намайг хөөгөөд байдаг, миний хэлсэн үгийг тоодоггүй гэв.

3.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь шүүхэд: Багануур дүүргийн ******* ******* Б.*******-*******д олгосон итгэмжлэл, Ч.*******ын эхнэр Л.*******, охин Б. нарын хүсэлт, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон тухай эрүүл мэндийн дүгнэлт, Ч.******* асууж авсан тайлбар, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн материал зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Багануур дүүрэг дэх ******* ******* Ч.******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар ******* байгууллага нь Ч.******* архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Ч.******* нь архи уун согтуурч архинд донтох өвчтэй болсон, согтуурсан, мансуурсан үедээ гэр бүлдээ болон орчин тойрондоо түгшүүр төрүүлж, нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архины хамааралтай болсон, архи уусан үедээ хаана таарсан газраа унтдаг өөрийгөө эрсдэлд оруулах магадлалтай болох нь архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, түүний эхнэр Л.*******ийн шүүх хуралдаанд өгсөн ******* 2007 оноос эхэлж архи ууж байна, байнга агсам тавиад байдаг, тэгээд охиноо зайлаач гээд гэрээсээ хөөнө, сүүлд ажил дээр ирээд агсам тавиад цагдаа дуудсан. Тэгсэн мөртлөө би архи уугадггүй гээд байдаг, хурал дээр сая худлаа хэлээд зогсоод байх юм, манайх 2 охинтой хүүхдүүдээ худлаа гүтгээд байх юм. Энэ хүн архи уусан л бол дэлгүүр эсвэл гэртээ ирээд агсам тавьдаг, манай том охин нялх хүүхэдтэй ирээд байж байхад хүүхдээ хөөгөөд байдаг. Охиноо худлаа яриад байх юм, тэгж битгий худлаа хэлээч, үнэнээ хэлэх хэрэгтэй шүү дээ. Би үнэхээр аргаа бараад согтуу байхаар нь гэртээ оруулдаггүй, тэгж байгаад шөнийн 12 цагт оруулахаар үүрийн 4-6 цаг хүртэл агсам тавиад унтуулахгүй байдаг, манай гэрийнхэн миний энэ байдлыг хараад одоо өөрийгөө бод гэдэг, би архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байгаагүй, хордлого тайлуулах эмчилгээ бол хийлгэж байсан, тэгээд хэд хоног гайгүй байж байгаад буцаад архи уудаг. Арай гэж нэг ажилд оруулсан чинь архи уусаар байгаад ажлаасаа халагдсан гэсэн тайлбар, хүсэлт гаргагчийн болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Ч.*******ын архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлтийг эмч нарын бүрэлдэхүүнтэй, эрх бүхий комисс гаргасан, Ч.******* нь байнга архидан согтуурч мансуурдаг, өөртөө болон бусдад ямар нэгэн байдлаар аюул учруулж болзошгүй, сайн дураараа архины эмчилгээнд хамрагдах хүсэлгүй байгаа зэргийг харгалзан архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгүүдэд зааснаар ******* овогт ******* ******* /РД:УГ**********/ албадан эмчилгээнд хамруулсугай.

2.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар ******* ******* албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

3.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Ч.******* албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар Ч.******* албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн ахмад Б.*******-*******д үүрэг болгосугай.

5.Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч албадан эмчлэхтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

7.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ