Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/01060

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/01060

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хишиг-Уул ХХК-ийн байр, зүүн корпуст байрлах, ******* банкны Багануур салбарын Б. ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 11 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч: Ж.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банкны Багануур салбар нь Б.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* овогтой ******* /РД:*********/ нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******* банктай *****************тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж 5,300,000 төгрөг нэмэлтээр авч нийт 9,902,459.32 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 9 дүгээр гудамжны 3 тоотод оршин сууж, Багануур сувилал ХХК-д тогоочоор ажиллаж байсан. Б.******* нь 2025 оны 08 сард ажлаасаа халагдаж, 2025 оны 08 сараас хойш зээл хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүрэг зөрчигдөх болсон. 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл 6,284,117 төгрөг байна. Б.*******гийн оршин суух хаяг нь тодорхой бус, ********тоот утсыг ээж нь өгсөн боловч утсаа авдаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Зээлдэгч нь Багануур сувилалд ажиллаж байхдаа 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зээл авсан, ажлаа хийж байхдаа зээлээ хэвийн төлж байсан, ажлаас гарснаас хойш зээлээ төлөөгүй. Зээл авахдаа бүртгүүлсэн хаягаар 2-3 удаа очиход хүнгүй учраас уулзаж чадаагүй. Гэрээнд бүртгэлтэй дугаар нь орох ярианы эрх хаагдсан, ээж нь өөр нэг дугаар өгсөн боловч тэр утсаа авдаггүй, ээжээс нь асуухаар хотод ажил хийхээр явсан, өөр юм мэдэхгүй гэсэн байр суурьтай байдаг гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, харилцах дансны харилцагчийн хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* банкны Багануур салбар, Б.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, ******* банкны Багануур салбарын шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. *******ын ******* /РД:**************/ гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 9 дүгээр гудамжны 3 тоот хаягт амьдарч байсан, Багануур сувилал ХХК-д тогоочоор ажиллаж байсан, ********** дугаары гар утастай гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******ын ******* /РД:**********/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Б.******* нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* банкны Багануур салбарт анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

5.Б.******* хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хаягийг хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ