Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2025/01009

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2025/01009

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануурын ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны * тоотод оршин суух, А.******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 623,887 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Багануурын ******* ******* ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь А.*******ай ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Хариуцагч нь 2024 оны 05 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн А.******* ******* эрчим хүчний төлбөр 430,006 төгрөг, алданги 193,881 төгрөг нийт 623,887 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ..., Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны * тоотод оршин суух А.******* ******* төлбөрөө төлөөгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч А.******* нь ** дугаар байрны * тоотод амьдрахаа больсон, байраа зараад 3 жил болж байгаа талаар мэдэгдсэн. Иймд А.******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ ..,А.******* нь 13 дугаар байрны 5 тоотод амьдрахаа больсон, байраа зараад 3 жил болж байгаа талаар мэдэгдсэн. Иймд А.******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн үндэслэлээр татгалзаж, татгалзлаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануурын ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, А.******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 623,887 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 19,337 төгрөг урьдчилан төлснөөс 9,668 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 9,668 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Багануурын ******* ******* ТӨХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ