Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00884

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00884

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* * дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******-******* нарт холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан , нар нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлсэн болно. *******лдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлбөр төлөх хуваарийн дагуу төлөлт хийгээгүй байна. Иймд хариуцагч Ч.*******, Т.*******-******* нараас 3,000,000 төгрөгийг гаргуулан, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан 100200237010 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэнжаргал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ..., хариуцагч Ч.******* нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг төлж, үлдэх 2,500,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хамтран хариуцагч Т.*******-*******эс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..., Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******-******* нарт холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Т.*******-*******эс татгалзаж, хариуцагч Ч.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500,000 төгрөгийг төлж, үлдэх 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 62,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31,475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ