Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 336

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.А даргалж, шүүгч Б.М, Б.Д нарын бүрэлдэхүүнтэй,

 

Улсын яллагч П.Д,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

Иргэдийн төлөөлөгч О.Д,

Хохирогч Д.Э,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г  холбогдох эрүүгийн 201725020180 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн,

урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 203 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 07 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар ..., Л.Г

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч  согтуурсан үедээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж 2017 оны 01 дүгээр сарын 16-ны орой Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 3-13-13 тоотод хохирогч Д.Э-той маргалдаж түүний биед “дух ясны гадна болон дотор ялтасны цөмөрсөн хугарал, тархины эдэд няцрал, дух хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Надад тулгаж байгаа хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогчид гар хүрсэн зүйл огт байхгүй гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 16 өдөр найз тай утсаар яриад интернетээс ажлын зар үзэхээр хоорондоо тохиролцсон. Тэгээд интернетээс тай ажлын зар үзэж байгаад 7 буудлын “Хүсэл” нэртэй пабд 2 шил пиво, нэг жижиг шил архи уусан. Тэгтэл ийн найз Алтангэрэл утсаар яриад Хайлаастын тэр хавьд байрлах буудалд хүрээд ир гэхээр нь очиж ийн найзтай бид гурав нэг шил архи хувааж уусан. Би тай 19 цагийн үед Алтангэрэлээс салаад гэртээ харихаар явж байтал 7 буудлын Сувдын гүүрэн дээр явж байгаад тай таарсан. Тэгтэл   бид хоёрыг “гэрт оръё” гэж хэлэхээр нь хамт гэрт нь очиход  нэг шил архи задалсан. Тэр архийг уугаад байж байтал  гэр нь гал түлээгүй, гэрт нь 4-10 насны хоёр жоохон хүүхэд байсан. Би  “өвлийн хүйтэнд хоёр жоохон хүүхэд байхад гэртээ гал түлээч” гэж зэмлэнгүй хэлэхэд  миний өөдөөс “чамд миний амьдрал ямар хамаатай юм бэ” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл  босч ирээд намайг нэг удаа цохиход би ухаан алдаж унасан. Би ухаан ороход Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүлээлгийн өрөөнд байсан. Тухайн үед 103 ирж миний толгойд оёдол тавьсан байсан. Миний эхнэрийн дүү Мөнхбат ирж намайг гэрт хүргэж өгсөн. Би тэгээд маргааш өглөө нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд шууд хагалгаанд ор гэж хэлээд намайг хагалгаанд оруулсан.  миний толгойн тус газар луу хатуу зүйлээр цохисон нь үнэн. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч  /1-р хх-ийн 18-19/, гэрч Б.Т /1-р хх-ийн 21-22/, гэрч Д.О /1-р хх-ийн 24-25/, гэрч С.М /1-р хх-ийн 26-27/, гэрч У.М /1-р хх-ийн 32-33/, сэжигтэн Б. /1-р хх-ийн 82-83/, яллагдагч  /1-р хх-ийн 78-80/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1740 дугаар дүгнэлт /1-р хх-ийн 37/, шүүгдэгч  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 109/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч  согтуурсан үедээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж 2017 оны 01 дүгээр сарын 16-ны орой Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 3-13-13 тоотод хохирогч той маргалдаж түүний биед “дух ясны гадна болон дотор ялтасны цөмөрсөн хугарал, тархины эдэд няцрал, дух хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч болон өмгөөлөгч нараас “... үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учраагүй, хохирогч өөрөө унахдаа гэмтэл авсан байх боломжтой тул хэргийг цагаатгаж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч  нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй боловч хэрэгт авагдсан гэрч Б., хохирогч  нарын мэдүүлгээр дээрх нөхцөл байдал үгүйсгэгддэг болно.Үүнд:

гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...,хоёр барилцаж аваад  цохих шиг болсон. Тэгээд  хойшоо аяга тавагны шүүгээ налаад ухаангүй байдалтай уначихсан. Би юу болов яав гээд ыг татаад босгох гэтэл дийлэхгүй байсан ба духнаас нь цус гарч байсан.  ыг цохичихоод гараад явчихсан...” гэх мэдүүлэг,

гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед хүү  нь хэлэхдээ “миний найзыг ийм болгочихлоо ээжээ түргэн дуудаарай” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

хохирогч  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... нь миний духны баруун тал хэсэг рүү 1 удаа цохьсон...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч  үйлдэл, хохирогч ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч оос “...галаа түлэхгүй яасан юм бэ, жаахан хүүхдүүдээ дааруулчихлаа...” гэж хэлсэн үгнээс болж маргалдсан үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй боловч хохирогч ын амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан талаар шүүгдэгч болон гэрч, хохирогч нар харилцан эсрэг байр суурийг илэрхийлдэг. Гэвч хууль сануулан, үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг ухамсарлан удаа дараа өгсөн гэрч Б., хохирогч  нарын мэдүүлгийг шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэгдсэн, энэ хэрэгт ач холбогдолтой гэж үзэн үнэн зөв гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч  “...хохирогч ыг унахдаа өөрөө энэ гэмтлийг авсан...” гэх, мөн түүний эхнэр Б.Т-г орж ирэхээс өмнө тухайн хэрэг учрал болж өнгөрсөн байсан тул тухайн үйл явдлыг шууд харсан гэрч биш, харин ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлтэй учир тэдний мэдүүлэг шүүгдэгч  гэм бурууг үгүйсгэх, цагаатгах нотлох баримт хангалттай болж чадахгүй гэж үзнэ.

 

Мөн прокуророос шүүгдэгч Л.-г зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогчид хүнд хохирол санаатай учруулсан гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн боловч энэ байдал хангалттай тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл ямар зэвсгийн чанартай зүйл хэрхэн яаж бэлтгэсэн, хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй, уг зүйлийг эд мөрийн баримтаар хэрэгт тооцож аваагүй, энэ талаар хэргийн газрын үзлэг хийгдээгүй зэрэг нь шүүгдэгчийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдгийг нотолж чадахгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилөх нь зүйтэй.   

 

Харин шүүгдэгч  нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны орой Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 3-13-13 тоотод хохирогч той маргалдаж түүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ...19 цагийн үед найз ийн хамт гараад гэрлүүгээ харихаар 7 буудлын Сувдын гүүр даваад явж байтал ийн танил болох  гэх залуутай тааралдсан. Тэгээд  гэх залуугийн гэрт нь бид нар орсон ба  нь 0,75 литрийн архи гаргаж ирсэн. Тухайн үед гэрт нь 4-10 насны хоёр хүүхэд байсан ба гэр нь хүйтэн байхаар нь би  хандан “чи жоохон хүүхдүүдийг ийм хүйтэн нөхцөлд байлгаж болохгүй шүү дээ” гэж зэмлэнгүй байдлаар хэлэхэд  нь надад хандан “чамд ямар хамаатай юм” гэж өөдөөс уурлаад байсан. Тухайн үед уг архинаас бид гурав 2-3 удаа аяганы талаар тойруулаад ууж байсан ба  бид хоёр хүүхдийг хүйтэн газар байлгалаа гэх шалтгаанаар маргалдсаар л байсан. Тэгээд  намайг заамдаад толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд би ухаан балартаад нэг ухаан ороход Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирчихсэн байсан.  нь миний духны баруун тал хэсэг рүү 1 удаа цохисон. ...Миний биед учирсан гэмтлүүдийг  гэх залуу учруулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19/,

 

Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүү Г.Зоригт /11 настай/ хүрч ирээд Оюунаа эгчийн хүүхэд нь гэрт нэг хүнийг зодоод байна. Та хурдан очихгүй бол болохгүй нь гэж хэлэхээр нь би ажлаасаа гадуур хувцасаа өмсчихөөд гэртээ очиход 40 орчим насны залуугийн толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан ба манай хажуу айлын хөрш залуу болох  нь уг залуугийн дээр гарчихсан “миний найз яачихваа” гэж хэлээд сэгсрээд байсан. Тэгээд би т хандан “чи яагаад байгаа юм бэ, юу болоод айлд агсан согтуу тавиад танхайраад байгаа” гэж хэлсэн чинь намайг “гудамжны янхан банзал” гэж дуудаад миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн ба би арагшаагаа газар унасан ба  нь “миний ээжийг дуудаад өгөөч” гэж хэлэхээр нь би ийн гэрт нь очиж Оюунаа эгчийг дуудах гэтэл гэрэл нь унтраастай байсан. Тэгээд би буцаад гэртээ очоод Цагдаа болон түргэн тусламжид дуудлага өгсөн ба т хандан “чи найзыгаа босгоод сандал дээр суулга” гэж хэлэхэд  нь найз гэх залуугаа босгосон ба найзыгаа гэрийн хөргөгчний хажууд байрлах сандал дээр суулгах гэж байгаад  нь найзынхаа дээрээс дараад гэрийн зуух руу уначихсан юм. Тэгээд босоод сууж байтал удалгүй цагдаа нар ирээд , түүний найз болох залуу, манай нөхөр Гантулгыг аваад явсан. ...Тухайн үед намайг очиход хоорондоо муудалцаагүй байсан ба  нь найзыгаа “миний найз яачихсан юм бэ, гээд сэгсрээд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22/,

 

Гэрч Д.-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэрт нь ороход  эхнэр болох Туяа нь “архичингууд, гэр орон бусниуллаа” гэж орилоод  руу дайраад байсан ба хүү ,  хоёр нь гэрийн зүүн талын буйдан дээр сууж байсан ба ын духнаас нь цус  гарчихсан байсан. ...Би тухайн үед  гэрт нь очиход гэрийн зуух нь уначихсан, яндан нь салчихсан, гэрийн багануудын ивээс нь салчихсан байдалтай байсан. ...Тухайн үед хүү  нь хэлэхдээ “миний найзыг ийм болгочихлоо, ээжээ түргэн дуудаарай” гэж хэлж байсан. ... эхнэр болох Туяа нь ,  над руу орилж чарлаад дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

 

Гэрч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хоёрдугаар хэлтсийн Бэлх 114 дүгээр чиглэлд эргүүлийн цагдаа, жолооч, д/а Н.Золбаярын хамт Сүхбаатар дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 01 дүгээр сарын 17-ны 08 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. ...Тэгээд гэрт нь ороход ...ын толгой нь хагарчихсан цус гарч байсан ба  нь даавуугаар ын толгойг нь дарчихсан сууж байсан. Тэгээд би юу болсон талаар уг хүмүүсээс асуух гэтэл Туяа гэх эмэгтэй нь  гэх залуугийн эх Оюунаатай хэрэлдээд орилолдоод байсан учир , ,  нарыг машинд суулга гэтэл  нь буйдангаасаа босоод хөл дээрээ явж чадахгүй согтуу байсан. ...юу болсон талаар асуухад  нь “,  нар манай гэрт архи уусан. Нэг мэдсэн чинь ,  нар агсам тавиад байсан. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/,        

 

Гэрч У.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шөнө 22 цагийн үед “Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ярьж байна. Танай нөхөр  нь хүнд зодуулаад толгойдоо оёдол тавиулсан бага зэрэг цус алдалттай байна, ирж ав” гэж утсаар ярихаар нь би “за” гэж хэлээд өөрийн төрсөн дүү болох Мөнхбатыг цагдаагийн хэлтэс рүү явуулсан. Тэгээд удалгүй 23 цагийн үед манай дүү Мөнхбат нь манай нөхөр ыг гэрт авчирсан. Тухайн үед толгойгоо боочихсон байдалтай ирэхээр нь юу болсон талаар асуухад “би толгойгоо цохиулчихлаа, хамт архи уусан хүндээ цохиулчихлаа, би ядраад байна, толгой өвдөөд байна, унтлаа” гэж хэлээд орон дээр хэвтсэн. ...Маргааш нь би ас юу болсон талаар асуухад  нь “би танай нөхөртэй маргалдаж байгаад гэрээсээ зугтаагаад гарсан юм. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33/  

 

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд ын хамт  гэрт нь очоод 0,5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж ууцгаасан. Тухайн үед би нилээн согтчихсон биеэ авч явах чадвар муу, ухаан санаа орон гаран байсан ба нэг ухаан ороход найз  нь толгойноос нь цус гарчихсан  гэрт нь шалан дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. ...,  хоёр барилцаж аваад  цохих шиг болсон. Тэгээд  хойшоо аяга тавагны шүүгээ налаад ухаангүй байдалтай уначихсан. Би юу болов яав гээд ыг татаад босгох гэтэл дийлэхгүй байсан ба духнаас нь цус гарч байсан.  ыг цохичихоод гараад явчихсан.  гараад удаагүй  эхнэр Туяа орж ирээд “архичингууд гэр бузарлаад” гээд хараагаад байх шиг байсан. Энэ хооронд  ухаан ороод сэрсэн байсан. Тэгэхээр нь би Туяад найзыг минь алчихлаа гэж хэлээд гэрийнх нь зүүн талын шиг санаж байна баганыг нь зуухтай нь өшиглөсөн. Энэ үед Туяа над руу дайраад хүзүү рүү маажаад байсан. Би Туяаг биеэсээ холдуулаад түлхсэн. ...Уг нь бол  ыг цохичихоод зугтаачих шиг л болсон. ... ыг цохисны улмаас л унасан гэж бодож байна. Тэр хоёр босож ирээд  шууд цохиулаад унасан. Яг юугаар  цохисныг мэдэхгүй, хараагүй. Ер нь тухайн үед ийм асуудал болчихно гэж бодоогүй учир харж чадаагүй. Гэнэт л болоод өнгөрсөн. Би Г-ыг тухайн үед ыг ямар нэгэн зүйлээр цохиод унагаасан гэж бодож байгаа. Хичнээн мундаг байсан ч гэсэн гараараа хүний духыг цөм цохисон гэж бодохгүй байна. Тэгэхээр ямар нэгэн зүйлээр цохисон байх.  нь цохиулаад унахдаа гэрийнх нь аяга тавагны шүүгээг налаад унасан. Харин гэрийнх нь зуухыг мөргөсөн, өөр ямар нэгэн эд зүйл мөргөсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83, 2-р хх-ийн 52-53/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1740 дугаар дүгнэлт: “...ын биед дух ясны гадна болон дотор ялтасны цөмөрсөн хугарал, тархины эдэд няцрал, дух хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруул дээр шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх /1-р хх-ийн 37/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал маргаан үүсгэх, улмаар хүний биед хүнд хохирол учруулах хүртэл нөхцөл байдлыг бий болгосон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Иймд шүүгдэгч Л.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Мөн “шүүгдэгч Л.Г-ыг гэм буруутай” гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгч О.Д-гийн санал үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний эрүүл мэндийн байдал /50 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай/-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Харин шүүхээс гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд хохирогчийн санал хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар тогтсон болно.

 

Шүүгдэгч  нь хүнд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. 

           

            Хохирогч  нь шүүгдэгчийн ахуй амьдрал, хувийн байдлыг харгалзан түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тэмдэглэвэл зохино.

 

Шүүгдэгч  нь урьд 13 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д-г 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан д оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  урьд цагдан хоригдсон 13 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээл шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    М.А

                          ШҮҮГЧИД                                       Б.М

                                                                       Б.Д