| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01038/И |
| Дугаар | 103/ШШ2025/00893 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2025/00893
| 2025 оны 10 сарын 15 өдөр | Дугаар 103/ШШ2025/00893 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* ** дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,687,263 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Ү.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/2024556****** тоот цалингийн зээлийн гэрээ, БГХ/202455********** тоот барьцааны гэрээ байгуулан 7,400,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Ү.******* нь 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн бөгөөд зээлийн гэрээний дагуу 3,297,013 төгрөгийг буцаан төлсөн байна. Иймд Ү.*******гээс үндсэн зээлийн үлдэгдэл 5,088,966 төгрөг, хүү 558,922 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,875 төгрөг, нотариатын төлбөр 18,500 төгрөг нийт 5,687,263 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Ү.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,687,263 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 711,000 төгрөг,
- 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 711,000 төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 711,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 711,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 711,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 711,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 711,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 710,263 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, хариуцагч Ү.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,687,263 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ү.******* нь 5,687,263 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдөр 711,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 710,263 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 52,973 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ү.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 52,973 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ