| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01071/И |
| Дугаар | 103/ШШ2025/00915 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2025/00915
| 2025 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2025/00915 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур-******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 447,485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Багануур-******* ААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: С.******* нь халуун ус, цэвэр, бохир ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 439,985 төгрөг, нотариатын хөлс 7,500 төгрөг нийт 447,485 төгрөгийн төлбөрөө барагдуулахгүй, хуримтлагдсан авлага үүсгэж манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул С.*******аас 447,485 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ гэжээ.
Нэхэмжлэгч Багануур-******* ААТҮГ нь шүүхэд ирүүлсэн албан бичигтээ: ..., С.******* нь усны төлбөр болох 447,485 төгрөгийг төлж барагдуулсан болно гэжээ.
Хариуцагч С.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 447,485 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хариуцагч төлбөрөө төлсөн гэх хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Багануур-******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 447,485 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багануур-******* ААТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж 14,074 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 14,074 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 7,037 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ