Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/00960

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/00960

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд ар хороолол, Хатанбаатар Магсаржав, **, * давхрын хэсэгт байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчны * дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 503,132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж Сайн интернешл-ээс А52 маркийн гар утсыг лизингээр авч манай байгууллагаас 1,099,900 төгрөгийн зээл авах хүсэлт гаргаж хүсэлтийн дагуу шийдвэрлэж Сайн интернешл ХХК-ийн Хаан банкны 5210******** тоот дансруу шилжүүлсэн. Манай байгууллага Б.******* 24 сарын хугацаатай, жилийн 39.6 хувийн хүүтэй тухайн зээлийг олгосон. Б.*******ийн зээлийн гэрээ 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон, иргэний хариуцагч нь сар бүрийн 20-ны өдөр зээлээ төлөх ёстой боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээг удаа дараа зөрчиж нийт 1,376,000 төгрөг төлсөн байна. Манай байгууллагаас зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлж барагдуулаагүй байна. Иймд иргэний хариуцагч Б.*******ээс үндсэн зээл 226,849 төгрөг, зээлийн хүү 209,858 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,425 төгрөг бусад зардал буюу нотариат 8,000 төгрөг нийт 503,132 төгрөг гаргуулахаар нэхэмжлэж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 503,132 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 503,132 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,875 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 7,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ