Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2025/01011

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2025/01011

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 10,834,195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Н.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр №********************* тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 10,445,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлд 866,390 төгрөг, үндсэн хүүнд 507,160 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 842 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөөгүй байна. Иймд Н.******* зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,578,610 төгрөг, 1,234,658 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,927 төгрөг нийт 10,834,195 төгрөгийг гаргуулж ******* банкинд олгуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Н.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 10,834,195 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 900,000 төгрөг,

- 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 900,000 төгрөг,

- 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 900,000 төгрөг,

- 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 900,000 төгрөг,

- 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 900,000 төгрөг,

- 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 900,000 төгрөг,

- 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 900,000 төгрөг,

- 2026 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 900,000 төгрөг,

- 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 900,000 төгрөг,

- 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 900,000 төгрөг,

- 2026 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 900,000 төгрөг,

- 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 934,195 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Н.******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 10,834,195 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.******* нь 10,834,195 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 27-ны өдөр 900,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 934,195 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 94,148 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Н.*******гас улсын тэмдэгтийн хураамж 94,148 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ