| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01083/И |
| Дугаар | 103/ШШ2025/01063 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2025/01063
| 2025 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2025/01063 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 3 дугаар хороо, ******* хотхон, ** дугаар байрны щитний өрөөнд байрлах, ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19** онд Завхан аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны *** тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 881,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******,
Хариуцагч: С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ******* СӨХ нь шаардлагын үндэслэлээ: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 53 дугаар байрны 110 тоотын оршин суугч С.******* нь өөрийн эзэмшлийн орон сууцны дундын өмчлөлийн завсар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгаан төлбөрт зарцуулагдах төлбөрийг сууц өмчлөгчдийн холбооноос удаа дараа шаардсан боловч иргэний үүргээ биелүүлэхгүй бусад оршин суугчдын төлбөрийн мөнгөөр үйлчилгээ авч тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. С.******* нь 2020 оны 3-12 дугаар сарын төлбөр 131,000 төгрөг, 2021 оны 01-12 дугаар сарын төлбөр 157200 төгрөг, 2022 оны 01-12 дугаар сарын төлбөр 157,200 төгрөг, 2023 оны 01-12 дугаар сарын төлбөр 157,200 төгрөг, 2024 оны 01-12 дугаар сарын төлбөр 157,200 төгрөг, 2025 оны 01-09 дүгээр сарын төлбөр 117,900 төгрөг нийт 877,700 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Иргэний хуулийг үндэслэн хариуцагч С.*******гаас 2020-2025 оны төлбөр 877,700 төгрөг, нотариатын төлбөр 3,500 төгрөг нийт 881,200 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Миний бие ******* СӨХ-ны эзэмшлийн 600 м2 талбайд 2,300,000 төгрөгийн үнэ бүхий мод, бут, өвс тарьж ногоон байгууламжтай болгосон тул уг ногоон байгууламжийг сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт суутгуулна гэж маргаж байна.
3.Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би өнөөдөр шүүхийг хүндлээд хуралд ирсэн, сууц өмчлөгчдийн холбооны захирал нь энэ хүний эхнэр, энэ хүн нөхөр нь тэгэхээр ******* шүүх хуралд орох ёстой юм уу. Энэ хүн намайг гүтгэдэг, худлаа хэлдэг, миний мод тарьсан газрыг сууц өмчлөгчдийн холбооны газар биш, гэхдээ бид нар тусалсан гэж хэлж байна. Би үүнийг тодруулаад өгч болно, би өөрийнхөө 5,000,000-6,000,000 төгрөгийн зардлаар энэ ажлыг хийсэн, шүүхээс намайг, энэ 2 эхнэр, нөхөр хоёрыг дагуулаад шалгах боломж байвал, шалгаж болно, би нэмэхгүй, хасахгүй байгаагаар нь хэлнэ. Хэврээ шүүхээс сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төл гэсэн шийдвэр гараад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэж авдаггүй юм бол би төлөхгүй, харин эвлэрч болно гэсэн саналтай байна. Энэ хүмүүстэй холбоотой том хэмжээний зарга үүсгээд явж байгаа, ингэж худлаа хэлээд байгааг нь огт зөвшөөрөхгүй байна. Би 10 гаруй мод 30-40 сөөгийг 500 м2 газарт тарьсан, тэр газар анх улаан шороо хийссэн, архичид цуглардаг, хүүхдүүд бөмбөг тоглодог, бие засдаг, хог хаядаг газар байсан. Би энэ газрыг ногоон байгууламж болгож өөрчилсөн. Заавал өнөөдөр ингэж чирэгдүүлж байхын оронд ярилцаж болоогүй юм уу. Энэ хүн намайг хулгайч гэдэг, би хулгай хийсэн бол төлье, юу хулгайлсан юм бэ, одоохондоо би ямар нэгэн зүйлийг ярьж тохирч чадахтайгаа байна гэв.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтыг хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, зорилгоор сууц өмчлөгдийн холбоо байгуулна гэж зааснаар ******* СӨХ нь бүх гишүүдийн тэргүүлэгчдийн хурлын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот тогтоолыг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №39/5 тоот гэрчилгээгээр Багануур дүүрэгт үйл ажиллагаа эрхлэхээр Багануур дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдсэн болох нь Багануур дүүргийн Засаг даргаас олгосон гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 10 дугаар тал/
4.2.Мөн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №03 дугаар Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор гүйцэтгэх захирлаар Л.******* томилсон байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх хэсэгт зааснаар тус холбооны гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. /хх-ийн 9 дүгээр тал/
4.3.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147, энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй гэж тус тус хуульчилснаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг шаардах эрхтэй, сууц өмчлөгч С.******* нь 2020 оны 3-12 дугаар сарын төлбөр 131,000 төгрөг, 2021 оны төлбөр 157200 төгрөг, 2022 оны төлбөр 157,200 төгрөг, 2023 оны төлбөр 157,200 төгрөг, 2024 оны төлбөр 157,200 төгрөг, 2025 оны 01-09 дүгээр сарын төлбөр 117,900 төгрөг нийт 877,700 төгрөгийн төлбөрийг үл маргах журмаар төлөх үүрэгтэй.
4.4.Иймд хариуцагч С.*******гаас сууц өмчлөгчдийн холбооны 877,700 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг нийт 881,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,699 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25,699 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* овгийн ******* *******гаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 881,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,699 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 25,699 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ