| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01051/И |
| Дугаар | 103/ШШ2025/00919 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2025/00919
| 2025 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2025/00919 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* *******,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,384,329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Ц.*******, Э.******* нар нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* банктай ЗГ46051****** тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 11,200,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ46051*** тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 800,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 4605********** тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 900,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ЗГ4605141354-3 тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 2,800,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ЗГ-R00043********** тоот дижитал тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 1,490,000 төгрөгийн дижитал тэтгэврийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай тус тус авсан. Зээлдэгч Ц.*******, Э.******* нар нь ЗГ46051*, 3546*, 460*, ЗГ46051*, ЗГ-R0004386* тоот тэтгэврийн зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 120 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг 9,384,329 төгрөг, мөн 165,099 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* банканд олгуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,үндсэн зээлдэгч Ц.******* нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нас барсан байх тул хариуцагч Ц.*******ээс татгалзаж, хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,384,329 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,042,703 төгрөг,
- 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,042,703 төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,042,703 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,042,703 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1,042,703 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,042,703 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,042,703 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1,042,703 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1,042,705 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, хариуцагч Э.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,384,329 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Ц.*******ээс татгалзаж, хариуцагч Э.******* нь 9,384,329 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 27-ны өдөр 1,042,703 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1,042,705 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,099 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 82,549 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Э.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 82,549 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ