Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

Хохирогч: , түүний өмгөөлөгч Н.Болормаа,

            Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Очирбатын т холбогдох эрүүгийн 1709025680444 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, ..

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч  нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 1 дүгээр орцны гадна иргэн той “Шинэ хөгжил” нэртэй сууц өмчлөгчдийн холбооны тамга тэмдгийг шилжүүлсэнгүй гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  мэдүүлэхдээ: Шүүгдэгч хохирлоо төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч  /хх-ийн 5/, гэрч М.Д /хх-ийн 16/, яллагдагч  /хх-ийн 42/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №14944 дугаар дүгнэлт /хх-ийн 8/, шүүгдэгч ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/ зэрэг болно.  

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч  нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 1 дүгээр орцны гадна иргэн той “Шинэ хөгжил” нэртэй сууц өмчлөгчдийн холбооны тамга тэмдгийг шилжүүлсэнгүй гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...намайг угзарч татахаар нь би зөрүүлээд баруун гараараа ын эгэм рүү түлхтэл 3 удаа цохихоор нь зөрүүлээд түлхтэл намайг түлхээд хаалга руу унагаагаад, хаалга мөргүүлээд, дахиад намайг 3 удаа цохьсон. ...Тэгээд  миний толгойн зүүн чихний дээд хэсэгт 3 удаа гараараа цохьсон. Дараа нь толгойны орой хэсэгт 4-6 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 5/,

 

Гэрч М.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... гэх зүс таних хүн манай хажуу байрны нэг эрэгтэйтэй хамт ...ыг заамдаад хананд шахчихсан зогсож байхаар нь “та яаж байгаа юм бэ” гэж асуутал  “надад энэ СӨХ-ны тамгаа өгөхгүй байгаа юм” гэж хэлсэн. ...Тэгэхлээр нь би т хандаж “та тэгээд хүч хэрэглэж байгаа юм уу гэж асуугаад, хурлаа хийгээд авдаг журмаар нь ав” гэж хэлээд цаашаа явсан. ... Одыг заамдаад хананд шахаад зогсож байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

            Яллагдагч  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би ыг гадуур хувцаснаас нь заамдаж авч зогсоосон. ...Би оос СӨХ-ны тамга, тэмдэг, бичиг баримт авах зорилгоор уулзсан чинь над руу дайраад намайг цохиод авсан. Тэгээд маргаан эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №14944 дугаар дүгнэлтэд: “...ын биед тархины доргилт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 8/, болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч  болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иймд дээрх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч т ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс т торгох ял оногдуулах үндэслэлтэй ба дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.

 

Хохирогч  нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдвал зохино.

 

Шүүгдэгч ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Харчин овогт Очирбатын ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       М.АЛДАР