Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00872

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00872

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод байрлах, ******* ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 588,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Р.******* нь манай СӨХ-ны харьяа 18 дугаар байрны 59 тоотод оршин суугч 2022 оны төлбөр 14,870 төгрөг, 2023 оны төлбөр 196,440 төгрөг, 2024 оны төлбөр 214,440 төгрөг, 2025 оны 1-8 дугаар сарын 162,960 төгрөг нийт 588,710 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг биеэр, холбогдох дугаараар, мэдэгдэх хуудас өгөх мөн сар болгон бүртгэлтэй дугаарт мессеж мэдэгдэл илгээх зэргээр олон удаа нэхэмжилсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Р.*******гаас энэхүү хуримтлагдсан төлбөр 588,710 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Р.******* нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 588,710 төгрөгийг 2025 оны 10 дугаар сараас эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2025 оны 10 дугаар сард 200,000 төгрөг,

- 2025 оны 11 дүгээр сард 200,000 төгрөг,

- 2025 оны 12 дугаар сард 188,710 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Р.******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 588,710 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.******* нь 588,710 төгрөгийг 2025 оны 10 дугаар сард 200,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 200,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 188,710 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,311 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,155 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Р.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 9,155 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* СӨХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ