| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01114/И |
| Дугаар | 103/ШШ2025/01006 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2025/01006
| 2025 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 103/ШШ2025/01006 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баг*******ур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө, ***, ******* центрт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баг*******ур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод байрлах ******* ******* ХХК, гүйцэтгэх захирал ******* овогт ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,651,370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Дакал Фарм ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Талууд 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан борлуулахаар харилцан тохиролцсоны дагуу Дакал ******* ХХК-аас ******* ******* ХХК-ийн эмийн санд 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд 2,751,746 төгрөгийн эм бараа нийлүүлснээс 1,100,376 төгрөгийн төлбөр ******* ******* ХХК төлсөн байдаг. Дакал ******* ХХК-ийн авлагын нягтлан бодогч ******* ******* ХХК-ийн 999**** утсанд 2024-2025 онд төр төлбөрөө барагдуулах талаар холбогдон мессеж бичиж, хариуцагч өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа хариу ирүүлсэн байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар ******* ******* ХХК-аас 1,651,370 төгрөгийн өр төлбөр төлөгдөөгүй байна. Иймд 1,651,370 төгрөгийг ******* ******* ХХК-аас Дакал ******* ХХК-д гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.******* миний бие нь ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд Дакал ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,651,370 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дакал ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК, гүйцэтгэх захирал ******* овогт ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,651,370 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,372 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,686 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч ******* ******* ХХК, гүйцэтгэх захирал С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 20,686 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дакал ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ