Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2025/00900

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2025/00900

 

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн * дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* ******* холбогдох 260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ө.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: С.******* нь 2024 оны 12 дугаар сард 470,000 төгрөгийн мах худалдан авч 210,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 260,000 төгрөгийг төлөхгүй байна. Иймд С.*******гаас 260,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ..., С.******* нь 260,000 төгрөгийг төлж барагдуулсан болно гэжээ.

Хариуцагч С.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 260,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хариуцагч төлбөрөө төлсөн гэх хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох 260,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,225 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 4,225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ