Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/01087

 

 

 

2025          11          20                                         103/ШШ2025/0108*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

           Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Хэрлэнгийн ******* дугаар гудамжны *******А тоотод оршин суух, ******* овогт ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Ц.******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 11 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Н.Насанжаргал,

Нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

           Хүсэлт гаргагч Т.Насанжаргал нь Ц.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.  

           Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ц.тэй 2013 оны ******* сард танилцаж ойр дотно харилцаатай болж 201******* онд Ч.*******, 2016 онд Ч.******* гэх хоёр хүүхэдтэй болсон. 2016 онд хурим хийж албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 201******* оны 3 сард Ц. нь өөр хүнтэй болсон тул надаас өө хайж хардаж, хэрүүл зодоон үүсгэдэг болж миний болон хүүхдүүдийн маань хувцас хунар, тавилга, эд хогшлыг буурин дээр нь үлдээгээд гэр орноо ачиж аваад явсан. Тэр цагаас хойш холбоо тасарсан. Одоо Ц.******* олж гэрлэлтээ албан ёсоор цуцлуулах хүсэлтэй байна. Гэвч Ц. оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Иймд ******* /РД:ДЕ9309181*******/ эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлгааа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн  болно.

/хх-ийн 3-6 дугаар тал/

 

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

         1.Учир нь: Хүсэлт гаргагч Т.Насанжаргал нь Ц.тэй 2016 оны 5 дугаар сарын 2*******-ны өдөр гэрлэлтээ батлуулж 1 жил орчим хамт амьдарч байгаад 201******* оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэгчдийн дундаас 201******* оны 10 дугаар сарын 12-нд охин Ч.*******, 2016 оны 8 дугаар сарын 29-нд охин Ч.******* нар төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

            2.Хүсэлт гаргагч нь Ц.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргахад түүний оршин суух хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүйгээс болоод гэр бүлийн холбогдолтой маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

3.Иймд хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч Ц. оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар  гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

*******.Сэргэлэн овогт РД:ДЕ9309181******* регистрийн дугаартай, ээжийг нь гэдэг зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Сэргэлэн овогт ******* /РД:ДЕ9309181*******/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.*******-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Ц.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Т.Насанжаргалд анхааруулсугай.

*******.Сэргэлэн овогт РД:ДЕ9309181******* регистрийн дугаартай, ээжийг нь гэдэг зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.  

5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6.Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж *******0,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.ТУЯА