| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01084/И |
| Дугаар | 103/ШШ2025/00899 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2025/00899
| 2025 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ2025/00899 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны щитний өрөөнд байрлах, ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,525,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотын оршин суугч Д.******* нь өөрийн эзэмшлийн орон сууцны дундын өмчлөлийн завсар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгаан төлбөрт зарцуулагдах төлбөрийг СӨХ-ноос удаа дараа шаардсан боловч иргэний үүргээ биелүүлэхгүй бусад оршин суугчдын төлбөрийн мөнгөөр үйлчилгээ авч тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Иймд 2020 оны 5-12 дугаар сарын төлбөр 182,000 төгрөг, 2021 оны 01-12 дугаар сарын төлбөрт 282,000 төгрөг, 2022 оны 01-12 дугаар сарын 282,000 төгрөг, 2023 оны 01-12 дугаар сарын төлбөрт 282,000 төгрөг, 2024 оны 01-12 дугаар сарын төлбөрт 282,000 төгрөг, 2025 оны 01-09 дүгээр сарын төлбөрт 211,500 төгрөг, нотариатын төлбөрт 3,500 төгрөг нийт 1,314,000 төгрөгийг Д.*******гоос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* СӨХ нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ..., Д.******* нь 1,525,000 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсан болно гэжээ.
Хариуцагч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,525,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч ******* СӨХ-ны гүйцэтгэх захиралын шүүхэд ирүүлсэн хариуцагч төлбөрөө төлсөн гэх албан тоотоор тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,525,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,675 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Д.*******гоос улсын тэмдэгтийн хураамж 19,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ