Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0217

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагч Д.Н, Г.Б нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, С.Б-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Н, улсын байцаагч Г.Б нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ныөдрийн 06 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, Төрийн хяналт шалгалтын тухай 4 дүгээр зүйлийн 4.1.6, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-аас шүүхэд гаргасан хяналтын газрын Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Н, улсын байцаагч Г.Б нараас тогтоосон 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10-03-003/016 тоот улсын ахлах байцаагчийн акт, улсын байцаагч Г.Б-оос гаргасан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0113265 дугаартай шийтгэврийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах тухай дараах гомдлыг гаргаж байна.

“...шалгалтаар тус цэцэрлэгээс авсан 14 арчдас, зөөврийн ундны усны 2 дээж, цэцэрлэгийн усыг нийлүүлдэг гүний худгаас 1 дээж, хоолны цэсэнд орсон түүхий эд, бүтээгдэхүүнээс 14 дээж, хоолны 9 дээжийг тус тус авч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн.

Шинжилгээний дүнгээр 14 арчдасны 57.1%-д нь Е.соli, зөөврийн уснаас Е.соli тус тус илэрсэн, Ундны усны эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт MNS 0900:2005 стандартын шаардлага хангаагүй, хоол хүнсний бүтээгдэхүүний 5 дээжинд stapilососс.аuгеus, Е.соli илэрсэн.

Шинжилгээний дүнгээр үүсгэгч илэрсэн өсгөврийг баталгаажуулахаар нийт 6 өсгөврийг ХАБҮЛЛ-т баталгаажуулахад Е.соli-ийн веротоксин илрээгүй, S.aureus-ийн Е хүрээний энтертоксин илэрсэн байна.

Хортон шавж устгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар улирал тутам хийлгэж бүртгэл хөтлөөгүй, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй.

Цэцэрлэгийн багш, ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй, дунд бүлгийн багшийн хоолойн арчдасны шинжилгээнд S.aureus илэрсэн, дэвтэрт бичиглэлт хийгдээгүй ажилтанг цэцэрлэгт ажиллуулж байсан.

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмчгүй, шаардлагатай тоног төхөөрөмж бүхий эмчийн өрөөгүй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангасан тусгаарлах өрөөгүй, хүүхдүүдийг өглөө хүлээж авахдаа эрүүл мэндийн үзлэг хийж, халдварын анхны шинж тэмдэг илэрсэн хүүхдийг буцаах, мэдээлэх арга хэмжээ авдаггүй.

Хог хаягдлыг цуглуулах түр хугацаагаар хадгалах сав болон бохирын цооног нь цэцэрлэгийн хашаанд хаалт хамгаалалтгүй, битүүмжлэл муутай орчинд бохирдол үүсгэхээр нөхцлийг бүрдүүлсэн.

Хүнсийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөдөг, хөргөх төхөөрөмжүүд (мах, сүүний хөлдөөгч)-д температур хэмжигч хүрэлцээгүй.

Хоол үйлдвэрлэлд ашиглаж буй ургамлын тос, гоймон, өтгөрүүлсэн (молоко) сүү, цайны печень зэрэг нь чанар аюулгүй байдлыг баталгаажуулсан итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн байхгүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл шаардлага хангаагүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн (гурил, будаа, элсэн чихэр)-ийг хүнсний зориулалтын бус хуванцар саванд нөөцөлсөн, цэцэрлэгт нийлүүлж буй сүү, сүүн бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг шинжлүүлсэн лабораторийн сорилын дүн байхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 17 хүүхдийн 82%-д нь бөөлжих, 47%-д нь арьс хуурайших, 35,3%-д нь усархаг суулгах, хэвлий дүүрэх, 17.6%-д нь халуурах, 23.5%-д нь хоолонд дургүй болох шинжтэмдгүүд илэрсэн.

Лабораторийн шинжилгээнд 112 хүн хамрагдсанаас 40 хүнд үүсгэгч илэрсэн, үүний 36 хүнд эмгэгтөрөгч Е.Соli, 4 хүнд S.аuгеus илэрсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвд үүсгэгч илэрсэн 5 өсгөврийг баталгаажуулахад Е.соli 0157: Н7, З.аuгеus илэрсэн байна.

Гэр хороололд зөөврийн усан хангамжтай нөхцөлд 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн гал тогоонд 2 дахин их буюу 100-123 хүүхдийн хоол үйлдвэрлэл явуулж, цэцэрлэгт хэрэглэж байсан зөөврийн ус, орчноос авсан арчдасны шинжилгээ, хадгалагдаж байсан хоолны дээж, түүхий эд бүтээгдэхүүн нянгаар бохирлогдож цэцэрлэгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөн нь хоол хүнс дамжин бохирдох хүчин зүйл болсон.

Өвчлөлийн сэжигтэй болон батлагдсан тохиолдлуудын эмнэлзүйн шинж, лабораторийн шинжилгээ, нууц үеийн хугацаа зэргээс үндэслэн нян тээгчээс эх уурхайтай суулгалт халдварыг үүсгэгч Е.соli 0157:Н7, З.аuгеus-аар үүсгэгдсэн хоол хүнсээр дамжих хордлого болох нь батлагдсан.

Цэцэрлэгийн үйл ажиллагааг 2017 оны 05 сарын 08-ны өдрөөс эхлэн 10-03-015/012 тоот хамтарсан актаар түр хугацаагаар зогсоосон, 2017 оны 05 дугаар 09-ний өдрийн 10-03-015/121 тоот 10 заалттай хугацаатай албан шаардлага өгсөн, биелэлт 80%-тай

Хоолны хордлогот халдвар гаргасантай холбогдуулан 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Болортуяад Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтын дагуу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтаар 3600000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авсан.

Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийг шалгасан шалгалтын нэгдсэн танилцуулга гарган, авсан арга хэмжээний талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр танилцуулсан

Шийтгэврийн арга хэмжээг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд баталгаажуулах хүсэлтийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/369 албан тоотоор өгсөний дагуу Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх баталгаажуулан 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3428 дугаар шүүгчийн захирамж гарч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан.

Тухайн цаг үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүл мэндийн сайдын 2008 оны 185-р тушаалын 2.8-д заасны дагуу “Хордлогын талаар эрүүл ахуйн мөрдөн шалгасан материалыг нэгтгэн улсын байцаагчийн хамтарсан актыг үйлдэнэ” гэж заасны дагуу хордлогын талаар шалгасан нотлох баримтуудад тулгуурлан хамтарсан актыг үйлдсэн.

Шийдвэрт дурьдсан актыг хүчингүй Мэргэжлийн хяналтын ерөнхий шаардлага стандартын улсын байцаагчийн үйлдэх хяналт шалгалтын баримт бичгийн төрлийн 11.6-д “Акт” гэж “Барилга байгууламжийг ашиглалтанд хүлээж авах, иргэн аж ахуйн нэгж байгууллагын ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, барилга байгууламж, машин тоног төхөөрөмжийн ашиглалтыг түр буюу бүр зогсоох, бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглох, устгах, өөр зориулалтаар ашиглах, саатуулах, буцаах, шинжилгээнд дээж авах, улсын орлого болгох, хураах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, актын үйлчлэлийг дуусгавар болгоход үйлдэх баримт бичиг” гэж тодорхойлсон бөгөөд энэ “акт” гэсэн тодорхойлолтод “Хордлого шалгасан үед үйлдэх бичиг баримт” гэж тусгагдаагүй байхад тус стандартад заасан улсын байцаагчийн акт тэмдэглэх, тодорхойлох, тогтоох гэсэн 3 хэсгээс бүрдэхийг шаардаж байгаа нь тус стандартад заасан “акт” гэсэн тодорхойлолттой нийцэхгүй байгааг шүүх хуралдааны явцад тайлбарлахад харгалзан үзээгүй илт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Улсын байцаагч Г.Б-ийн 2017 оны 05 сарын 24-ний өдрийн 0113265 дугаартай шийтгэврээр 3600000 төгрөгийг ногдуулсан хуулийн үндэслэл болох Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан боловч 19.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэж заасан, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж хуульд заасан байна.

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журамд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж хуульд заасан байна.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн цэвэрлэгээ халдваргүйтгэл, цэцэрлэгийн орчны эрүүл ахуй, багш ажиллагсдын эрүүл мэндэд тавигдах шаардлага, хоол хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, аюулгүй байдалд тавих дотоод хяналт хангалтгүй, хоол хүнс дамжин бохирдолт ихтэй, хоол хүнсний түүхий эдийг хүлээн авахаас эцсийн бүтээгдэхүүн хүүхдэд очих бүх үе шатуудад эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлээгүйтэй холбоотойгоор хоол хүнсээр дамжих хордлого гарсан нь батлагдаж олон хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, ирээдүйд эрүүл мэндэд нь ноцтой аюул эрсдэл үүсэх нөхцөл бүрдсээр байтал тус цэцэрлэгийн эрхлэгч С.Б-д Мэргэжлийн хяналтын газрын шийтгэврийн арга хэмжээнээс /3600000/ өөр ямар ч арга хэмжээ авагдаагүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүх улсын байцаагч Г.Б-ийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0113265 дугаартай шийтгэврийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул хордлогыг шалгасан актыг хүчингүй болгох үндэслэлтэй мэтээр шийдвэрт тусгасан байгаа нь 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд хордлогод өртөөгүй, удирдах албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхээс зайлсхийх нөхцлийг бүрдүүлсэн, төрийн албан хаагчид хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу хордлогыг шалган цаашид олон хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэхээс урьдчилан сэргийлж ажилласан, хордлогын талаар хуульд нийцүүлэн гаргасан акт, шийтгэврийг үгүйсгэсэн Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад  анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Б-аас “бодит бус материалд үндэслэн акт тогтоосон, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүүхдийн тоо бодит байдлаас зөрсөн, хэт нэг талыг барьж үндэслэлгүй акт тогтоосон” хэмээн “Хордлогыг байцаан шалгасан тухай” акт болон торгууль ногдуулсан шийтгэврийг хүчингүй болгуулахаар маргажээ. 

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Н, улсын байцаагч Г.Б нар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгт хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн мэдээллийг халдвар судлаач эмч Л.Ө-аас ирүүлсний дагуу тус цэцэрлэгт хяналт шалгалт явуулахад 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс тус цэцэрлэгээс бөөлжиж, суулгаж, халуурсан өгүүлэмжтэй 17 хүүхэд сумын эмнэлэгт ирж үзүүлж, 12  хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 5 хүүхэд гэрээр эмчлэгдсэн нөхцөл байдалтай байсан байна.

Ингээд хяналт шалгалт хийх явцад “Хоол хүнсээр дамжих өвчнийг тандан хянах журам”-ын дагуу Эрүүл ахуйн тандалт, хяналтын тархвар судлалын судалгааны хуудсны асуумжаар 73.3%-ийн зөрчилтэй үнэлэгдэж, дараах зөрчлүүд илэрсэн болох нь тогтоогдсон байна.

Үүнд: Шинжилгээний дүнгээр 14 арчдасны 8 буюу 57.1%-д нь E.coli илэрсэн, зөөврийн уснаас нянгийн тоо 125к буюу Ундны усны эрүүл ахуйн шаардлага , түүнд тавих хяналт MNS 0900 2005 стандартын 6.1-д зааснаас 24к-р их буюу стандартын шаардлага хангаагүй, хоолны хордлого авсан хүүхдүүдэд өгсөн 9 хоолны дээжнээс сүүтэй будаа, сүүтэй каш, сүүтэй гоймон, түүхий сүүний 2 дээж нийт 5 дээжинд s.aureus гэдэсний бүлгийн савханцар E.coli илэрсэн нь Хүнсний бүтээгдэхүүний бичил биетний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт MNS 6308:2012 стандартын шаардлага хангаагүй, мөн цэцэрлэгийн багш, ажиллагсадын эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийгдээгүй, тэднээс авсан хамар залгиурын арчдасын шинжилгээнд s.aureus илэрсэн, хүүхдүүдэд халдварын анхны шинж тэмдэг илэрсэн байхад буцаах, мэдээлэх арга хэмжээ аваагүй, цэцэрлэгийг усаар хангадаг худаг нь халаалтын зуухнаас зөвшөөрөгдсөн хэмжээнд байрлаагүй, эрүүл ахуйн бүс тогтоогоогүй, хоол үйлдвэрлэлийн технологийн урсгал буруу зохион байгуулагдсан, хүнсийг зориулалтын бус тээврийн хэрэгсэлээр зөөвөрлөдөг, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч малчин, саальчин нар нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй зэрэг зөрчлүүд илрүүлж, Эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.7, Ундны усны эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт стандарт, Хүнсний бүтээгдэхүүний бичил биетний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт стандарт, Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам зэрэг хууль журмуудыг зөрчсөн талаар 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10-03-003/016 дугаар “Хордлогыг байцаан шалгасан тухай” хамтарсан акт үйлдэж, цэцэрлэгийн эрхлэгч С.Б-д хүргүүлжээ.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй “Хордлогыг байцаан шалгасан тухай” хамтарсан актыг улсын байцаагчийн дүгнэлтийн шинжтэй тогтоох хэсэггүй, зөрчил гаргасан байгууллага болон албан тушаалтанд хэрхэн хариуцлага хүлээлгэж байгаа, актад гомдол гаргах эрхийг заагаагүй зэрэг шаардлага хангахгүй хэмээн хүчингүй болгосон буруу байна.

Учир нь улсын байцаагчийн дээрх акт нь цэцэрлэгийн эрхлэгчид хариуцлага хүлээлгэсэн акт бус, харин тус цэцэрлэгт гарсан хоолны хордлого үүссэн нөхцөл байдал, хяналт шалгалт, эрүүл мэндийн газрын тандалт судалгааны дүн, лабораторийн шинжилгээний дүн зэргийг нэгтгэн шалгасан талаар Эрүүл мэндийн сайдын 2008 оны 185 дугаар тушаалаар баталсан журмын 2.8-д “ Хорлогын талаар эрүүл ахуйн мөрдөн шалгасан материалыг нэгтгэн улсын байцаагчийн хамтарсан акт үйлдэнэ” гэж заасны дагуу гаргасан баримт бичиг байх бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий шаардлага стандартын улсын байцаагчийн үйлдэх хяналт шалгалтын баримт бичгийн төрлийн “акт” гэсэн тодорхойлолтод “Хордлого шалгасан үед үйлдэх баримт бичиг” гэж тусгагдаагүйгээс үзэхэд анхан шатны шүүхийн уг актын талаарх дүгнэлт үндэслэлтэй биш байна.

 Харин дээрх зөрчил гаргасан нь хяналт шалгалтын дүн болон холбогдох лабораторийн шинжилгээний дүнгээр тогтоогдсонтой холбогдуулан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас захиргааны зөрчилд ногдуулах шийтгэврийн хуудсаар цэцэрлэгийн эрхлэгч С.Б-д Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасныг баримтлан 3.600.000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулсан байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “хүнсний сүлжээний бүх үе шатанд энэ хууль, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг хариуцана”, 10.1.2-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан зохистой дадлыг өөрийн үйлдвэрлэлийн бүх үе шатанд хэрэгжүүлнэ” 10.1.7-д “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулна” гэж хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүргийг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч С.Б нь хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсэнд хэрэглэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллах, тэдгээрийн хоол хүнсийг бэлтгэдэг, харьцдаг ажилтнуудыг тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулж байх үүрэгтэй бөгөөд хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар “хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадал”-ыг нэвтрүүлээгүйгээс цэцэрлэгийн хүүхдүүд хоолонд хордож, хоолонд хордсон шалтгаан нөхцөл нь хэрэгт авагдсан баримтууд болон лабораторийн шинжилгээний дүнгээр тогтоогдсон байх тул түүнд захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч улсын байцаагчаас захиргааны зөрчилд шийтгэвэр ногдуулах үед Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх хугацаа болоогүй байсан бөгөөд Хүнсний бүтэгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг заалтаар хүнсний сүлжээний бүх үе шатанд зохистой дадлыг нэвтрүүлээгүй, хүнсний бүтээгдэхүүн бүрт ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөөгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасныг баримтлан торгуулийн шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй байна. Харин шүүхэд нэхэмжлэл гаргах үед Зөрчлийн тухай хууль үйлчилж эхэлсэн тул энэ хуулийн 6.15 дугаар зүйлийн 2-т зааснаар тухайн зөрчилд холбогдох торгуулийн хэмжээг багасгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ныөдрийн 06 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, Зөрчлийн тухай хуулийн6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-аас Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Н, улсын байцаагч Г.Б нарын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10-03-003/016 тоот актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 0113265 дугаар шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн 0113265 дугаар шийтгэврийн хуудсаар ногдуулсан 3.600.000 төгрөгийн торгуулийн хэмжээг 300.000 төгрөг болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хэвээр үлдээж...” гэснийг “...хэвээр үлдээсүгэй.” гэж, “хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

           ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ