Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2025/01007

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2025/01007

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Энх тайвны өргөн чөлөө ***, Засгийн ******* ** дүгээр байранд байрлах ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус задгайн гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 20,530,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь хариуцагч Ц.*******, Ц.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 20,530,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Иргэн ******* ******* нь ******* ******* ******* газартай 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр SME-00725 дугаартай зээлийн гэрээгээр Гутлын үйлдвэрлэл нэртэй төслөөр 95.300.000 төгрөгийн зээл авсан ба тухайн зээлийг 2024.10.18-ны өдөр төлж барагдуулахаар байсан. Мөн зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн барьцааны гэрээгээр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн гудамжны 92 тоотод байрлах 492мкв ******* Баттулгын өмчлөлийн Авто угаалга, үйлчилгээний байрыг барьцаалуулсан. Тус хөрөнгийн өмчлөгч тухайн хөрөнгийг барьцаалуулах, тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах эрхийг хариуцагчид итгэмжлэлээр олгосон. Зээлдэгч нь үндсэн төлөлтөд 342,116 төгрөг, хүүгийн төлбөрт 5,051,883 төгрөг төлсөн ба одоогийн байдлаар үндсэн төлбөрт 94,957,884 төгрөг, хүүгийн төлбөрт 3,782,578 төгрөг, алдангид 47,478,942 төгрөг нийт 146,219,404 төгрөг төлөгдөөгүй байгаа нь зээлийн гэрээний 4.1-д заасан гэрээний үүргийг ноцтой зөрчсөн ба мөн гэрээний 4.3, 4.5-д заасан нөхцөл бүрдсэн байна. Зээлийн гэрээний 6.2.19-д заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.******* нь зээлдэгчтэй адил эрх, үүрэгтэй тул энэхүү нэхэмжлэлд хариуцагчаар давхар оруулсан. 2025 оны 1 дүгээр сард тус шүүхэд зээлийн гэрээний үндсэн үүрэгт 80,338,462 төгрөг, гэрээний хүүгийн төлбөрт 3,635,436 төгрөг, алдангид 41,714,759 төгрөг нийт 125,688,657 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Миний бие тооцооллын алдаа гаргасны улмаас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан боловч шүүхээс Захирамж гэх үндэслэлээр дахин нэхэмжлэл гаргах эрхтэй байдлаар буцаасан тул тооцооллын алдааны улмаас үлдэгдэл зөрүү 20,530,747 төгрөгийн асуудал шийдэгдэлгүй үлдсэн. Иймд 2019.10.04-ны өдрийн SME-00725 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрт 20,530,747 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Ц.*******, Ц.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой *******, ******* овогтой ******* нар нь ЖДҮДГ-ын нэхэмжлэлтэй тус шүүхийн гаргасан шийдвэрийн дагуу үндсэн үүргийн төлбөр 80,338,642 төгрөг, хүүгийн төлбөр 3,635,436 төгрөг, алданги 4,171,475.9 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Мөн тооцоололд гарсан зөрүүгээс шалтгаалан нэхэмжлэгч талаас 20,530,747 төгрөг нэхэмжилснийг бид хянаж үзээд үндэслэлтэй гэж үзсэн тул уг төлбөрийг нийт төлбөрийн ******* нэмж төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ц.*******, Ц.******* нар нь ******* ******* ******* ******* нэхэмжилсэн 20,530,747 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 20,530,747 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.*******, Ц.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 343,442 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 171,721 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ