Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/01086

 

 

 

 

 

202******* оны 11 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ202*******/01086

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 202******* оны 11 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Б.

Нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б. нь А.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн А.******* нь 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өөрийн охин болох Б. надад авчирч өгсөн. Тухайн үед нь 7 хоногтой нярай хүүхэд ирсэн. Охин Б.ийн хүүхдийн мөнгөний тэтгэлгийг өөрт нь ганц ч удаа өгч байгаагүй. Охин Б. нь жүдогийн секцэд явж орон нутгийн тэмцээнд орж хэд хэдэн удаа амжилт үзүүлж байсан. Цаашид амжилтаа дээшлүүлж гадаад руу уралдаан тэмцээнд явахад гадаад паспорт хэрэг болоод А.*******тай дугаараар холбогдож хэд хэдэн удаа гадаад паспорт захиалаад өгөөч гэж хэлсэн. Сүүлдээ утас нь холбогдохгүй таг алга болсон. Иймд ******* /РД:СЙ09/ эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: А.******* нь миний бага хүү үерхэж байгаад 2013 онд жирэмсэн болсон гээд над дээр ирсэн, тэгэхээр нь та нар өөрсдөө болно, бүтнэ гэвэл надад хамаагүй гэж хэлсэн. Сүүлдээ бид 2 таарч тохирохгүй байна гэхээр нь би хүүхдээ яах юм бэ гэхэд танд өгнө гэж хэлж байсан, энэ үед 2-3 сартай жирэмсэн байсан.

Тэгээд охиноо төрүүлээд эмнэлгээс гарахдаа ээжтэйгээ хамт манайд ирээд охиноо авчирч өгсөн, тухайн үед уйлаа ч үгүй, инээгээгүй ч үгүй охиноо шууд орхиод л гараад явсан. Тэгээд 7 хоногийн дараа хэсгийн эмч ирээд үзлэг хийгээд охины ээж нь хаана байна гэхээр нь ээж нь байхгүй гэсэн чинь хүүхдийг хэн өсгөх вэ гэхээр нь би өсгөнө гэхэд эмч гайхаад ийм юм байж болохгүй, хуулийн байгууллагад хэлэх хэрэгтэй гэхээр нь хүмүүсийн хувийн амьдралд оролцох хэрэггүй, би өсгөж чадна гэж хэлж байсан. Өнөөдрийг хүртэл би охиноо өсгөсөн, охин одоо 13 настай. Охиныг авч үлдсэнээс хойш 4-******* жилийн дараа нэг удаа *******тай уулзсан, нэг ч удаа хүүхдийн мөнгийг нь өгч байгаагүй учраас хүүхдийн мөнгийг нь авья гэхэд би очоод шилжүүлээд өгнө гэсэн боловч нэг ч удаа ирээгүй. Манай хүүхдүүд Японд амьдардаг, манай охин жудогоор хичээллээд амжилт гаргаж байгаа, би жудогоор нь Япон явуулах гэхээр надад асран хамгаалагчаар тогтоосон баримт байхгүй. *******д болж байгаа тэмцээн, уралдаанд орох гэхээр хүүхдүүд насаа дараад ордог гээд дандаа гадаад паспорт нэхээд байдаг. Үүнээс болж манай охин 2-3 тэмцээнээс хасагдаад уйлаад байдаг юмаа. Шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан зорилго нь хүүхдийн мөнгийг нь хүүхдэд өөрт нь зарцуулах бас асрамжийн асуудлыг нь шийдвэрлүүлэх юм. Охин *******ийн гэсэн овог нэртэй явдаг, би гадаад паспорт авч өгөх гээд 2 сарын өмнө зургийг нь авахуулаад илгээсэн байсан, одоо ээжийнх нь хурууны хээ хэрэгтэй гээд байгаа, юм болгонд би ээжийг нь хайгаад олохгүй юм гэв.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлгааа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

/хх-ийн 3-6 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

1.Учир нь: Хүсэлт гаргагч Б. нь А.*******ийн охин болох 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл өсгөж байгаа, охин ээж А.*******аар овоглодог, охин нь Жудогийн спортоор амжилттай хичээллэж байгаа бөгөөд олон улсын тэмцээн уралдаанд оролцоход асран хамгаалагчийн овог нэрний зөрүү болон гадаад паспорт байхгүй зэрэг нөхцөл байдал үүсчээ.

2. Иймд хүсэлт гаргагч Б. нь охин ийн төрсөн эх *******ийн хаягийг тодруулж хүүхдийн мөнгөний асуудал болон асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч Б.*******ийн оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

3.Хамнай ухасай овогт ******* /РД:СЙ09/ регистрийн дугаартай, өмнө нь дугаарын утасны дугаартай байсан, Улаанбаатар хотод онцгой байдлын хэлтэст ажиллаж байж магадгүй гэсэн хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 1*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3-д зааснаар Хамнай ухасай овогт ******* /РД:СЙ09/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох А.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Б.д анхааруулсугай.

4.Хамнай ухасай овогт ******* нь 1988 оны 02 дугаар сарын 11-нд төрсөн, РД:ДЕ9*******91817 регистрийн дугаартай, дугаарын утсаар холбогдож байсан, Улаанбаатарт хотод онцгой байдлын хэлтэст ажиллаж байж магадгүй зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.

*******.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА